Шянган болон Аомэний эрүүл мэндийн салбарын бүртгэлээс үзвэл, 9-р сарын 4-ний өдрийн байдлаар, Шянганд А хэлбэрийн H1N1 томуугаар халдварласан нь оношлогдсон тохиолдол 13 мянга 318 хүнд хүрч, Аомний оношлогдсон тохиолдол 1129 -д хүрсэн байна.
Мөн 4-ний өдрийн 14 цаг 30 минут хүртлэх 24 цагийн дотор Шянганд А хэлбэрийн H1N1 томуугаар халдварласан нь оношлогдсон тохиолдол 370 нэмэгдсэн байна. 8-р сарын 30-ны өдрөөс дараалан 5 хоногт уг томуугаар нас барсан тохиолдол 6-д хүрсэн байна гэж Шянганы Засаг захиргааны онцгой районы Эрүүл мэндийн газрын хэвлэлийн төлөөлөгч 4-ний өдөр мэдэгдэв.
3-ны өдрөөс 4-ний үд хүртэл, А хэлбэрийн H1N1 томуугаар халдварласан нь оношлогдсон тохиолдол 51-д хүрч, уг өвчнөөр өвчилсөн тохиолдол нийт 1129-д хүрлээ гэж Аомэний Засаг захиргааны онцгой районы Эрүүл мэндийн газар 4-ний өдөр мэдэгдсэн байна.\Урангоо орчуулав\




.gif)