中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятадын аялал жуулчлалын алдарт хотууд

2009/8/24 09:48   

     Хятадын газар нутаг єргєн уудам, vндэстэн ястан олон байдаг болохоор газар газрын хотын байгуулалт нь ч єєр єєрийнхээ євєрмєц онцлогтой байдаг юм. Хятадын умард нутагт Хятадын нийслэл Бээжин байрлаж байна. Хятадын дорнод нутагт Хятадын эдийн засгийн тєв Шанхай хот байрлаж байна. Баруун нутагт vзэсгэлэн сайхан єнгє vзэмжтэй, vндэстний євєрмєц онцлогтой Лхас хот байрлаж байна. Ємнєд нутагт жилийн дєрвєн улиралд хэзээд хавраараа байдаг Кvнминь хот байрлаж байна. Yзэсгэлэнт сайхан эдгээр хотууд гэрэлт сувд шигээр Хятадын 9 сая 600 мянга гаруй хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэр дээр тархан байрлаж байна.

     Хятад улсад єнєє бvх Хятадын аялал жуулчлалын шилдэг хотын цолтой хот нийт 137 байна. Тэдний дотор Шанхай хот, Бээжин хот, Тянжин хот, Чvнчин хот, Шэнжэн хот, Ханжєv хот, Далиан хот, Нанжин хот, Сиамэн хот, Гуанжєv хот, Чэндv хот, Шэнянь хот, Чиндо хот, Нинбє хот, Ши-ань хот, Харбин хот, Жи нань хот, Чанчvн хот, Лхас хот зэрэг болно. Yvнээс гадна Хятад улс бас Харбин хот, Гирин хот, Жэнжєv хот, Жаочин хот, Люжєv хот, Чиндо хот зэрэг тvvх соёлын хэдэн арван алдарт хот шалгаруулан гаргасан байна.

 Бээжин
     Бээжин бол Хятадын нийслэл, Хятадын улс тєр соёлын тєв мєн. Бээжин хот Хятадын умард нутгийн тал газрын хойд талд байрлаж байна. Газар зvйн байрлалаас нь авч хэлбэл, Бээжин нь Италийн Ром, Испанийн Мадридтай нэгэн єргєрєг дээр байрлаж байгаа юм. Бээжин бол дулаан бvсийн эх хуурайн улиралын салхины цаг агаартай, євєл зун нь нэлээд урт, хавар намар нь нэлээд богино мєртєє ган хуурай байдаг. Жилийн дундаж дулааны хэмжээ нэмэх 11,8 хэмтэй.

     Бээжин бол маш урт удаан тvvхтэй хот юм. Хот болсон тvvхийг нь гурван мянган жилийн тэртээгээс ярьж болох юм. Аль эрт Чvн Чиvгийн байлдаат улсын vед, даруй манай тооллоос ємнєх 770 оноос манай тооллоос ємнєх 221 он хvртэл хугацаанд Бээжин район нэгэнт олон жижиг улсуудын нийслэл хот болж байлаа. Чинь улс, Хань улс болон Гурван улсын vед, Бээжин район нэгэнт Хятадын умард нутгийн чухал суурины нэг болсон байлаа. Бээжин хот нь Жин улсын vеэс тєрийн нийслэл хот болсон юм. Тvvний дараах Юань улс, Мин улс болон Чин улс бvр Бээжинд нийссэллэж, нийт гучин дєрвєн хаан Бээжин хотод зарлиг тушаал буулган, бvх Хятад орныг захирч байсан юм.

     Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, ялангуйяа Хятад улсад єєрчлєлт хийж, нээлттэй хаалгын бодлого хэрэгжvvлснээс хойших хорь гаруй жилд, Бээжингийн дvр тєрхєд єдєр болгон єєрчлєлт гарч ирлээ. Орчин vеийн тєрєл бvрийн барилга сэхvйн сvндэрлэж, гадаад оронтой байх хэлхээ холбоо тасраагvй єргєжин тэлж байна. Бээжин хот єнєє олон улсын том хотын эгнээнд том алхамаар орж байна. Энд эртний тvvхийн эрхэм нандин зvйл болон орчин vеийн дvр тєрх тєгєс сайхан уялдаж, арван зvгийн аянчин зочдын анхаарлыг татаж байна. Сvvлийн жилvvдэд Бээжин хот жил болгон гадаадын хэдэн сая жуулчид болон дотоодын хэдэн арван сая жуулчдыг хvлээн авч байна.

     Єнє удаан тvvх нь Бээжин хотод эртний vлэмж их бичиг дурсгалын зvйл болон баялаг агуулгатай тvvх соёлын vзэмжийг vлдээн єгсєн байна. Та хэрбээ эртний бичиг дурсгалын газруудтай танилцах сонирхолтой бол ауга сvрлэг тvмэн газрын урт цагаан хэрэмд авиран, асар том цар хэмжээтэй бор хот- хааны ордны музейтай танилцах буюу И хэ юань цэцэрлэгт хvрээлэн, Бэй хай цэцэрлэгт хvрээлэн, Шиан шан цэцэрлэгт хvрээлэн Тэнгэрийн сvм тиан танаар аялан жуулчлаж очоорой. Тэндхийн тансаг сайхан єнгє vзэмж болон эртний уран барилгууд танай сэтгэлийн шижмийг татаж салхын аргагvй болгох нь гарцаагvй. Та хэрбээ Хятадын эртний соёл болон алдарт хvмvvсийн vйл явдлыг ойлгох хvсэлттэй бол нэрт хvмvvсийн байраар хvрч танилцан айлчлаж болох бєгєєд мєн Бээжин ши янгуу сонсож болох юм. Та хэрбээ Хятадын улс тєр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, цэргийн явдал зэрэг олон салбарын хєгжлийн байдлыг ойлгох сонирхолтой бол Бээжин хот даяар тvгэсэн зуу гаруй музейгаар очиж танилцан аялаж болох юм. Та мєн Бээжингийн алс дvvргээр явж, vзэсгэлэн сайхан уул усыг нь нvд дvvрэн харж болох юм.

     Бээжинд байгаа Хятадын 4Aзэрэглэлийн vзэмжийн район гэвэл: Тэнгэрийн сvм- Тиан тан, Мин улсын арван гурван бунхан, И хэ юань цэцэрлэгт хvрээлэн, Бээжингийн тэнгэс далайн амьтны орд, Ба да лин давааны урт цагаан хэрэм, Бээжингийн зоо парк, Бээжингийн ургамалын хvрээлэн зэрэг байна.

  Ши-ань хот

      Хятадын баруун хойд нутагт байрлаж байгаа Ши-ань хот бол Хятадын Шанш мужийн тєв юм. Энэ хот бол баруун хойд нутаг жич далайд гарцгvй мужийн улс тєр эдийн засаг зам харилцааны тєв юм.

     -ань хот бол Хятадын эртний зургаан том нийслэл хотын дотор хамгийн эрт нийслэл болсон, хамгаас олон тєр нийссэллэсэн, мхамгаас урт хугацаа нийслэл болсон хот юм. Хятадын эртний зургаан том нийслэл хот бол: Ши-ань, Лє-ян, Нанжин, Кайфэн, Ханжєv, Бээжин болно. Хятадын тvvхэн дээр, одоогын тvvхийн ухааны салбарынхны нийтээр хvлээн зєвшєєрч байгаа Баруун Жєv улс, Чин улс, Баруун Хан улс, Ємнє Жао улс, Ємнє Чин улс, Ар Чин улс, Баруун Вэй улс, Умард Жєv улс, Сvй улс болон Тан улс зэрэг арван тєр ши ан хотыг нийслэлээ болгосон юм. Иймээс мянган жилийн эртний хот Ши аны Хятадын тvvхэн дээр гаргасан алс гvvн нєлєєг бусад хоттой адилтгахын аргагvй юм.

     Дэлхийн дєрвєн том эртний нийслэлийн нэг болсон Ши-ань хот бол алдарт аялал жуулчлалын сайхан нутаг юм. “дэлхийн наймдахь том гайхамшиг” гэж нэрлэгдэж байгаа Чин ши хуангийн цэрэг морьны хvvхэлдэй даруй Ши-ань хотын Линтvн дvvргэд байрлаж байна. Зургаан мянга гаруй ширхэг цэрэг морьны хvvхэлдайтай байдгаараа 20-р зууны хамгийн агуу их илрvvлэлт гэж vнэлэгдэж байна. Yvнээс гадна бас Да ян та суврага, Хуа чин чи нуур, Хуа шан уул зэрэг алдарт vзэмжит районтай юм.

  Лхас хот

     Лхас хот бол Хятадын Тvвдийн єєртєє засах районы тєв, нийт 29052 хавтгай дєрвєлжин км талбайтай энэ хот Гималай уулын ар талд байрлаж байна. Бvх жилийн олонх єдєр нь тунгалаг, хур тундас ховор, євєлдєє тєдий л хvйтэнгvй, зундаа ч аагим халуун єдєр дохиохгvй байдаг. Энэ хот нь єндєрлгийн улирлын салхинт хагас ган хуурай цаг агаарт харьяалагдах юм. Долоо найм есєн сард хур бороо орж, жилийн хур борооны хэмжээ нь 500 милметр орчим байдаг. Бvх жилийн нар тусах хугацаа 3000 цагаас давж байдаг болохоор “ наран гэрэлт хот” гэсэн нэрийдэлтэй юм. Лхас хотод цээж тэнийм цэвэр агаар амьсгаж, нуруу тэнийм нарны илчээр дулаацаж явах нь бас ч нэгэн жаргал юм. Лхаст єдр нь дулаахан, шєндєє сэрvvхэн байдаг болохоор аагим зуны халуунд энд ирж зусах нь маш гоё.

     Лхас хот дэлхийн нуруу хэмээгдсэн хєх нуур Тvвдийн єндєрлєгт байрлаж байна. Энэ хот далайн тvвшнээс дундажаар 3600 метр єндєрт байрлаж байгаа болохоор агаарын даралт доор, агаар сийрэг байж, хvчилтєрєгч агуулагдаж байгаа хэмжээ нь дотор газрынхаас дундажаар 25%-30% бага байдаг. Єндєрлєг газар анх хvрч байгаа хvн бол толгой євдєх, амьсгал давхацах зэрэг єндєрлєгийн тусгал гарах нь мэдээж. Лхаст хvрсэн анхны єдєртєє тэр нутгийн цаг агаарт зохицохын тєлєє айрдаа хэсэг амарны дараа толгой євдєх болон амьсгаа давхацах нь гайгvй болно. 4-10-р сарын хоронд Тvвдэд аялал жуулчлал хийхэд хамгаас тохиромжтой байдаг.

     Лхас гэдэг нэрийг Тvвд утгаар нь хэлбэл бурхан сахиулсны суудаг аршын орон гэсэн vг юм байна. Лхас хот єнє удаан тvvхтэй, шашны соёлын гvvн уур амьсгалтай. Лхас хотод голцуу Их зуу хийд, Бакур гудамж, Будла ордон зэрэг vзэмжит газартай.

在线客服
在线客服系统