- Шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай
хэлэлцээр (1990) - Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр (1994)
- Боловсролын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө (1996)
- “Соёлын салбарт хамтран ажиллах 1996-1997 оны төлөвлөгөө” (1996)
- Монгол улсын БСШУ-ны яам, БНХАУ-ын Соёлын яамны хооронд 1998-2000 онд соёлын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө /1998/
- Монгол улсын БСШУ-ны яам, БНХАУ-ын Соёлын яамны хооронд 2001-2003 онд соёлын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө/2001/
- Монгол улсын БСШУ-ны яам, БНХАУ-ын Соёлын яамны хооронд 2004-2006 онд соёлын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө /2004/
- Боловсролын баримт бичиг, боловсролын зэрэг, эрдмийн цолны гэрчилгээ, дипломыг харилцан хvлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр (1998)
- Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Боловсрол яам хооронд 2001-2004 онд хамтран ажиллах төлөвлөгөө /2004/
БНХАУ-д суралцагч оюутан сурагчдын тухай товч танилцуулга
2005-2006 оны хичээлийн жилд манай улсын нийт 230-аад оюутан, сурагчид БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тяньжин хотууд болон Жилинь, Хубэй, Гуандун, Зянсу, Шаньдун, Жөзян, Ляонинь, Хэйлунзян, Фузэнь мужийн Чанчунь, Ухань, Гуанжоу, Наньжин, Жинань, Ханжоу, Шэньян, Далянь, Харбин, Сямэнь зэрэг хотуудад олон улсын харилцаа, худалдаа, инженер, эдийн засаг, санхүү, хууль, түүх, хятад хэл, соёл урлаг, барилга, зам тээвэр, анагаах ухаан, компьютер, байгаль орчин, хөдөө аж ахуй, ургамал судлал, аялал жуулчлалын чиглэлээр голчлон суралцаж байна.




