
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 11-ний өдөр Бээжинд Аомэний Засаг захиргааны онцгой районы гурав дахь Засаг даргаар сонгогдсон Цүй Шыаньтай уулзаж, Төрийн зөвлөлийн өмнөөс түүнийг БНХАУ-ын Аомэний Засаг захиргааны онцгой районы засаг даргаар тохон томилсон Төрийн зөвлөлийн зарлагыг түүнд гардуулав.

Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэхдээ, Төв Засгийн газар "нэг оронд нийгмийн хоёр өөр байгуулалтай байх", Аомэнчүүд Аомнээ засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг цаашид эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, үндсэн хуулийг чанга журамлан сахиж, засаг дарга болон онцгой районы Засгийн газрын хуулийн дагуу засаг явуулахыг бүх хүчнээрээ дэмжиж, Аомэний хөгжил дэвшил тогтвортой байдлыг шийдвэртэй хамгаална гэжээ.

Засаг даргын үүрэг тушаалыг нухацтай хэрэгжүүлж, Аомэний олон салбарын хүмүүстэй хамтаар шинийг залгамжлан хөгжүүлж, Аомэний онцгой район аа нэн сайн байгуулахаар чармайна гэж Цүй Шыань илэрхийлжээ.




