Хятад улсад анх зэргийн дунд сургуулиас єндєр зэргийн дунд сургуульд элсvvлэх шалгалтыг бол “єндєр зэргийн дунд сургуульд элсvvлэх шалгалт” гэдэг байна. Манай оронд анх зэргийн дунд сургуулиас єндєр зэргийн дунд сургуульд элсvvлж орсон хэмжээ 60 хувьд хvрэхгvй, цаашлаад єндєр зэргийн дунд сургуулиас их дээд сургуульд орохоос ч хvчир байдаг болохоор, “дунд сургуульд элсvvлэх шалгалт”-ыг хамгаас хатуу шалгалт гэж ч vздэг.
“Дунд сургуульд элсvvлэх шалгалт”-ыг олон газрын боловсролын салбарууд нэгдэлтэй сэдэв тогтоон шалгадаг байна. Шалгах хичээл нь хэл бичиг, гадаад хэл, матиматик, физик, хими зэрэг хичээл байж, шалгалт жил бvрийн 6-р сард явагддаг.
Манай оронд анх зэргийн дунд сугруулийн сурагчид нэлээд сайн шалгалтын дvн авж байж, єндєр зэргийн дунд сургуульд элсvvлэн орвол, их дээд сургуульд шалгуулах боломжийг бvрэлдvvлж, ажлаар хангагдах нэлээд сайн сайхан ирээдvйтэй болдог. Анх зэргийн дунд сугруулиас єндєр зэргийн дунд сургуульд муу шалгуулбал эцсийн бvлэгт соёлын нэлээд дор тvвшинтэйгээр ажлын байраар хангагдах болдог. Иймээс манай оронд цєєн бус Хятадчууд єндєр зэргийн дунд сургуульд орж сурахыг хувь заяагаа шийдэх шалгалт гэж хэлдэг байна.

Хятадад их дээд сургуульд шалгуулахад Боловсролын Яамнаас нийтлvvлсэн шалгалтын хєтєрлбєрийн удирдамжаар, улсын юм уу, мужийн хэмжээний боловсролын салбарын нэгдэлтэй сэдвээр шалгалт явуулдаг байна. Шалгалт жил бvрийн 6-р сарын 7-ны єдрєс эхэлж, 2-3 хоног явагддаг.
Хятад улсад их дээд сургуульд шалгуулах агуулагыг “ 3+x ” хэмээдэг. “3” гэдэг нь хэл бичиг, матиматик, гадаад хэлийг зааж байна, “x” гэдэг нь бvх хятадын болон олон мужийнханы шалгалтын єгєх явцад єєр єєрсдєє сонгож хийж болхуйц хичээлийг хэлж байгаа юм. Зарим нутагт тэр нь байгалын шинжлэх ухаан юм уу, аль эсвэл нийгмийн шинжлэх ухааны ерєнхийлсєн шалгалтыг тєлєєлж байгаа юм.
Их дээд сургуульд шалгалт єгєх явдал нь нэлээд хугацааны турш хятадын нийгэм нийтийнхэнд чухалчлагдан, маш их анхаарагдаж ирсэн асуудал болсон юм. Гэвч сvvлийн жилvvдэд их дээд сургуульд оюутан элсvvлэх цар хvрээ єргєжин тэлсэн ба, оюутан элсvvлсэн хэмжээ нэмэгдэхийн хэрээр, шалгалт єгєгсєд болон эцэг эхчvvдийн дарамт зохих хэмжээгээр багасч байна. Хэдийн ийм байлаа ч гэсэн, жил бvрийн шалгалт болоход л, нийгэм нийтийнхэний анхаарлын халуун цэг болдог байна.

Хятад оронд аспирантын шалгалт нь бичгээр шалгалт єгєх болон нvvр учирч шалгалт єгєх гэж хоёр тєрєл байдаг. Бичгээр єгєх шалгалтын олон нийтийн хичээлийн шалгалтын сэдвийг нэгдэлтэй гаргадаг ба, элсvvлэх хамаг наад захын хувйиг ч ттогтоодог байна. Тухайлбал, нийгмийн шинжлэх ухааны чигллээр шалгах хvн бол улс тєр, гадаад хэлний шалгалт єгч, байгалийн шинжлэх ухааны чигллээр шалгуулах хvн бол улс тєр, гадаад хэл, матаматик зэрэг хичээлийн шалгалт єгнє. Тусгай мэргэжлийн хичээлийн шалгалтыг их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагууд єєрсдєє эзэн мэдэн, шалгуулах хичээл, шалгалтын агуулга, элсэж авах хамаг дор хувь зэргийг тогтоодог байна.Шалгалтанд оролцсон оюутан бичгээр шалгалтаа єгєсний дараа, нvvр учирч шалгуулах шалгалтанд ордог байна. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллага нь энэ хоёр тєрлийн шалгалтын дvнг vндэслэн байж, шилдгээс нь сонгож элсvvлдэг байна.
Сvvлийн жилvvдэд манай оронд ажлаар хангагдах дарамтанд нvvрлэж байгаа учир, аспирантаар шалгуулах хvний тоо улмаар нэмэгдэж байгаа бєгєєд, элсэгдэн орох тоо ч улам доошилж байгаа юм. Yvнээс гадна, боловсролын тогтолцоонд єєрчлєлт оруулахын хэрээр, аспирант элсэн авах байгууллага, тухайлбал, их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын шалгалтын явцад дахь эрх мэдэл ч нэмэгдсээр байгаа юм.





