中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Жэ Жян их сургууль

2009/8/20 11:14   

     Жэ Жян их сургууль нь хятадын зvvн ємнєд хэсгийн Жэ Жян мужийн Хан Жєу хотод байдаг. Энэ сургууль нь хятадад цар хvрээгээр хамгийн том, эрдэм шинжилгээний сабараараа хамгийн бvрэн бvтэн судалгааны ерєнхийлсєн чанартай, олон улст нэлээд их нэр нєлєє бvхий их сургуулиудын нэг болох юм.

     Жэ Жян их сургуулийн судалгааы тєрєл зvйлд философи, эдийн засгийн ухаан, хуулийн ухаан, боловсролн ухаан, утга зохиол, тvvхийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, аж vйлдвэрийн ухаан, хєдєє аж ахуйн ухаан, анагаах ухаан, удирдах ухаан зэрэг 11 том тєрєл байна, vндсэн ангийн тусгай мэргэжил 108 байна. Одоогийн байдлаар, уг сургууьд нийт 8700 гаруй багш амжилтантай, бvтэн єдрийн сургалтанд хамрагдсан оюутан 40 мянга гаруй байна. Yvнд аспирант 9700 гаруй байж, доктурант 4200 гаруй, гадаадын оюутан 1000 гаруй байна.

     Жэ Жян их сургууль нь эдийн засгийн ухаан, хуулийн ухаан, байгалийн шинжлэх ухаан зэрэг эрдэм шинжилгээний талдаа нэлээд єндєр амжилтанд хvрсэн байна. Жэ Жян их сургуулийн 6 том сургуулийн хороололд байгуулсан номын сангийн барилгын нийт талбай 59 мянга гаруй хавтгай дєрвєлжин метрт хvрч, энэд 5 сая 910 мянга гаруй ширхэг ном хадгалагдаж байна. Тийм болохоор энэ номын сан нь хятад улсдаа цар хvрээгээр хамгийн их, хадгалагдаж байгаа номын тоогоороо ч хамгийн олон, эрдэм шинжилгээний хамгийн олон салбарыг хєндсєн, их сургуулийн номын сангуудын нэг болох юм.

     Та хэрэв энэ их сургуулийн тухай бvрэн бvтэн ойлголттой болохыг хvсвэл уг сургуулийн вэб сайттанд хандаарай. Жэ Жян их сургуулийн вэб сайтын хаяг:http://www.zju.edu.cn/

在线客服
在线客服系统