中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хориг арга хэмжээ , дарамт шахалт үзүүлэх нь Ираны цөмийн асуудлыг зохицуулахад тус болохгүй

2009/9/9 11:24   

     Хориг арга хэмжээ болон дарамт шахалт үзүүлэх нь Ираны цөмийн асуудлыг зохицуулахад тус болохгүй, хэлэлцээг сэргээх дипломат хүчин чармайлтад ч ашиггүй гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 8-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр онцлов.

     Эх сурвалжаас үзвэл, Хятад, Америк, Орос, Англи, Франц, Герман зэрэг зургаан орны гадаад хэргийн яамны улс төрийн ерөнхий хэлтсийн дарга нарын хурал энэ сарын 2-ны өдөр Германы Франкфурт хотод болж, Хятадын гадаад хэргийн орлогч сайд Хэ Яфэй тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцсон юм. Ираны цөмийн асуудлыг дипломат аргаар зохицуулахаар чармайхыг талууд зөвшөөрөв.

     Холбогдох асуудлын тухай Жян Юй хэлэхдээ, Өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэгийн холбогдох тал аливаа нааштай хүчин зүйлийг ашиглан, дипломат хүчин чармайлтын эрч хүчээ нэмэгдүүлж, Ирантай даруй хэлэлцээ хийх ёстой гэжээ. Хориг арга хэмжээ болон дарамт нь Ираны цөмийн асуудлыг зохицуулахад ашиггүй, хэлэлцээг сэргээх дипломат чармайлтад ч мөн ашиггүй гэжээ. \Урангоо, Хүчит орчуулав\

在线客服
在线客服系统