ӨМӨЗР-ны хуурай замын боомт болох Хятад, Монголын Ганц Мод боомт саяхнаас жилийн турш ажиллахаар боллоо.
Ганц Мод боомт ӨМӨЗР-ны Баян-нуур хотын нутаг дэвсгэрт байж, Монгол улстай хиллэж байгаа Хятад улсын умардын чухал боомт юм. Ганц Мод боомт газар зүйн өвөрмөц байрлалтай, бүс нутгийн ил тод давуу талтай. Ганц Мод боомттой хил залгаа Монгол улсын Өмнө Говь аймагт газрын баялаг элбэг, нүүрс, зэсийн том уурхайтай юм.
ӨМӨЗР-ны Боомтын албаны эрхлэгч Мэн Гүйши танилцуулж хэлэхдээ: Хятад, Монголын Ганц Мод боомт жилийн турш ажиллах болсон нь хоёр орны экспортын худалдаанд тус төхөм үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг ч эрчимжүүлэх болно гэжээ. /Баясгалан орчуулав/




