Хятадын Худалдааны яамны орлогч сайд Гао Хүчэн 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийн гол уулзалт өндөрлөж, чөлөөт худалдааны бүс 2010 онд байгуулж дуусах юм. Энэ нь Хятад АСЕАН-ы дэлхийн эдийн засгийн хямралтай тэмцэх хүчтэй хамтын ажиллагааны гарааг хангаж өгсөн юм гэжээ.
Мөн өдөр тэрээр Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2004 он болон 2007 онд хоёр тал "барааны худалдааны хэлэлцээр" "үйлчилгээний худалдааны хэлэлцээр"-т тус тус гарын үсэг зурснаас хойш 5000 гаруй төрлийн бүтээгдэхүүний татварын хэмжээг бууруулж, хоёр тал үйлчилгээний 60 гаруй салбарт WTO-гийн төвшнөөс өндөр байх зах зээлийг нээх амлалт хийсэн байна. Энэ оны 8-р сард хоёр тал чөлөөт худалдааны бүсийн "хөрөнгө оруулалтын хэлэлцээр"-т гарын үсэг зурснаар чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийн гол уулзалт дууссан гэдгийг харуулж байна гэжээ. \Урьхан орчуулав\




