中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятадын гаалиар гарч ороход анхаарах зvйл

2009-8-24 10:00   

     Хятд гаалиар орж гарахад эрхбиш Хятадын гаалийн холбогдох тогтоолыг журамлах хэрэгтэй. Танй гаалийн бичиг баримтыг саадгvй бvрдvvлж, баяр баясгалантай аялан жуулчлаж, баяр баясгалантай гааль єнгрєхєд тань тус дєхєм vзvvлэхийн тєлєє бид та нарт доорохь хэдэн зvйлийг онцгой анхааруулж байна.  

 Мэдvvлэх зvйл

 Зорчигчид доор дурдах эд барааг биедээ авч явах буюу ачаанд тээлгэж хилээр єнгєрєхдєє заавал vнэн байдлаар нь Гаальд мэдvvлэх хэрэгтэй. Эдгээр бараа бол: 
  Гаалийн татвар хураах буюу тоо хэмжээг нь хязгаарлан хилээр оруулах бараа;

 Хилээр орж ирэх буюу хилээр гарахдаа єєрєє хэрэглэх эд бараа болон аялал жуулчлалын явцад єєрєє хэрэглэх барааны хязгаарлалын тогтоолоос хэтэрсэн боловч аялалын замд vнэнхvv хэрэглэх зvйлvvд;

 Хятадын хилээр орж гарахыг хориглосон бараа болон хилээр орж гарахыг хязгаарласан бичиг дурсгалын зvйл, мєнгє тєгрєг, алт мєнгє жич алт мєнгєн эдлэл, хэвлэл, дуу дvрс бичлэгийн бvтээгдэхvvн зэрэг эд бараа;

 Бараа, барааны загвар болон зорчигчдын ачааны хvрээ хэмжээгээс давсан эд бараа эдгээр болно. 

  Улаан ногоон зам

 Гаалийн татвар тушаах буюу шалгалтын бичиг баримтыг нь гааль шалган єнгєрvvлэх шаардлагатай зорчгчид “ улаан замаар” хил єнгєрєх хэрэгтэй. Бусад зорчигчид “ ногоон замаар” хил єнгєрєх хэрэгтэй.

  Ерийн тогтоол

 Хилийн боомтоор гарч орохдоо бvх ачаагаа гаальд єгч шалгуулах хэрэгтэй. Гаалийн шалган єнгрvvлээгvй ачааг авч явах буюу ачаалж болохгvй.

 Биеэсээ салган ачаалах ачаагаа “ зорчигчдын ачааны мэдvvлгийн бичиг” –т тодорхой тэмдэглэх хэрэгтэй. Зорчигч манай нутагт хєл тавьсан єдрєєс бодож, зургаан сарын дараа орж ирсэн ачааг гааль шалгана.

 Гаалийн шалгалтыг хvлээж тамга даруулсан “ зорчигчдын ачааны мэдvvлгийн бичгийг” сайтар хадгалах хэрэгтэй. Тус удаа хилээс гарах буюу хилд орж ирэхэд эсгvvл тус мэдvvлгийн бичгийг холбогдох бичиг баримтыг гvйцэтгэхэд хэрэглэх тул юм.

 Yvнээс гадна зорчигчид бичиг дурсгалын зvйлийг биедээ авч, хилээр гарах буюу хилээр орж ирэхдээ заавал холбогдох байгууллагад мэдvvлэн бvртгvvлж, хянан тогтоол хийлгэх хэрэгтэй. Єнєє Бээжин, Шанхай, Тианжин, Гуанжєv зэрэг найман гарцад хянан тогтоол хийх байгууллага ажиллаж байна. Хянан тогтоол хийгээд гадаадад авч гарч болохыг нь зєвшєєрсєн байвал, бичиг дурсгалын зvйлийн ажлыг удирдах салбарууд гадаадад авч гарахыг зєвшєєрсэн гэрч бичиг хийж єгєх юм. Бичиг дурсгалын зvйлийг гадаадад авч гарахад, гаалийнхан бичиг дурсгалын ажил эрхэлсэн салбаруудын хийж єгсєн зєвшєєрлийн бичиг баримтыг vзэж гаргах юм.