中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятад Америкийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт боллоо

2009/9/9 11:26   

    Америкт айлчилж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 8-ны өдөр Феникст Хятад Америкийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна. Ү Бангүө хэлэхдээ: банк санхүүгийн хямралд хоёр тал ялангуяа чөлөөт худалдааны зарчмыг хатуу баримталж, төрөл бүрийн худалдааны ивээх үзлээс сэргийлэх хэрэгтэй гэжээ.

    Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны их тал өөрчлөгдөхгүй, хоёр орны хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх төлөвлөгөө хамтын ажиллагаанд шинэ боломж тохиол авчирлаа, хоёр орны эдийн засгийн бүтцийн зохицуулалтын стратеги хамтын ажиллагааны шинэ салбар нээх болно гэж Ү Бангүө тэмдэглэлээ.

    Тэрээр хэлэхдээ: Хятад Америкийн стратеги, эдийн засгийн яриа хэлцэл зэрэг механизмын үүрэг ролийг гүйцэд бадруулж, хамтын ажиллагаанд гарсан асуудлыг цаг тухайд нь зохистой шийдэж, хоёр орны эдийн засаг ялангуяа аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд аятай орчин бий болгож, нэн илүү дөхөм үзүүлэх ёстой гэжээ. /Баясгалан орчуулав/

在线客服
在线客服系统