中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Анхаарал

2009/8/18 17:16   

1. Амьдарлын өртөгийг оюутны сурж байгаа сургуулиас сар бүр өөрт нь сургуулиас тогтоосон хугацаанд өгнө. (Юань/Сар) Магистр: 1,100 юань Доктор: 1,400 юань Тэтгэлэгээр суралцагчидад хичээлд орсон өдөрөөс эхлэн сар болгоны тогтсон өдөр тэтгэлэгийн амьдарлын өртөгийг олгоно. Шинэ оюутан тухайн сарын 15-ны дотор бүртгүүлсэн бол бүтэн сарын амьдарлын өртөгийг олгох бөгөөд 15-аас хойш бүртгүүлсэн бол хагас сарын амьдарлын өртөгийг олгоно. Төгсөгчдийн амьдарлын өртөгийг сургуулиас тогтоосон төгсөлтийн өдрөөс хойш хагас сар хүртэл олгоно. Сургууль завсардсан, сургууль орхисон болон сургууль дүүргээд нутаг буцсан тохиолдолд дараа сараас эхлэн тэтгэлэгийн амьдарлын өртөгийг олгохгүй. Сургуулиас тогтоосон амралтын хугацаанд амьдарлын өртөгийг олгосоор байна. Тэтгэлэгээр суралцагч нь амралтын хугацаанд сургуулиас гадуур амрах хугацаанд нь амьдарлын өртгөө авч чадаагүй бол сургуульдаа эргэж ирсэний дараа нөхөн авна. Тэтгэлэгээр суралцагч нь чөлөө аваагүйгээр цагтаа бүртгүүлээгүй, эрүүл мэндийн бус шалтгаанаар сургуулиа орхих эсвэл хичээлээ тасалсан хугацаа нь нэг сараас хэтэрсэн бол тухайн сарын амьдарлын өртөгийг олгохгүй.

2. Тэтгэлэгээр суралцагчийн шаардалага нь сургуулийн хичээлийн төлвөлгөөний туршилт болон дадлагаас хэтэрсэн тохиолдолд шаардагдах зардлыг сурагч өөрөө төлнө.

3. Тэтгэлэгээр суралцагч нь хүнд өвчний улмаар сургууль завсардан нутаг буцаж эмнэн сувилуулах бол замын зардалаа өөрөө хариуцна. Сургуулиас сургууль завсардахыг нь зөвшөөрсөн бол тэтгэлэгийн эрхийг хамгийн удаа нь нэг жил хадаглах боловч сургууль завсардсан хугацаанд амьдарлын өртөгийг олгохгүй. Бусад шалтгаанаар сургууль завсардсан бол тэтгэлэг эдлэх эрхийг хадгалахгүй .

4. Эмчилгээний төлбөр гэдэг нь оюутан сургуулийн эмнэлэг эсвэл сургуулиас заасан эмнэлэгт жирийн үзлэг хийлгэсний төлбөрийг хэлнэ. Оюутан өөрөө сургуулийн холбогдох журмын дагуу хувиасаа зохих хэмжээний төлбөрийг гаргана.

5. Хятадын засгийн газрын сургалтын тэтгэлэгийн Хятадад суралцагч гадаад оюутны нэгдсэн даатгал гэдэг нь: Хятадын Боловсролын яам Хятадад тэтгэлэгээр суралцагч гадаад оюутнуудад зориулсан нэгдсэн эмчилгээний даатгал юм. Оюутан хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэх эсвэл гэнэтийн осол эндэгдэл гарснаас болж төлсөн төлбөрийг өөрийн байгаа сургуульдаа төлбөрийн баримтаа өгч сургууль нь тогтоосон холбогдох зүйл ангийн дагуу даатгалын компанид хандаж эргүүлэн авна.

6. Хэрэв сургалтын тэтгэлэгт хамрагдагч нь төгссөн сургуулиасаа шинээр орсон сургууль руугаа шилжих бол хот хоорондын тээврийн зардлыг өөрөө хариуцна. Хятадын засгийн газрын сургалтын тэтгэлэгийн олон улсын замын зардал олголтонд хамаарагддаг байсан оюутан тус тэтгэлэгт хамаарагдаад үргэлжлүүлэн Хятадад суралцах бол Олон улсын замын зардлын хугацааг сунгаж суралцаж дуусах үед ганц удаа олгоно. Хятадад суралцаж байх хугацаанд ямар нэгэн шалтгаанаар нутаг буцах бол замын зардалаа өөрөө хариуцна.

在线客服
在线客服系统