中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Дунд сургуулийн 80 сурагч А хэлбэрийн H1N1 томуугаар өвчлөв

2009/9/1 09:01   

     Хятадын төв хэсэг Хэнань мужийн Лүөян хотын Шинь-ань шяний нэг ахлах дунд сургуульд А хэлбэрийн H1N1 томууны халдвар авсан 80 тохиолдол оношлогдож, өвчилсөн хүүхдийг орон нутгийн 4 эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд өвчний байдал нь тогтвортой байна.

     Хэнань мужийн Эрүүл мэндийн танхмаас сурвалжлагчийн мэдээлснийг үзвэл, энэ дунд сургуульд 8-р сарын 28-ны өдрөөс томууны халдвар илэрснээс хойш 8-р сарын 30-ны үдээс хойших байдлаар биеийн халуун нь 38 хэмээс давсан 99 тохиолдол илэрсэн байна. Орон нутгийн засгийн газар яаралтай байдлыг зохицуулах командлах газар байгуулж, урьдчилан сэргийлж, хяналтад авах болон өвчилсөн хүмүүсийг авран эмчлэх ажлыг бүх талаар зохион байгуулан ажиллаж байна.\Цэцэн орчуулав\

在线客服
在线客服系统