Хятадын Боловсролын Яамны их дээд сургуулийн оюутнуудын газрын дэд дарга Жан Хаомин 18-ны өдөр Хятадын засгийн газрын сүлжээнд ярилцлага өгөх үед хэлэхдээ, 7-р сарын 1-ний өдрийн байдлаар, Боловсролын Яамны бүртгэсэн их дээд сургуулийн оюутнуудын ажлаар хангагдсан хэмжээ 68%-д хүрч, өнгөрсөн онтой үндсэндээ адил болсон байна гэжээ.
Жан Хаомин сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, шинжлэх ухаан судалгааны том төсөлд оролцсон их дээд сургууль төгссөн оюутан төслийн зардлаас хөдөлмөрийн хөлсөө авч болох бөгөөд даатгалд хамруулж, ажилд орсон жилийг нь бүртгэж өгнө. Энэ ажил нь их дээд сургуулийн шинжлэх ухаан судалгааны ажилд боловсон хүчин сэлбэх механизмын асуудлыг зохицуулахын зэрэгцээ саяхан төгссөн оюутнуудын ажлаар хангагдах дарамтыг намжаасан байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, их дээд сургууль төгссөн оюутнууд цэрэгт элсэхийг урамшуулснаар энэ жилийн ажлаар хангах дарамтыг намжаахын зэрэгцээ армийн цэргийн боловсролыг дээшлүүлж, бүтцийг нь өөрчлөн, байлдах хүчнийг нь нэмэгдүүлэхэд бодит чухал ач холбогдолтой юм гэжээ.\ Сарантуяа орчуулав\




