
Хятадын ємнєд нутгийн Гуан Дун мужийн Гуан Жу хотод байдаг Жун Шан их сургууль бол нийгэмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаанаар vндэс болгосон ерєнхийлсєн их сургууль болно.Уг сургуулийг хятадын ардчилсан хувьсгалын удирдагч Сунь Ят-сень 1924 онд байгуулсан юм.
Жун Шан их сургуульд одоо Хvмvvнлэгийн шинжлэх ухааны дээд сургууль, Лин Нанйи дээд сургууль, Матиматик болон Тооцоолон бодох шинжлэх ухааны дээд сургууль, Жун Шаний Анагаах ухааны дээд сургууль зэрэг 19 дээд сургууль, vндсэн ангийн 79 утсгай мэргэжил байна. Уг сургуульд тэргvvний тvвшин бvхий бvрэн тєгєлдєр тоног тєхєєрємжийг бvрэлдvvлсэн, шинжлэх ухаан судалгааны бааз юм. Сургууль сурч байгаа олон мэргэжлийн оюутан 41 мянга гаруй байна, vvнд vндсэн ангийн оюутан 17 мянга гаруй, аспирант 5440 шахамд хvрч,доктурант 1970 шахамд хvрсэн байна. Гадаадын оюутан 450 шахам байна. Шинэхээн байгуулагдсан Жун Шан их сургуулийн Лин Нанйи дээд сургууль нь байгалийн єнгє vзэмжээр гоёхон тєдийгvй, тэргvvний тоног тєхєрємжтєй байдгаараа хятадын хамгийн vзэмжит сайхан дээд сургуулиудын нэг юм.
Жун Шан их сургуулийн номын сан нь хятадын зvvн ємнєд нутгийн хамгийн олон номтой номын сангийн нэг бооно. Та энэ сургуулийн тухай нэн дэлгэрэнгvй ойлгохыг хvсч байбал вэб сайттай нь танилцах болов уу? Жун Шан их сургуулийн вэб сайт бол нь бол: http://www.zsu.edu.cn/





.gif)