中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Бээжин их сургууль

2009/8/17 15:33   

     Бээжин их сургууль бол нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны заан сургалт болон судалгааны өндөр дээд түвшнээрээ нэрд гарсан Хятадын ерөнхийлсөн улсын их сургууль болно.Уг сургууль анх 1898 онд байгуулагдаж, Хятад улсдаа хамгийн урт удаан түүхтэй их сургуулиудын нэгд тооцогдож байгаа юм. 

     100 гаруй жилийн хөгжлийн замналыг өнгөрүүлээд, одоо Бээжин их сургуульд хүмүүнлэгийн эрдмийн зөвлөл, Нийгмийн шинжлэх ухааны эрдмийн зөвлөл, Байгалийн шинжлэх ухааны эрдмийн зөвлөл, Мэдээлэл болон Инженерийн эрдмийн зөвлөл, Анагаах ухааны эрдмийн зөвлөл зэрэг 5 эрдмийн зөвлөлтөй бөгөөд 42 дээд сургууль болон факультет, 216 судалгааны төв, их сургуулийн 18 харьяа заан сургалтын эмнэлэгэй. Бээжин их сургуулийн Хятад хэл, Европ хэл, түүх, физик, биологи зэрэг салбарын эрдэм шинжилгээний судлага нь бүх Хятадад алдартай юм.
     Бээжин их сургуульд ерөнхий боловсролын үндсэн ангийн оюутан 15 мянга гаруй, асперант, доктурант 12 мянгад хүрсэн бөгөөд маш олон гадаадын оюутануудын сонирхолыг татдаг байна. Бээжин их сургуулийн номын сан бол хамгийн олон ном хадгалсан их сургуулийн номын сан болно. Уг номын санд нийт 6 сая 290 мянга гаруй ширхэг ном хадгалж байна. Та хэрэв Бээжин их сургуулийн тухай улам өргөн дэлгэрэнгүй ойлголттой болохыг хүсч байгаа бол Бээжин их сургуулийн вэб сайттай танилцаарай.  Бээжин их сургуулийн вэб сайтын хаяг: http://www.pku.edu.cn
在线客服
在线客服系统