中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Дэлхийд хамгийн их цар хэмжээтэй боловсрол

2009/8/24 10:20   

     Хятад улс бол хvн ам олонтой, боловсрол хvртэгч хvмvvсийн тоогоор хамгийн олон орон юм. Хятад улс одоо дэлхийн хамгийн их цар хvрээтэй боловсролын сvлжээг бvрэлдvvлээд, олон зэргэллийн олон тєрлийн бvхэл єдрийн сургалтанд хамрагдагсад одоо 200 саяас давсан байна.

     Хятадын боловсролыг сургуулийн наснаас ємнєх боловсрол, бага сургуулийн боловсрол, дунд сургуулийн боловсрол болон их дээд сургуулийн боловсрол гэж хэдэн vе шатанд хуваадаг байна.

     Манай оронд засгийн газраас, бага сургуулиас анх зэргийн дунд сургууль хvртлэх 9 жилийн заавал саргах дvрэм хэрэгжvvлж байна.Заавал сургах дvрмэнд хамрагдсан сурагчидаар суралгын зардал тєлvvлдэггvй, жил бvр хэдэн зуун юаний бичиг дэвтрийн мєнгє л тєлvvлдэг байна.

     Хятадын засгийн газар заавал сургах боловсролын ажлыг маш чухалчлан vзэж, хvчин чармайлт гаргасны дvнд, Хятадын заавал сургах боловсролыг нэвтрvvлэн тvгээмэлжvvлсэн хэмжээнь, арав гаруй жилийн ємнє 80 хувьд хvрэхгvй байснаас 90 гаруй хувьд хvртэл єссєн байна.

     Хойшдын хэдэн жилд Хятадын засгийн газар боловсролын гол хvчээ, хєдєє тосгоны заавал сургах боловсрол болон их дээд болвсролыг хєгжvvлэхэд тавьж, хvvхэд болгоныг сургуульд суралцуулахаар чармайн ажиллах бєгєєд, Хятад улсад аль болохоор тvргэхэн дэлхийн тvвшин бvхий их дээд сургууль байгуулахаар зорилт тавин ажиллаж байна .

     Хятадын боловсрол нь засгийн газрын эрхэлсэн улсаас байгуулан эрхэлсэн боловсролоор гол болгож байгаа юм, гэвч сvvлийн хэдэн жилд, иргэдийн эрхэлсэн боловсрол ч зохих хэмжээгээр хєгжсєн байна. Гэсэн ч ерєнхийд нь авч хэлбэл, боловсролын цар хvрээ, боловсролын тvвшин аль бvхэн нь улсаас байгуулсан сургуулиьтай зэргэцэж чадахгvй байсаар байгаа юм.

在线客服
在线客服系统