中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Бээжингийн багшийн их сургууль

2009/8/19 09:16   

     1902 онд байгуулагдсан Бээжингийн багшийн их сургууль бол хятадын түүхэн дээрх хамаг анхны багшийн их сургууль бөгөөд Хятадын хамаг нэрд гарсан багшийн их сургуулиудын нэг байж, олон төрлийн багшийг бэлтгэн хүмүүжүүлэх чухал бааз болох юм. 

     Бээжингийн багштйн их сургуульд Боловсролын дээд сургууль, Багшийг бэлтгэн хүмүүжүүлэх дээд сургууль, Хятад хэл соёлын дээд сургууль, Сэтгэл зүйн дээд сургууль зэрэг 15 дээд сургуультай, үндсэн ангийн оюутны 48 тусгай мэргэжилтэй. Уг сургуулийн боловсролын зүй, сэтгэл зүй, сурах наснаас өмнөх боловсрол зэрэг салбарын судалгаа нь нийт хятадын хэмжээнд маш нэр хүндтэй юм.

     Бээжингийн багшийн их сургуульд 2500 шахам багш ажилтан, 1000 гаруй гадаадын оюутантай. Сүүлийн жилүүдэд Бээжингийн багшийн их сургууль нь багшийн мэргэжлийн судалгаа шинжилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ багшийн сургуулийн боловсролоос бусад талын эрдэм шинжилгээг хөгжүүлж байна. Бээжингийн Багшийн их сургууль нь боловсролын удирдлагын эх баялагаа гүйцэд ашиглан ажилын байран дээр байгаа маш олон багшнар болон боловсон хүчнийг бэлтгэл дамжаанд хамарсан байна.

     Та Бээжингийн Багшийн их сургуулийн тухай улам олон мэдээлэл авах хүсэлтэй бол http://www.bnu.edu.cn/ гэсэн вэб сайтаар танилцаж болно.

在线客服
在线客服系统