Хятадын дээд боловсролыг их сургуулийн тусгай мэргэжлийн, их сургуулийн vндсэн ангийн, аспирантын, доктурантын гэж хэд хэдэн зэррэглэлд хуваадаг байна. Хятадад энгийн их дээд сургууль, ажил мэргэжлийн дээд зэргийн сухргууль, радио телевизтйн их сургууль, насанд хvрэгсэдийн дээд сургууль зэрэг хэдс хэдэн тєрлийн их сургууль байна.
Хятадын дээд боловсрол нь 100 гаруй жилийн тvvхтэй. Тун сvvлийн vеийн бvртгэлээс vзэхэд, єнєє манай оронд 3000 гаруй их сургуультай, гуравны хоёр хувийн их сургуулийг нь улсаас байгуулсан, гуравны нэг хувийг нь хувиас эрхэлсэн байна. Сургуульд хамрагдсан оюутнуудын тоо 20 саяд хvрч, адил насны хvн амын их дээд сургуульд суралцсан хэмжээ 17 хувь гаруйд хvрсэн байна.
Хятад улсад их сургуульд элсvvлэхэд заавал шалгалт хийдэг. Сургууль нь хувйин дур сонирхол, шалгалтын дvнг vндэслэн сайнаас нь элсvvлж авдаг байна. Сургуульд элсvvлэх шалгалтыг Боловсролын Яам болон муж, єєртєє засах районы боловсролын салбарууд нэгдэлтэй тогтоохын зэрэгцээ, сургуульд элсэж авах хувийг нь ч мєн тогтоож єгдєг байна.
Хятадын дээд боловсрол нь улсаас байгуулсан сургуулиар голлодог. Манай оронд нэрт их сургуулийг бол бvхнийг улсаас байгуулсан байдаг. Улсаас байгуулсан их дээд сургуульд элсvvлж чадаагvй юм уу, мэргэжил дээшлvvлж байгаа хvн л хувийн их дээд сургууль юм уу, радио телевизийн их сургууль, насанд хvрэгсэдийн их дээд сургуульд орж сурдаг байна.
Сvvлийн хэдэн жилд Хятадын боловсролын байгууллага дээд боловсролыг чармайн хєгжvvлж, улсаас эрхэлсэн их дээд сургуулийн оюутан элсэх цар хvрээг ихээр нэмэгдvvлж, аспирантын болвсрол ч ихээхэн хєгжилтєй болсон байна.





