8-ны өдөр Хятадын Хэ Нань мужийн Пин Диншаний 4-р уурхайд гааз дэлбэрснээс 35 хүн амь насаа алдаж, 44 хүн уурхайн дор булагдсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябаогийн томилолтоор ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Дэжян мөн өдөр хэргийн газар яаралтай очиж, ослоос аврах болон ар талын ажлыг удирдан зохион байгуулжээ.
Үндэсний Аюулгүй байдлын хяналт удирдлагын ерөнхий газрын дарга Лүө Линь тэргүүтэй Төрийн зөвлөлийн 9-р сарын 8-ны ослыг шалгах хэсэг мөн өдрөөс ослын шалтгааныг шалгаж эхэлсэн байна.
8-ны өдрийн 1 цагийн үеэр Хэ Нань мужийн Пин Диншаний Шинь хуа районы Шинь хуа 4-р уурхайд гааз дэлбэрэх үед уурхайн гүнд 93 хүн ажиллаж байсан ба тэдний 14 хүнийг уурхайгаас аварч чаджээ .
\Номин орчуулав\




