1. Гадаад оюутны боловсрол
Манай сургуулийн гадаад оюутны боловсрол нь өнгөрсөн зууны 90-ээд оноос эхтэй бөгөөд Авсрали, Америк, Канад, Өмнөд Солонгос, Япон, Монгол зэрэг орны гадаад оюутныг хүлээн авсан. Тэд хэл сурахаас гадна тус сургуулийн төрөл бүрийн мэргэжлээр боловсрол эзэмших боломжтой юм.
Олон улсын боловсролын солилцооны дээд сургууль байгуулагдсан нь манай сургуулийн гадаад оюутны боловсролын үйлсийн хөгжлийг улам эрчимжүүлсэн юм. Байгуулагдсанаасаа эхлэн тус дээд сургууль нь багшлах боловсон хүчний багийг бүрдүүлэлт болон сургалтын байгууламжийн бүтээн байгуулалтыг анхаарлынхаа төвд тавихын зэрэгцээ сургалтын агуулга болон сургалтын аргыг байнга тасралтгүй сайжруулж, өөрийн сургуулийн гадаад оюутны боловсролын үйлсийг хэлбэршүүлж байна.
2. Оюутан элсүүлэх хүрээ
Манай улсын засгийн газраас боловсруулсан холбогдох хууль тогтоомж болон сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахидаг 15-65 насны бага сургуулиас дээших боловсролтой /онцгой тохиолдолд тохирох хэмжээгээр шаардлагыг багасгаж болно /ямар ч улсын иргэнийг манай сургууль дуртайяа хүлээн авна.
3. Хэл сурах оюутны хичээлийн агуулга
1/ Хятад хэл: Сонсох чадвар, яриа, унших бичих, үзэх сонсох ярих, сонин сэтгүүлээс сонгож унших, дуу шүлэг гэх мэт.
2/ Хятады соёл: Хятадын эртний барилга, түүх, зан заншил, халуун тогоо, Тай Зи Цуань, У-Шу, хийн дасгал, уран бичлэг гэх зэрэг.
4. Эрдмийн зэрэгтэй оюутны үзэх хичээлийн агуулга
Тай Юань шинжлэх ухаан техник технологийн их сургуулийн бүхий л дээд сургуулиас олгож буй мэргэжлээр нэрээ бүртгүүлсэнээр суралцаж болно. Сурах хугацааг дүүргэж, төгсөх шаардлага хангасан бол Тай Юань шинжлэх ухаан техник технологийн дээд сургуулийн бакалаврын диплом болон холбогдох мэргэжлийн бакалавр, магистр болон докторын зэргийг авч болно.
5. Өргөдөл болон элсэн суралцах арга
1/ Элсэн суралцах хугацаа: Хичээлийн жилийн улирал бүр нь 2 долоо хоногийн дотор /3-р сарын 10-ны өдрөөс өмнө болон 9-р сарын 10-ны өдрөөс өмнө/ эхэлнэ. Үүний зэрэгцээ богино хугацааны сургалтанд хамрагдах боломжтой. Улирал бүрд заасан хугацаанд элсэн суралцана.
2/ Өргөдлөө манай сургуульд ирүүлж байгаа гадаадын оюутан нь манай сургуулийн Олон улсын боловсролын солилцооны дээд сургуулиас элсэн суралцах өргөдлийн маягтыг /эсвэл интернетээр бөглөх/ авч, хичээл эхлэхээс 2 сарын өмнө доорх материалыг манайд ирүүлнэ.
3/ Таныг сургуульд элсэн орохыг зөвшөөрсөний дараа манайхаас ирүүлэх доорх баримтыг хүлээн авах болно.Үүнд: манай сургуульд элсэн суралцахыг урьсан мэдэгдэл, J W 202 хүснэгт.
4/ J W 202 хүснэгтээ авч элчин сайд эсвэл консулын газарт очиж Хятадад очих виз хөөцөлдөнө /Хагас жилээс дээш суралцах оюутан “Х” виз, хагас жилээс дооших бол “F” эсвэл “Х”визийг хөөцөлдөнө/.
5/ Сургуульд элсэн орохыг урьсан мэдэгдэлд заасан хугацааны дагуу сургуульд ирж бүртгүүлнэ.
6. Сургалтын төлбөр
1/ Бүртгэлийн хураамж: 700 юань/1хүн
2/ Сургалтын төлбөр:
а. 22000 юань. /Үндсэн анги/ 
б. 12000 юань./Хэлний бэлтгэл, нэг жил/
в. 6600 юань ./Хэлний бэлтгэл, хагас жил/
г. 4800 юань./Хэлний бэлтгэл, 3 сар/
д. 1800 юань./Хэлний бэлтгэл, нэг жил/
3. Байрны зардал: 300-500 юань сард./сард/
4. Байрны барьцаа: 500 юань.
5. Ном сурах бичиг, хоол, эмчилгээ, амралт зугаалга болон сургалтын төлөвлөгөөнд заагдаагүй танилцах дадлага зэргийн зардлыг хувь хүн өөрөө хариуцна.
Холбоо барих хаяг:
Хаяг: БНХАУ Тай Юань Техник Технологийн Их Сургууль Олон улсын харилцааны сургууль
Шуудангийн хайрцаг: 030024
Утас: 0086-351-6010232;0086-351-6018290
Факс: 0086-351-6041142
Вэб-сайт: http://ices.tyut.edu.cn; http://www.tyut.edu.cn
Е-майл: changlili@tyut.edu.cn; zhangyongzhong@tyut.edu.cn




.gif)