中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Резин дугуйн онцгой хамгаалалтын хэргийн талаар Америктай харилцан зөвшиж байна

2009/8/21 10:01   

     Хятадын Худалдааны яамны орлогч сайд ноён Жүн Шань саяхан төлөөлөгчид тэргүүлэн Америкт хүрч, онцгой хамгаалалтын арга хэмжээг эрс эсэргүүцэж байгаа Хятадын засгийн газрын байр суурь болон анхаарал хандуулж байгааг илэрхийлсэн байна. Танилцуулснаас үзвэл, орон нутгийн цагаар 17-ний өдрөөс 18-ний өдрүүдэд, орлогч сайд Жүн Шань Америкийн Цагаан ордны Аюулгүйн комисс, Сангийн яам, Худалдааны төлөөлөгчийн алба, Худалдааны яам болон Төрийн департамент зэрэг салбартай хэлэлцээ хийж, резин дугуйн онцгой хамгаалалтад холбогдуулан Америкийн талтай харилцан зөвшсөн байна. Банк санхүүгийн хямралт байдалд, онц хамгаалалтын хэрэг нь ямар дүнгээр эцэслэхийг олон тал анхаарч байна.

      Энэ оны 4-р сарын 20-ний өдөр, Америкийн Хар төмөрлөгийн ажилчдын холбоо нь Америкийн худалдааны төлөөлөгчийн албад хандан өргөдөл дэвшүүлж, Хятад улсаас импортоор оруулж байгаа резин дугуйд онц хамгаалалтын баталгаа хангасан арга хэмжээний талаар байцаалт хийхийг шаардсан байна. Ингэж байгаагийн шалтгаан нь, 2004 оноос 2008 онуудад Америкийн Хятадаас оруулсан резин дугуйн тоо хэмжээ 215% нэмэгдэж, 2008 онд импортоор оруулсан хэмжээ нь 46 саяд хүрч, түүний үнэ нь 1 тэрбум 700 сая ам.доллар болсон гэж байна. Хятадын резин дугуйг их хэмжээгээр оруулснаас болж, Америкийн 6 үйлдвэр дампуурч, 7000 ажилчны ажил төрөл нөлөөлөгдсөн гэж өргөдөлд үзээд, дотоодын аж үйлдвэр болон ажлаар хангагдах байдлыг хамгаалахын төлөө, Хятадаас оруулах резин дугуйн хэмжээг жил болгон 21 сая аар хязгаарлахыг Америкийн засгийн газарт шаардсан байна.

     Мөн өнгөрсөн долоо хоногт, Хятадын Худалдааны яамны орлогч сайд Фү Зи ин Бээжинд үг хэлж, Хятад улс Америкт Резин дугуй оруулснаас болж Америкийн авто машины аж үйлдвэрийг муудуулсан гэж хэлж байгаа бол худалдааны ивээх үзлийн ажиллагаа болох юм гэж илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: бичлэг1

     одоогийн асуудал бол Америкийн муу зээлийн хямрал нь банк санхүүгийн хямралыг үүсгэж, Америкийн авто машины аж үйлдвэрийг тааруухан болгож, улмаар Америкийн резин дугуй үйлдвэрлэгч бизнесмений амжилтыг нөлөөлсөн юм. Энэ асуудлыг Хятад улсаас Америкт импортолж байгаа резин дугуйд түлхэх нь манай үзэхээр бодит үндэс баримтгүй, хуулийн үндэслэлээр дутмаг бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын дүрмээс зөрчсөн, худалдааны ивээх ажиллагаа мөн. Үүний зэрэгцээ миний үзэхээр, " онц хамгаалалтын арга" нь ч Америкчуудын тус биеийн ашиг сонирхлыг хохироож байна гэжээ. Америкийн хар төмөрлөгийн ажилчны холбооны дэвшүүлсэн өргөдлийн дагуу, Америкийн олон улсын худалдааны комисс Хятадын унааны машин болон хөнгөн маягийн ачааны машины резин дугуйд тусгай судалгаа хийхийн зэрэгцээ, 6-р сарын 29-ний өдөр авран туслах арга хэмжээний анхны саналыг дэвшүүлж, Хятадаас Америкад импортлох резин дугуйны бүтээгдэхүүнээс 3 жил дараалан 55,45,35 хувийн гаалийн татвар нэмж төлүүлэхээр байна.

     Хятадын худалдааны яамны Гэрээ хууль тогтоолын хэлтсийн дарга байсан, Хятадын Улс төр хууль зүйн их сургуулийн доктурантын жолоодох багш ноён Жан юйчингийн үзэж байгаагаар, Америкийн засгийн газар нь олон орнуудтай хамтран ажиллаж өнөөгийн банк санхүүгийн хямралыг эсэргүүцэн туулж байгаа үед, арга хэмжээ авч байгаад Хятадын резин дугуйд хориг тавих нь ухаалаг биш байна гэжээ.

     Хятадын Нийгмийн шинжлэх ухааны Ази номхон далайн институтийн Улс төрийн албаны орлогч дарга Е Хайлинь,өнөөгийн Хятад Америкийн харилцааны талаас авч үзэхэд, худалдааны аврах арга хэмжээ авахыг Обама батлан зөвшөөрөх боломж бараг байхгүй гэж үзсэн байна.

     Хүмүүст сонирхолтой нэг зүйл нь, Хятадын худалдааны яамны орлогч сайд Жүн Шань Америк явахаасаа өмнөхөн өгүүлэл нийтлүүлж тэмдэглэхдээ, олон талт худалдааны хэлхээ холбоо болон хамтран ажиллахаа эрчимжүүлж, эрх тэгш хэлэлцээ хийхээр дамжуулан худалдааны зөрүүтэй талын санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулах хэрэгтэй гэжээ. Өгүүлэлд бас тэмдэглэхдээ, худалдааны маргааныг нааштай аргацааж, засгийн газар, ажил төрлийнхөн болон аж ахуйн нэгжийн үйлдлийг бадруулж, урьдаас сэрэмжилж, үр ашигтай аргацаах хэрэгтэй гэжээ.

     Үүнийг худалдааны ивээх үзлийн эсэргүүцэх Хятадын авч буй байр суурь гэж үзэж болно гэж задлан шинжээчид үзсэн байна. \ Номин орчуулж, Пэрлаймаа хянав\

在线客服
在线客服系统