中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Кун Зы болон хятадын бичгийн сургаал

2009/8/21 09:52   

     Хятадын уламжлалт соёлын тухай єгvvлэхэд заавал дурдагддах ёстой хvний тоонд Кун Зы заавал ордог юм. Єнгєррєгч зууны 70-аад онд Америкийн нэг эрдэмтэн хvн тєрєлхтний тvvхэн дэхь хамгийн их нєлєє бvхий зуун нэрт хvний жагсаалтдаа Кун Зыг Ийсус болон Шагитvни зэрэг содон хvмvvсийн дараа тавдугаар байранд жагсаасан байна. Гэхэдээ Хятад улсад авч хэлбэл, Кун Зын нєлєє нь нэгдvгээр байранд орж болзошгvй юм. Хятадын хvн болгон нь кун Зын сургаалын нєлєєг адил бус хэмээгээр хvртсэн байдаг билээ.

     Кун Зы бол Хятадын бичгийн сургаалыг vндэслэн байгуулагч юм. Хоёр мянга гаруй жилийн турш, бичгийн сургаалын vзэл санаанаас Хятадад vзvvлсэн нєлєє нь улс тєр, соёл зэрэг талд илэрч байгаа тєдийгvй бас Хятад хvний vйл ажиллагаа болон сэтгэхvйн хэлбэрд ч илэрч байгаа юм. Ийм ч учраас гадаадын зарим эрдэмтэн бичгийн сургаалын vзэл санааг Хятадын шашны vзэл санаа хэмээн vзсэн байдаг юм. Чухамдаа бичгийн сургаал бол зєвхєн Хятадын эртний vй олон сургаалын доторхи нэг урсгал болох бєгєєд тэр нь Хятадын хоёр мянга гаруй жилийн феодлын нийгэмд тєв уламжлалт vзэл санаа хэмээн хvндэтгэгдэж, урт хугацаанд ноёлох онцгой байр суурьтай байсан нэг зvйлийн философи болохоос биш харин шашин биш юм. Кун Зын vзэл санаа нь Хятадын соёлд алс хэтийн vр нєлєє vзvvлсэн тєдийгvй бас Азийн зарим улс оронд ч нєлєєлсєн байна. Єнєєгийн байдлаар, дэлхийн олон газарт Хятадын харвяат нар, Хятадчууд оршин амьдарч байгаа болохоор Кун Зын vзэл санааны нєлєє нь зєвхєн Хятад улс болон Ази тивээр хязгаарлагдахгvй болсон байна.

     Кун Зы манай тооллоос ємнєх 551 онд мэндэлж, манай тооллоос ємнєх 479 онд таалал тєгссєн бєгєєд энэ нь эртний Грекийн нэрт эрдэмтэн Аристотли-ос ﹙манай тооллоос ємнєд 384—манай тооллоос ємнєх 322 он﹚ ч зуу гаруй эрт байжээ. Кун Зыг гурван настай байхад нь эцэг нь нас барсан болохоор тэрээр ээжээ дагаж одоогийн Хятадын зvvн нутгийн Шань Дvн мужид хvрч сууршсан байлаа. Кун Зын нэр нь Кун Цю гэдэг, “Кун Зы” гэдэг нь хvмvvсийн тvvнийг хvндэтгэсэн нэр болно. Хятадын эртний vед хvний овгийн дараа нь “Зы” хэмээх vсэг нэлж тvvнийг хvндэтгэж байгаагаа илэрхийлж байжээ. 

     Кун Зын амьдарч байсан vе бол Хятадын тvvхэн дэхь Чvнь Цю-гийн vе юм. Тухайн vед нэгдэлтэй байсан улс орны тогтолцоо сvйрч, их олон Хоу хэмээх жижиг улс буй болсон байлаа. Кун Зы тvvний доторхи Лу улсад амьдарч байсан бєгєєд Лу улс нь тэр vед соёл хамгийн иа хєгжсєн улс байжээ.

     Кун Зы насан туршдаа том ноён суугаагvй боловч, тэр бол маш их боловсролтой хvн байв. Хятадын эртний vед язгууртан л сая боловсрол хvртэх онц эрхтэй байжээ. Гэвч Кун Зы єєрийхєє арга хэлбэрээр язгууртны тэрхvv онц эрхийн хvрээ хэмжээнээс давж гарсан байлаа. Тэрээр єєртєє шавь элсэн, анги давхарга хэмээн ялгалгvйгээр бага хэмжээний эд бараа єргєж сурлагын тєлбєр болгодог л юм бол, тэднийг сургуульдаа суралцуулж байжээ. Кун Зы шавь нартаа єєрийн улс тєрийн зорилт болон ёс суртахууны vзэл санаагаа ухуулан сурталчилж байв. Ардын дунд уламжлагдсан ярианаас vзвэл, Кун Зы нийт 3000 гаруйж шавь элсэж хvмvvжvvлсэн бєгєєд тэдгээрийн дотроос нэлээд хэд нь Кун Зы шиг их эрдэмтэн болсон байна. Шавь нар нь Кун Зын vзэл санааг залгамжлан хєгжvvлсэн бєгєєд тvvнийг єргєнєєр уламжлан дэлгэрvvлжээ.

     Кун Зын сургаал нь яагаад Хятадын феодлын нийгмийн vед нослох статустай байсаар ирсэн вэ гэдэг асуудлыг нэг л vгээр хураангуйлж хэлэхэд бэрхтэй юм. Товчоор хэлбэл, тvvний зэрэг дэсийн нарийн ялгааны тухай vзэл санаа болон улс тєрийн шинэчлэлийн vзэл санаа нь ноёлогч ангийн ашиг сонирхолд нийцэж, тухайн vедээ нийгмийн тогтовортой байхад ашигтай, нийгмийн хєгжилд тус дєхєм болж байсантай холбоотой юм. Кун Зы ёс суртахууны хатуу журам горим болон зэрэг дарааллыг онцлон чухалчилж, доодос нь дээдсээсээ тэрслэх юм уу vр хvvхэд нь эцгээсээ тэрслэх явдал бол бvр маш ноцтой хэм буруу болно гэж vзжээ. Тvvний онолоор, улсын эзэн хаан болсон хvн нь тєр улсаа сайтар засаж, эгэл ард болсон хvн нь эзэн хаандаа шударга байх хэрэгтэй аж. Хvн болгон бvр хєгvvн, эцэг, ноён тvшмэл гэсэнгvй адил бус байдалд дээд доодын зааг ялгаагаа хатуу баримтлах хэрэтгэй. Ингэвэл сая тєр улс энх тайван, ард иргэд амар жаргалтай амьдарч чадна гэж тэр vзсэн байна.

     Кун Зын сургаал нь анх буй болсон vедээ vзэл санааны гол урсгал болоогvй байжээ. Манай тооллоос ємнєх 2-р зууны vед тухайн vеийн Хятад улс нь тєвд тєвлєрсєн эрхийн тогтолцоот хvчирхэг том нэгдсэн улс байв. Ноёлогч нь Кун Зын онол нь феодлын нийгмийг тогтвортой байлгахад маш тохиромжтой байгааг олж мэдээд, тvvнийг тєр улсын тєв уламжлалт сургаалын vзэл санаа болгон тогтоосон байлаа.

     Кун Зын vзэл санаа болон тvvний vйл явдлыг тэмдэглэсэн номыг “Лvнь Юй” буюу “Шvvмжлэлт Бичиг” гэдэг юм. Уг номд голцуу Кун Зын сургаал vгэс болон Кун Зын шавь нартайгаа хэлэлцсэн vгсийг тэмдэглэжээ. Уг номыг єрнєдийнх нь “Bиblи” буюу “Богдын сургаал”-ыг дээдлэдэг шиг Хятадын эртний vед дээдлэж байв. Хэрэв жирийн нэг иргэн Кун Зын vзэл санаагаар амьдралаа журамжуулах буюу нэг хvн ноён сууж улс тєрийн vйл хэрэгт оролцъё гэвэл, уг номыг эрхбиш сайн сурах хэрэгтэй юм. Хятадын тvvхэн дээр “Хагас бодь ‘Шvvмжлэлт Бичиг’-тэй бол улс гvрнийг засаж болно” гэсэн vг байдаг, энэ нь “Шvvмжлэлт Бичг”-ийн онолын хагасыг сурдаг л юм бол тєр улсаа засахад бvрэн хvрэлцээтэй гэсэн vг болно.

     Чухамдаа “Шvvмжлэлм Бичиг” бол сургал номлолоор дvvрэн зохиол биш бєгєєд агуулга баялаг, хэллэг найруулга сайтай байдаг болохоор оюун санааны охь содон бvтээл болсон байгаа юм. Кун Зы уг номдоо ном унших, хєгжим хєгжимдэх, аялал жуулчлал хийх, найз нєхєр болоцох зэрэг тал талын асуудлын хєндсєн байдаг билээ. Тvvний дотор, Зы Гvн гэдэг нэг шавь нь тєр улсыг засахтай холбогдуулан, цэрэг арми, vр тариа, ард иргэдийн аль нэгийг ньэрхбиш орхих шаардлага гарсан vед чухам алийг нь орих вэ гэж асуусанд Кун Зы огт тvтгэлзэлгvйгээр цэрэг арми гэж хариулжээ.

     Кун Зын сургалын агуулга нь маш баялаг бєгєєд тvvний доторхи их олон зvйл нь одоо авч vзсэн ч маш их vнэ єртєгтэй юм. Тvvний “Шvvмжлэлт Бичиг”-т орсон их олон vгэс нь єнєєдєр Хятад хvмvvсийн байнга иш татаж хэрэглэдэг цэцэн vгэс болсон юм. Жишээлбэл: “Гурван хvн хамт аялахад надад багш болох хvн эрхбиш бий” гэж Кун Зы хэлж єнгєрсєн юм. Тvvний утга нь хvн болгон бvр єєрийхєє сайн талтай байдаг учраас хvмvvс хоорондоо харилцан суралцах ёстой гэсэн болно.

在线客服
在线客服系统