БНХАУ-ын Бээжин хотод байдаг Гадаадын Элчин сайдын яамдуудад албан , хувийн , суралцах виз мэдүүлэн зорчиж байгаа Монгол Улсын иргэдэд дараах мэдээллийг сонордуулж байна.
- Визийн мэдүүллэгийн хуудсыг Англи хэл дээр үнэн зөв , гаргацтай бөглөж он сар өдөр , гарын үсгээ зурсан байна
- Паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна
- 4 хувь цээж зураг 4х3 хэмжээтэй
- Паспортын хуулбар болон аль нэгэн гадаад оронд виз мэдүүлж байсан бол визийн хуулбарыг хавсаргах
- Тухайн оронд зорчих шалтгааныг тодорхойлсон урилга,
- Урьсан байгууллага , компани , хувь хүн урилгыг баталсан гарын үсэг зайлшгүй байх шаардлагатай
Урилга дээр
- Уригдсан хүний нэр , овог, төрсөн он сар өдөр
- Паспортын дугаар
- Зорчих шалтгаан
- Тухайн оронд байх хугацаа
- Хилээр нэвтрэх өдөр
- Тухай оронд байх хугацааны зардал болон даатгалыг хэн хариуцах талаар тодорхой тусгасан байх
- Очиж ,ирэх онгоцны тийзийн болон зочид буудлын захиалга
тус захиалга нь урилга дээр дурдсан зорчих хугацаатай
зөрөхгүй байх - Хэрвээ өөрсдийн зардлаар явж байгаа бол зардлыг хариуцах байгууллага , компани ,банк, хувь хүний хөрөнгийн баталгаа гаргасан бичгийг англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулсан байна.
- Монгол хэл дээр байгаа бүх материалыг орчуулгын товчоогоор англи хэл рүү хөрвүүлэн нотариатаар батлуулах
- Гадаад орнуудын Элчин сайдын яамд иргэний баримт бичгийг нотариатаар батлагдсан орчуулгыг Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээр баталгаажсаны дараа хүлээн авдаг учир ажлын цагаар ,(өглөө 8-17 цагийн хооронд ) ирж баталгаажуулах шаардлагатай - Европын холбооны орнуудад болон Швейцари , Итали улсад зорчиход 30 мянган еврогоос доошгүй даатгалтай байхыг шаарддаг
- Аливаа гадаад орны виз мэдүүлэхийн өмнө тухайн орны ЭСЯ-ын вэб хуудастай нягтлан танилцах, консул , цагаачлалын албанаас тодруулах ,
- Виз мэдүүлээд хариу авах хугацаа орон бүр харилцан адилгүй , ихэвчлэн ажлын 7-10 хоногийн дараа хариу өгдөг тул виз мэдүүлэх хугацаагаа зөв сонгох нь чухал
- Суралцах виз хүсэгчдэд 4-6 долоо хоногийн дараа хариу өгдөг




