Хятад Монгол хоёр орон 1949 оны 10-р сарын 16-ны єдєр дипломат харилцаа тогтоосон байна. Хятадын Моногл хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш, хоёр орны харилцаа зарим нуграл бvдрэлийг єнгєргєєсєн боловч найрсаг хєршийн харилцаа нь гол шугам болсоор ирсэн юм.
Ялангуяа сvvлийн 10 жилийн турш, хоёр орны харилцаа тvргэн хєгжиж, тодорхой амжилтад хvрсэн байна. 1994 он, хоёр тал “Хятад Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-д шинээр гарын vсэг зурж, хоёр орны харилцаа эрvvл саруул, тогтвортой хєгжихэд улс тєр, хуулийн суурь тавьсан байна. 1998 оны 12-р сар, дарга Жян Зэминьгийн урилгаар Монголын Ерєнхийлєгч Н,Багабанди Хятадад тєрийн айлчлал хийж, хоёр тал Хятад Монголын хамтарсан мэдэгдэл нийтэлж, 21-р зуунд чиглсэн хоёр орны урт хугацааны тогтвортой, эрvvл саруул харилцан итгэлцсэн найрсаг хєршийн хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг баталж, хоёр орны харилцааны хойшдын хєгжилд тодорхой зvг чигийг заасан байна. 1999 оны 7-р сар, дарга Жян Зэминь урилгаар Моноглд тєрийн айлчлал хийж, хоёр орны хайрсаг хєршийн хамтын ажиллагааны харилцааны агуулгыг шинэтгэж дэлгрvvлсэн байна. 2001 оны 1-р сар, Моноглийн Ерєнхий Сайд Н,Энхбаяр Хятадад албан ёсны айлчлал хийж, хоёр тал хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна. 2003 оны 6-р сар, Дарга Ху Жиньтао Монголд тєрийн айлчлал хаийж, хоёр тал Хятад Монголын найрсаг хєрш харилцан итгэлцсэн тvншлэлийн харилцаа байргуулахыг зарлсан бєгєєд хамтарсан мэдэгдэл нийтэлсэн байна. 2004 оны 7-р сар, Монголын Ерєнхийлєгч Хятадад тєрийн айлчлал хийж, хоёр тал Хятад Монголын хамтарсан мэдэгдэл нийтэлсэн байна. Сvvлйин жилvvдэд хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгvй єргєдч, хятад улс Монголын хамгийн том худалдааны тvнш болон хєрєнгє оруулалтын орон болсон байна. Олон улсын vйл хэрэгт, хоёр тал маш олон асуудал дээр ижил буюу ижлэвтэр vзэл бодолтой бєгєєд харилцан дэмжиж, vр ашигтай хамтран ажиллаж байна.
Монгол улс нь Хятадын умард нутгийн чухал хєрш бєгєєд Хятад Оросын хооронд оршиж, газар зvйн байрлал нь євєрмєц байдаг. Олон жилийн турш, Хятадын засгийн газар Монголд найрсаг хєршийн бодлогыг хэлбрэлтгvй хэрэгжvvлсээр ирсэн юм. Хятадын тал Монголын тусгаар тогтнол болон бvрэн эрхийг хvндэтгэж, Монголын ард тvмний єєрєє сонгсон хєгжлийн замналыг хvндэтгэн, Монголын цємийн зэвсэггvй бvс нутгийн байр суурийг хvндэтгэж байна.
1951 он, Хятад Монгол хоёр орон худалдааны харилцаа байгуулсан байна. 1989 он хоёр орны засгийн газар эдийн засаг, худалдаа болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны зєвлєлийг байгуулсан бєгєєд єнєє хvртэл найман удаагийн хуралдаан хийж байна. 1991 он, хоёр орны засгийн газар худалдааны шинэ хэлэлцээр байгуулж, бэлэн мєнгєний худалдаагаар засгийн газрын хоорондох данс тэмдэглэх худалдааг орлуулсан байна. Мєн жил, хоёр орны засгийн газар хєрєнгє оруулалтыг хамгаалах хэлэлцээрт гарын vсэг зурсан байна. Хятадын гаалийн бvртгэлээр, 2003 он, Хятад Монголын худалдааны ерєнхий хэмжээ 440 сая ам долларт хvрч, vvний дотор Хятадын талын экспортын хэмжээ нь 156 сая ам даллар, импортын хэмжээ нь 284 сая ам доллар юм.
1985 оноос нааш, хоёр орон засгийн газрын хоорондох худалдааг хєгжvvлэхийн зэрэгцээ хилийн худалдааг хєгжvvлсэн байна. Єнєє, Хятадын Євєр монголын єєртєє засах район, Шинжянгийн уйгарын єєртєє засах район, Ниншагийн хотон vндэстний єєртєє засах район, Хэбэй муж, Гирин муж зэрэг Монголын холбогдох бvс нутаг болон салбартай хилийн худалдаа хийж байгаа юм.
Хятад Монгол хоёр орон эрх тэгш харилцан ашигтай vндсэн дээр эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцаагаа хєгжvvлж байгаа юм. Монголын талын бvртгээлээс vзвэл, 2002 оны эцэс гэхэд, Монгол дах Хятадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж 847 байж, хєрєнгє оруулалтын хэмжээ давхардсан тоогоор 282 сая ам долларт хvрч, гадаад орны Монгол дах хєрєнгє оруулалтын нийт хэмжээний 40 хувийг эзэлж, Монгол дах хєрєнгє оруулалтын нэгдvгээр том орны байр сууриа vргэлжлэн баталсан байна. 2002 оны 6-р сар, Гадаадын Эдийн Засаг Худалдааны Хамтын Ажиллагааны Яамны Сайд Ши Гуаншэн Монголд айлчилсан байна. 2003 оны 9-р сар, Худалдааны Яамны орлогч сайд Ань Миньгийн даргалсан тєлєєлєгчид Улаанбаатард болсон Хятад Монголын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны зєвлєлийн 8-р хуралд оролцсон байна.
Хятад Монгол хоёр орон 1951 оноос соёлын хэлхээ холбоо байгуулж эхэлсэн байна. Сvvлийн жилvvдэд, хоёр орны засгийн газрын соёлын солилцооны тєлєвлєгєєний дагуу хоёр орон олон зам сувгийн, олон давхаргын, олон хэлбэрийн соёлын солилцоо, хамтын ажиллагааг зохион явуулсан байна. 1994 он, хоёр тал “Хятад Монголын соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр ”-т гарын vсэг зуржээ. 1997 он, Хятадын Соёлын Яамны Сайд Лю Жундэ даргалсан Хятадын засгийн газрын соёлын тєлєєлєгчид Монголд айлчилж, энэ нь Хятад Монгол дипломат харилцаа тогтоосоноос нааш Хятадын соёлын сайд Монголд анх удаагаа айлчилж байгаа юм.
1987 он, Хятад Монгол хоёр орон 20 гаруй жил тасалдуулсан шинжлэх ухаан техникийн солилцоогоо сэргээж, хоёр тал хоёр орны засгийн газрын “1987-1988 оны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны тєлєвлєгєє”-д гарын vсэг зурсан байна. 1989 он, Монголын засгийн газрын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны тєлєєлєгчид Хятадад айлчилсан байна. Yvнээс хойш хоёр тал тогтсон хугацаанд шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хурал хийж, шинжлэх ухаан тэхникийн хамтын ажиллагааны жил дутмын тєлєвлєгєєг байгаалах болсон байна.
Хятад Монгол хоёр орны гэгээрэл боловсролын солилцоо 1952 оноос эхэлсэн юм. Олон жилийн турш, хоёр орны боловсролын салбар дах солилцоо болон хамтын ажиллагаа урагштай хєгжиж байна. 1996 он, Монголын Шинжлэх Ухаан Боловсролын Яамнй Сайд Тємєрочир Хятадад айлчилж, хоёр тал “Хятад Монголын 1996-2000 оны гэгээрэл боловсролын солилцоо болон хамтын ажиллагааны тєлєвлєгєє”-д гарын vсэг зурсан байна. 1998 он, Хятад Монгол хоёр орон “Бvгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол улсын засгийн газрын эрдмийн зэргийг харилцан хvлээн зєвшєєрєх хэлэлцээр”-т гарын vсэг зурсан байна. 2000 он, хоёр тал “Хятадын буцалтгvй тусламжийг ашиглан Монголын оюутныг хvмvvжvvлэх тєслийг хэрэгжvvлэх тєлєвлєгєє”-д гарын vсэг зурсан байна. 2002-2003 онд, Монголын албан шугмаар илгээсэн хятадад мэргэжил дээшлvvлэх, суралцах хvн 180 байж, Хятадаас Монголд мэргэжил дээшлvvлсэн хvний тоо 15 байж, гадаадад туслах Хятад хэлний 1 багшийг Монголд илгээсэн байна.
Хоёр орны харилцааны хєгжлийн дагуу, хоёр орны конслын харилцаа тасралтгvй хєгжсєн байна. 1986 он, хоёр орны засгийн газар Бээжинд “Хятад Монголын конслын гэрээ”-д гарын vсэг зурсан байна. 1990 он, Монгол улс Хятадын Хєххот дох ерєнхий конслоо сэргээсэн байна. 1996 он, Монголын Хєххот дох ерєнхий конслын Эрээнд суугаа хэрэг эрхэлсэн газар албан ёсоор ажилд орсон байна. 1997 он, хоёр орон “Хятадын Сянгангийн онцгой районд Монголын улсын хvндэт конслын газрыг хэвээр байлгах тухай БНХАУ-ын засгийн газар болон Монголын засгийн газрын хэлэлцээр”-г байгуулсан байна.
Єнєє, хоёр тал дипломат, албан паспорт болон албан хэрэгтэй энгийн паспорттай хvмvvсэд харилцан вийзгvй байхыг хэрэгжvvлж байна. Хятад Монгол хоёр орны конслын харилцааны хєгжил нь хоёр орны эдийн засаг худалдааны солилцоо болон хvмvvсийн хэлхээ холбоог ахиулахад нааштай vvрэг гvйцэдгэсэн байна.
1991 он, Хятад Монгол хоёр орон “Хилийн боомт болон тvvнийг хянан удирдах дvрмийн тухай БНХАУ-ын засгийн газар болон Бvгд Найрамдах Монгол Ард Улсын хэлэлцээр”-г байгуулсан байна. Єнєє, хоёр тал 11 хос хилийн боомтыг нээж, vvний дотор Хятадын Эрээн- Монголын Замын vvд боомт нь байнгын нээлттэй байж, бусад нь улиралын чанартай нээх боомт болно.
Гол болох хоёр талын хэлэлцээр:
1, “БНХАУ болон БНМАУ-ын хилийн заагийн гэрээ” 1962,12,26
2, “БНХАУ болон БНМАУ-ын конслын гэрээ” 1986,8,9
3, “БНХАУ болон Монгол Улсын найрсаг хамтын ажиллагааны харилцааны гэрээ” 1994,4,29




.gif)