中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятадын гадаад харилцааны тойм

2009/8/21 11:30   

     1949 онд Бvгд найрамдах хятад ард улс байгуулагдснаар Хятадын гадаад харилцааны цоо шинэ хуудсыг сєхсєн байна.

     1949 оноос єнгєрєгч зууны 50-аад оны сvvлч болтол, Хятад улс Зєвлєлт Холбоот Улс болон Дэлхийн социалист орнуудтай дипломат харилцаа тогтоож, найрсаг хамтын ажиллагааны харилцаа хєгжvvлсэн байна. 1955 оны Индонизийн Бандунгийн Аз Афракийн хурлын дараа Африкийн зарим орнууд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон байна. 1956 он болоход Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орон 25 болжээ.

     Єнгєрєгч зууны 50-аад оны сvvлчээс 60-аад оны сvvлч болтол, Хятад улс Гвиней, Гана, Мали, Конго, Танзани зэрэг оронтой найрамдлын гэрээ, эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тогтоож, Ангол, Бvгд найрамдах Биссаугийн Гвиней улс, Мозамбик, Зимбабве, Намиби зэрэг орны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл, Ємнєт Африкийн ард тvмний цагаан арьстаны арьсны vзэлтэй тэмцэх тэмцэлийг дэмжисэн байна. Мєн Мяанмар, Балба, Монгол, Афганистан зэрэг оронтой тvvхнээс vлдэгдэж ирсэн хилийн асуудлыг зохицуулж, хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай гэрээнд гарын vсэг зураж, Пакистантай Хятадын Шинжян болон Пакистаны хяналт хамгаалалтад байгаа районы хилийн асуудлын хэлэлцээрт гарын vзэг зуржээ. Индоникийн талтай Хятадын харъяат нарын хоёр орны харъяалалтай байх асуудлыг зохицуулжээ. 1969 он болоход Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орон 50-д хvрчээ.

     Шинэ Хятад улсын гадаад харилцааны чухал эргэлт хийсэн жил бол 1971 оны 10-р сар болно. Тухайн vед єргєн олон хєгжиж байгаа орны дэмжлэг доор Нэгдсэн Yндсний Байгууллагын ерєнхий ассамблейн 26-р чуулган зонхилох олонхи тоогоор 2758-р тогтоол баталж, Бvгд Найрамдах Хятад Ард Улсын НYБ дэх бий бvхий хууль ёсны эрхийг сэргээж, Гоминьдангийн группийн тєлєєлєгчийг НYБ болон тvvний бvх байгууллагаас зайлуулсан байна. Yvний дараа Хятад улс барууны олонхи оронтой дипломат харилцаа тогтоожээ.

     Єнгєрєгч зууны 70-аад оны сvvлчээс 80-аад оны сvvлч болтол, Дэн Сяопингийн дипломат бодлогын vзэл баримтлалын удирдалга доор Хятад улс АНУ, Япон, баруун Европын орнуудтай хэвийн харилцаа тогтоож, ЗХУ-тай харилцаагаа сайжруулж, гурав дахь ертєнцийн орнуудтай харилцаагаа тал бvрээр хєгжvvлсэн байна. Эргэн тойрны орнууд болон єргєн олон хєгжиж байгаа орнуудтай харилцаагаа сайжруулан хєгжvvлсэн байна. Шянган болон Омений асуудлыг зохистой зохицуулахын тєлєє Хятад улс Англи, Портунали хоёр оронтой дипломат хэлэлцээр хийж, 1984 оны 12-р сар, 1987оны 4-р сард тус хоёр оронтой тус тус хамтарсан мэдэгдэл нийтэлж, БНХАУ-ын засгийн газар 1997 оны 7-р сарын 1-ний єдєр болон 1999 оны 12-р сарын 20-ны єдєр Шянган, Оменинд бvрэн эрх хэрэгжvvлэхээ сэргээхээр тогтжээ.

     Єнгєрєгч зууны 70-аад оноос эхлэн Жян Зэминьнээр гол бологсон Хятадын гуравдах vеийн удирдах групп Дэн Сяопингийн дипломат бодлогын vзэл баримтлал болон тусгаар тогтнон, бие даах эрх тайванч дипломат бодлогыг уламжлан шинэтгэж, эрх тайванаар зэрэгцэн орших таван зарчмын vндсэн дээр дэлхий олон оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцаа хєгжvvлэхээр идэвхтэй эрэлхийлж, олон улсын улс тєр, эдийн засгийн шинэ дэглэм журмыг хамтаар байгуулахаар чармайх болжээ. Индонизитай дипломат харилцаагаа сэргээж, Сингапур, Бруней, БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, Вьетнам, Монгол улстай харилцаагаа сэргээжээ.

     1996 онд Жян Зэминь ємнєд Азийн гурван оронд айлчилаж, Хятад- Энэтхэг 21-р зуунд чиглэсэн бvтээлч тvншлэлийн харилцаа тогтоож, Хятад- Пакистан 21-р зуунд чиглэсэн тал бvрийн хамтын ажиллагааны тvншлэлийн харилцаа тогтоож, Хятад- Балба vеийн vед найрсаг сайн хєршийн тvншлэлийн харилцаа тогтоосон байна. Хятад улс Аз, Африк, Латин Америк болон тєв зvvн Европын орнуудтай харилцаагаа идэвхтэй хєгжvvлсэн байна. Сахараагаас ємнєших Африкийн орнуудтай харилцаагаа цаашид бэхжvvлэн эрчимжvvлжээ. Хятад болон Латин Америкийн орнуудын харилцаа тасралтгvй хєгжиж, 19 оронтой дипломат харилцаа тогтоосон байна. Манай оронтой дипломат харилцаа тогтоогоогvй орон ч Хятадтай харилцаа хєгжvvлэхээ бодож эхэлжээ.

     Хvн тєрєлхтєн шинэ зуунд алхан орлоо. тvvний бэлэг тэмдэгт дэлхий олон тойлтай болж, эдийн засгийг интеграцилал тасралтгvй хєгжиж байна. Хятад улс бол дэлхий дээр хvн ам хамгийн олонтой хєгжиж байгаа орон мєн. Хятадын хєгжил нь дэлхий дахинаас салашгvй юм. Дэлхий дахинд ч Хятад улс хэрэгтэй. Хятад ул энх тайванаар зэрэгцэн орших таван зарчмын vндсэн дээр бий бvхий улс орон бvс нутагтай хамтын ажиллагаагаа эрчимжvvлж, хамтаар хєгжихийг чин сэтгэлээсээ хvсэн эрмэлзэж байна.

在线客服
在线客服系统