中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Эдийн засгийн хямрал мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд нөлөөлж байна

2009/9/9 11:27   

     НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн ажил эрхэлсэн хороо 7-ны өдөр Бангкок хотод НҮБ-ын "2009 оны худалдаа болон хөгжлийн тайлан"-гийн бүс нутгийн нийтлэх хурал хийсэн байна.

     Тус тайланд заахдаа, өнөөгийн олон улсын банк санхүү болон эдийн засгийн хямрал нь хөгжиж буй улс орнуудад ихээр нөлөөлж, НҮБ-ын тогтоосон мянганы хөгжлийн зорилт нь 2015 оноос өмнө тогтсон цагтаа биелэгдэж чадахгүй боллоо гэжээ.

     Тайланд тооцоолсноор, 2009 онд бодит өртгийн тооцоолол болон ам. долларын өнөөгийн ханшаар тооцоолж гаргасан дэлхийн худалдааны хэмжээ нь тус тус 11 болон 20 хувиар буурч болзошгүй. Латин Америк олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг хамгийн их хүртсэн хөгжиж байгаа бүс нутгийн нэг болж, баруун Ази болон зүүн өмнөд Ази ч мөн ноцтой хохирсон байна гэжээ. Үүний зэрэгцээ, уг тайланд сэрэмжлүүлж тэмдэглэхдээ, Сахарын өмнөд биеийн өмнөд Африкийн район үнэндээ НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг 2015 оноос өмнө амжиж биелүүлж чадахгүй гэжээ. \Хүчит орчуулав\

在线客服
在线客服系统