中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятадын зуушны найман том тєрєл

2009/8/24 09:51   
  • Шандун зууш 
          Энэ бол Жинань, Жиао дvн буюу Шандунгийн хойгын зvvн талын нутгийн зууш хуурлагаар бvрэлдсэн юм. 
          Онцлог нь амт сайтай, сонгино саримсаг их хийж амт оруулах бєгєєд далайн амьтан, шєлтєй зууш, тєрєл бvрийн амьтны дотроор зууш хуурлага сайхан хийдэг байна. 
          Нэрт зууш:
    · Тосонд шарсан том хав загас
    · Жиан юv зэрэг амтлагчтай чансан дун
    · Цуу болон чихэртэй чансан мєргє загас
  • Сьчуань зууш 
         Сьчуань, Чэндv хоёр нутгийн зуушаар гол болж байна. 
         Онцлог: Олон янзын vнэр амттай, халуун.
         Зуушны нэр:
    · Тахиан махан хуурга
    · Баавгайн таваг
    · Загасны амттай махан хуурга
    · Загасны сэлvvрийг тосонд буцлгасан зууш
    · Халуун ногоотой наймалж.
    (Зураг:Халуун ногоотой наймаалж)
  • Жиансу зууш 
         Энэ зууш нь Янжєv, Сvжєv, Нанжингийн орон нутгийн зуушаас хєгжин бvрэлдсэн юм.  
         Онцлог нь: шалзлах, чанаж буцалгахаараа алдартай. Элдэв амттан хийж, шєл найруулахдаа тэр бvх зvйлийн идээний єєр єєрийн vнэр амтыг хэвээр нь vлдээхийг эрхэмлэнэ. 
        Нэртэй зууш:
    · Тахиан шєлєнд чансан хатаамал ногоо
    · Хар усанд чансан гахайн шийр
    · Амтлагч оруулахгvй чансан ши зи тєv ногоо
  • Жээзиянь зууш 
         Жээзиянь зууш нь Ханжєv, Нинбє, Шоошин зэрэг газрын орон нутгийн зуушаас бvрэлдсэн юм. Yvний дотроо Ханжєv зууш нь хамгаас алдартай. 
          Онцлог: зєєлєн мєртєє амттай, тос єєх багатай. 
          Нэрт зууш:
    · Лvн жин цайтай чансан сам хорхой, тахиа
    · Ши ху нуурын загас
    (Зураг:Ши ху нуурын загас)
  • Гуандун зууш
         Энэ зууш нь Гуанжєv, Чаожєv, Дvн жиан гурван газрын зуушаар гол болгон бєгєєд тэр дундаа Гуанжєvгийн зуушаар тєлєлєгч болгосон юм.
          Онцлог: Зууш болгох арга маяг нь тосонд буцалгах, шарах, шалзартал чанах зэрэг онцлогтой. Идэхэд давс багатай, амттай, зєєлєн байдаг. 
          Нэрт зууш:
    · Гурван могойт зууш
    · Чансан торой
  • Хунань зууш 
          Халуун ногоо Хуажиао далио болон хvчлэг амтлаг их хийж зуушаа хуурч болгодог болохоор халуун мєртєє хvчлэг амттай байдаг.   
         Нэрт зууш:
    · Мєсєн чихэртэй лянхуа цэцэгт зууш
    · Халуун ногоотой чансан загасны сэрвээ
    (Зураг:Халуун ногоотой чансан загасны сэрвээ)
  • Фvжян зууш 
         Фvжєv, Чуанжєv, Сиямэн зэрэг нутгийн зуушаас бvрэлдсэн энэхvv зуушны дотор Фvжєvгийн зууш нь тєлєєлєгч болох юм. 
         Онцлог: Тэнгэс далайн амьтнаар гол матриал болгож, чихэрлэг хvчлэг давслаг амттай байхыг эрхэмлэж, бас єнгє сайтай амт сайтай байлгаж чаддаг. 
         Нэрт зууш:
    · Цагаан цасан тахиа
    · Жин шєv фv
    · Жvржийн шvvстэй загас
    · Тай жи сам хорхой
    · Галд шарсан загас
    (Зураг:Галд шарсан загас)
  • Аньхуй зууш 
         Энэ зууш нь Аньхуйгын ємнєд нутаг, Хєх мєрний дагуу нутаг болон Хуай хэ голын орон нутгийн vнэр амттай зуушаар бvрэлдсэн юм. Аньхуйн ємнєд нутгийн зуушаар тєлєєлєгч болгож байна. 
        Онцлог: Шарсан гахайн гуяаар гол матриал болгож, мєсєн чихрээр амт оруулан, чанаж болгохдоо галыг их бага байлгахыг онц хичээнэ. 
         Нэрт зууш:
    · Хултай нугас
    · Чансан тахиа
    (Зураг:Чансан тахиа)
在线客服
在线客服系统