Сvvлийн жилvvдэд Хятад улс улсаас байгуулан эрхэлж байгаа их дээд сургуулийн оюутан элсvvлэх цар хvрээг их хэмжээгээр нэмэгдvvлсэн байна. Одоогийн байдлаар, манай оронд их дээд суралцаж байгаа оюутны харьцаа 1998 оныхоос хэдэн дахинаар нэмэгдэж, 20 саяд хvрсэн байна. Хятадын дээд боловсролд хамрагдсан хэмжээ 10 хувьд хvрэхгvй байснаасаа 17 хувьд хvртэл нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар, Хятад оронд бараг 3000 гаруй их дээд сургуультай, тvvний дотрох 1300 гаруй нь энгийн их дээд сургууль байж, 1200 гаруй нь хувийн эрхэлсэн их дээд сургууль байж, vлдсэн нь голцуу насанд хvрэгсэдийн их дээд сургууль болно. Хятад улсад дээд боловсролыг тусгай мэргэжлийн, vндсэн ангийн, аспирантын, доктурантын гэж хэдэн тєрєлд ангилдаг байна.
Хятад улс одоо их дээд сургуульд онооны дvрэм хэрэгжvvлж байгаа бєгєєд, тусгай мэргэжлийн дээд сургуулийг 3 жил, vндсэн ангийнх нь бол 4 жил сурдаг байна. Аспирант доктурант нь тус бvр 2-3 жил сурдаг байна.
Хятадын их дээд сургууль нь голдуу бvр л улсаас эхрэлсэн байдаг бєгєєд, эрдэм шинжилгээний болон ерєнхийлсєн их дээд сургууль нь улсаас байгуулсан энгийн их дээд сургуулиудад тєвлєрч байдаг юм. Сvvлийн жилvvдэд, иргэдийн эрхэлсэн их дээд сургууль тvргэн хєгжиж, цар хvрээ нь ч єргєжиж байна. Гэвч сургууль эрхэлх зэрэг зиндаа, тvвшин болон нэр нєлєє нь улсаас эрхэлсэн их дээд сургуулийг бодвол зохих хэмжээний зєрєєтєй байгаа юм.




