Сvvлийн жилvvдэд хятадын эдийн засаг тvргэн хєгжиж, олон улс дэх байр суурь нь єдєр ирэх тутам дээшилэхийн хэрээр, улам олон гадаадын залуучууд манай оронд ирж суралцах болж байна. Одоогий байлдаар манай оронд ирж сурч байгаа гадаадын оюутан 77 мянгад хvрч, тэд нарын дотрох 90 гаруй хувийн хvн нь хувийн зардлаар сурч байна. Тэд голцуу ємнєд Солонгос, Япон, Америк, Вьетнам, Индонез, Таиланд, Герман, Орос, Балба, Франци, Австрали, Малайз зэрэг 170 гаруй улс орон газар нутгаас ирсэн юм.
Гадаадын оюутнууд манай оронд гол нь Хятад хэл, Хятадын соёл, Хятадын тvvх, Хятадын анагаах ухаан болон Хятад эм зэрэг мэргэжлээр сурч байна. Сvvлийн жилvvдэд улам тэлэн єргєжєєд хууль зvй, санхvv эдийн засаг, нягтлан бодогч болон байгалийн шинжлэх ухааны мэргэжлvvд нэмэгдсэн байна.
Хятад улс олон арга хэмжээнvvд авч, гадаадаас хятадад ирж суралцах оюутнуудын цар хvрээг нэмэгдvvлж байна. Тухайлбал, гадаадын оюутан сургуулиас гадуур хятадын оршин суугчдын гэр хорололд амьдарч болохыг нь зєвшєєрч, хятадын ард иргэдтэй улам бvр дотноор харилцаж, хятад орныг улам гvнзгий ойлгуулах болгосон байна. Хятад хэлний тvвшин нь тєдий л єндєр биш оюутны хятадад ирж суралцахыг нь урамшуулж, аспирантаар хичээллэхдээ, хятад ангили хоёр хэлээр зэргээр хичээллэж болох юм.
Бvрэн бус бvртгэлээс vзэхэд, шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, хятадад ирж сурч судалсан гадаадын оюутны тоо 630 мянгаас давсан байна. Тэд дэлхийн 170 гаруй улс орон газар нутгын єнцєг булан бvхэнд тарж байна. Тэд єєрийн орны бvтээн байгуулалт хєгжил, єєрийн орон болон Хятадын хэлхээ холбоо, хамтын ажиллагаанд тус тєхєм vзvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэж байгаа юм.




