中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв мөн өөдрөг биш байна

2009/9/9 11:27   

     НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагын 7-ны өдөр нийтэлсэн "2009 он худалдаа болон хөгжлийн тайлан"-д тэмдэглэхдээ, эдийн засгийн хямралын хахир өвөл хараахан өнгөрөөгүй байна, дэлхийн эдийн засаг даруй сэргэж чадахгүй гэжээ. Иймээс тайлан нь эдийн засагт сэдэлт өгөх арга хэмжээгээ эрт орхиж болохгүй гэж олон орнуудад сануулсан байна.

     Тайланд тэмдэглэхдээ, өнөөгийн банк санхүүгийн хямрал болон эдийн засгийн хямрал урьд өмнө нь байгаагүй юм, дэлхийн эдийн засаг хямралаас үлдсэн зүйлгүй гэжээ. Энэ оны дэлхийн эдийн засгийн бууралт нь 2.5 хувиас давж, үүнд хөгжсөн орны эдийн засгийн бууралт нь 4 хувьд хүрч болзошгүй бөгөөд хөгжиж байгаа орны бүхий л эдийн засгийн өсөлт нь ноднингийн 5.4 хувиас буураад 1.3 хувьд хүрч болзошгүй байна гэж тайланд төсөөлсөн байна.

     Дэлхийн эдийн засаг өнгөрсөн 60 жилийн турш дахь хамгийн ноцтой бууралтаас гарч эхэлж байгааг мөр төлөв харуулж байна гэж Европын Төв банкны ерөнхийлөгч Жан Клауд Тричет 7-ны өдөр хэллээ.

     Тэрээр мөн өдөр Швейцарын Баселд дэлхийн гол эдийн засгийн цогцуудын төв банкны ерөнхийлөгч нарын хуралд оролцсоны дараа Олон улсын төлбөр тооцооны банкны төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эдийн засгийн сүүлийн үеийн хэсэг үзүүлэлт төсөөлснөөс сайн байгаа, өнөөгийн байдлаас үзвэл, дэлхийн хүрээнд эдийн засгийн уналт зогсож тогтвортой болох хандлагатай байгааг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, хойшид дэлхийн эдийн засаг мөн их олон өрсөлдөөн сорилтод нүүрлэх тул талууд мөн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэжээ. \Цэцэн орчуулав\

在线客服
在线客服系统