中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Ян Жэчи олон улсын байгууллагын хариуцлагатай хүмүүстэй уулзав

2009-8-13 10:06   

     Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 12-ны өдөр Женевт НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын Ерөнхий захирал, Зэвсэг хураах хэлэлцээний бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн өндөр тушаалын тусгай тушаалтан, ДЭМБ-ын Ерөнхий захирал нартай тус тус уулзав.

     Ян Жэчи уулзалтын явцад олон улсын байгууллагын эдгээр хариуцлагатай хүмүүстэй Хятад улс хийгээд холбогдох олон улсын байгууллагын найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэлхий нийтийн өрсөлдөөн сорилтод хамтаар хандах, дэлхийн энх тайван, хөгжилд тус дөхөм үзүүлэх зэрэг талаар санал солилцов.

     Холбогдох олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэн, дэлхий нийтийн асуудлыг зүй зохистой зохицуулахын төлөө хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэж Ян Жэчи хэллээ.