НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Паспорт, төрсний гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг консулын хэлтэс явуулна.
Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирvvлнэ.
Баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийг эх хувиар нь ирүүлэх шаардлагатай.
Нотариатын үйлчилгээний хураамж: нэгж бичиг баримт бvрт 50 юань. Нэгж бичиг баримт бvрийг гурав хvртэл хувиар баталгаажуулж болно.
Нотариатын үйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга үнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын үсэг зурсан хvнийх мөн болохыг, тамга гарын vсэг нь үнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.
Байр орон сууц захиран зарцуулах тухай Итгэмжлэлийг тус ЭСЯ дээр баталгаажуулж байгаа ба хөрөнгийн өмчлөлийн эрх шилжүүлэхтэй холбоотой энэхүү үйлчилгээг хийлгэхдээ консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг .
Алс муж улс, хотод амьдардаг хүмүүс ЭСЯ дээр биеэр ирэх боломжгүй тохиолдолд Итгэмжлэл, паспорт, бусад шаардагдах материалыг шуудангаар хүргүүлсэний дараа консултай утсаар харилцаж, асуудлыг шийдвэрлэх замыг хамтран хайх боломжтой.
БУЦАХ ТҮР ҮНЭМЛЭХ ОЛГОХ
Буцах түр үнэмлэхийг БНХАУ-д зорчин явах үедээ паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн иргэдэд олгож болно.
Бүрдүүлэх баримт:
- Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
- Паспортоо үрэгдүүлсэн тухай Цагдаагийн газрын /тухайн орон нутгийн/ тодорхойлолт
- Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст хандсан Буцах түр үнэмлэх хүсэх өргөдөл /Энд татаж авах/
- Цээж зураг 2 ширхэг /3*4 хэмжээтэй/
- Буцах түр үнэмлэхийн төлбөр 300 юань
Төрсний гэрчилгээг БНХАУ-д төрсөн хүүхдэд эцэг, эхийн хүсэлтээр олгоно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт
- Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар
- Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн бичиг
- Зураг /3*4 хэмжээтэй/ 1 ширхэг
- Анкет бөглөх
- Хураамж 350 юань
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТЫН ХУГАЦАА СУНГАХ
Паспорт сунгах асуудлыг /2001 оны 12 дугаар сараас хойш олгогдсон / паспортын хvчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэгээс хоёр сарын өмнө ЭСЯ -нд тавина. Ингэхдээ дараах зvйлийг бvрдvvлж шуудангаар илгээх буюу биеэр авчирч болно. Yvнд:
- Паспорт
- Паспортын хугацаа сунгахыг хvссэн өргөдөл. Өргөдлийг монгол хэлээр бичиж, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар тодорхой заасан байх шаардлагатай
- Консулын vйлчилгээний төлбөр
- Төлбөрийг хийж хаягласан баталгаатай буцах дугтуй
Паспортыг нэг жилийн хугацаагаар сунгах ба шаардлагатай бичиг баримтыг бvрэн ирvvлсэн тохиолдолд ажлын 1 хоногт багтаан сунгана.
Үйлчилээний төлбөр:
- 6 сар 50 юань
- 1 жил 100 юань
- 2 жил 200 юань
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ
Паспортын хугацааг сунгах боломжгүй болсон, гэмтээсэн, үрэгдүүлсэн иргэд өөрийн хүсэлтээр ЭСЯ-нд ирж Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд Үндэсний /энгийн/ гадаад паспорт захиалж болно.
Бүрдүүлэх баримт:
- Иргэний үнэмлэх
- Паспортоо үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн /БНХАУ-ын/ Цагдаагийн газрын тодорхойлолт
- Монгол улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгохыг хүссэн өргөдөл
- Зураг /Ар талын дэвсгэр нь цагаан, 3*4 хэмжээтэй зураг 4 ширхэг
- Анкет 2 хувь
- Хураамж
Төлбөрийг ЭСЯ-нд бэлнээр авах ба захиалсан паспортыг 1-2 сарын хугацаанд авч өгнө.
ЗӨВЛӨГӨӨ
БНХАУ-д зорчиж буй иргэддээ хандан Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас дараах зөвлөгөөг өгч байна.
- Монгол улс, БНХАУ-ын хооронд иргэд харилцан зорчих хэлэлцээрийн дагуу Е серийн үндэсний энгийн гадаад паспорттай иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт 30 хүртэл хоног хугацаанд визгүй зорчдог. Хэрэв энэ хугацаанд БНХАУ-ын хилээр гараагүй тохиолдолд хууль бусаар оршин суусан хэрэг зөрчилд холбогдож ихээхэн хэмжээний торгууль төлөх, түүнчлэн ял шийтгэл ногдуулахад хүрдгийг анхаарна уу?
- БНХАУ-д ажиллах, суралцах зорилготой удаан хугацаагаар мөн эмчлүүлэх, тэднийг асран хамгаалах зорилготой 30-аас дээш хоногоор ирэх тохиолдолд виз сунгуулах асуудлыг хүлээж авсан талын /сургууль, албан газар, эмнэлэг/ байгууллагууд тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагад хандан зохих журмын дагуу шийдвэрлэдэг.
- Паспорт, бичиг баримтаа үрэгдүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй.
- БНХАУ-д зорчиж буй иргэд их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байх.




