中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятад оронд валют хэрэглэхэд анхаарах зvйл

2009-8-24 10:04   

Хятадын валют

 Хятадын валют бол юань, Хятадын ардын банкаас гvйлгээнд оруулж байна. Хятадын валют юаниар нэгж болгож, доор нь жиао, фэн гэсэн задгай мєнгєтєй. Арван жиао нь нэг юань, арван фэн нь нэг жиао болно. Юаньд нэгтийн, хоёртын, тавтын, аравтын тавьтын, зуутын дэвсгэртэй. Жиаод нэгтийн, хоёртын, тавтын дэвсгэрттэй. Фэнд нэгтийн, хоёртын, тавтын дэвсгэртэй. Юанийг RMB¥ гэж тэмдэглэнэ.

 Гадаад валют солих

     Хятад улсад одоо сольж болох гадаад валют гэвэл: Америк доллор, Стерлингйн фунт, Евро, Япон Иен, Австралийн доллар, Канадын доллор, Сянгань доллор, Шевицаарын франк, Данийн крона, Норвегийн крона, Швеидийн крон, Сингапурын доллор, Финляндын шинэ маркка зэрэг байна. Банкын гадаад валют сольж оруулах болон сольж гаргах нь банкын гадаад валют солих ажил тєрєл болсон байна.

     Хятадын одоо хэрэгжvvлж байгаа гадаад валютын удирдлагын хууль зарлигын тогтоолын дагуу, БНХАУ-ын нутагт гадаад валютыг гvйлгээнд оруулахыг хориглох бєгєєд гадаад валютын ханшаар тооцоо хийхийг зєвшєєрєхгvй. Хятад улсад ирж аялан жуулчилж байгаа гадаадын найз нар болон Сянгань, Аомэн, Тайваний эх орон нэгтэй хvмvvсийн мєнгє тєгрєг зархад дєхєм vзvvлэхийн тєлєє Хятадын банк болон гадаад валютын ажил тєрєл эрхэлсэн бусад тогтсон банкуудад аялал жуулчлалын гадаад валютын чек,гадаадын итгэмжийн кардаар юань солих ажил тєрєл эрхэлж байгаагаас гадна 14 тєрлийн гадаад валютын бэлэн мєнгє болон Тайваний шинэ юанийг юаниар сольж єгєх ажил эрхэлж байна. Бас мєнгє солих хvмvvст чадахын хир дєхєм vзvvлэхийн тєлєє банкаас гадна зочид буудал буюу том дэлгvvрт ч гадаад валютаар юань солих ажил эрхэлж байна. Сольсон юанаа хэрэглэж дуусаагvй бол хил гарахаасаа ємнє зургаан сарын доторхи валют сольсон хvчин тєгєлдєр гэрч бичгээ vзvvлж, гадаад валют солин авч, нутаг буцаж болох юм. Гэхдээ гадаад валют солихдоо тухайн vеийн валютын ханшаар сольж байх хэрэгтэй. Жуулчлалын чех, итгэмжийн кард, шуудангаар ирvvлсэн мєнгийг солихдоо худалдан авах vнээр солих хэрэгтэй. Гадаад валют сольж єгєхєдєє, худалдаж єгєх vнээр сольж єгнє.

 Хятад улсад Гадаадын итгэмжийн кардыг орлон гvйцэтгэж єгєх

     Хятад улсад єнєє орлон гvйцэтгэж болох итгэмжийн кардууд гэвэл: Master Card,Vise Card,American Express Card,JCB card,Diners Card эдгээр болною.