Хятадад єндєр зэргийн дунд сургуульд, ерєнхий болвсролын дунд сургууль, ажил мэргэжлийн дунд сургууль,тусгай мэргэжлийн дунд сургууль зэрэг байдаг байна. Хятадад єндєр зэргийн дунд сургууль нь заавал сургах боловсрол хамрагдахгvй болохоор, сурагчид сургуульд сурахад эрхбиш суралгын зардал тєлж байж сурдаг байна. Суралгын зардлыг голцуу олон газрын эдийн засгийн адил бус байдлыг харгалзан байж тогтооно. Одоогийн байдлаар олонхдоо жилд хэдэн мянган юань тєлдєг байна.
Єндєр зэргийн дунд сургуульд олонхдоо 3 жилийн хугацаатай суралцдна. Сурах хичээл нь голдуу хэл бичиг, матиматик, гадаад хэл, физик, хими, биологи, мэдээлэл зэрэг байна. Хятадад єндєр зэргийн дунд сургуулийн зонхилох олонх нь улсаас байгуулсан байдаг. Хятадад єндєр зэргийн дунд сургууль нь заавал сургах боловсролд хамрагдахгvй юм. Ийм болохоор, сvvлийн жилvvдэд нэг хэсэг хувийн эрхэлсэн єндєр зэргийн дунд сургууль бий болж байна.
Манай оронд анх зэргийн дунд сургуулиас єндєр зэргийн дунд сургуульд элсvvлэхэд шалгалтаар дажидаг. Сургууль нь сурагчийн хувийн дур сонтрхол болон шалгалтын дvнг vндэслэн байж элсvvлдэг байна. Сургуульд элсvvлэх шалгалтыг олон газырн боловсролын салбарууд нэгдэлтэй тогтоож, сургуульд элсvvлэх хувийг нь ч тогтоодог байна. Тун сvvлийн vеийн бvртгэлээс vзвэл, манай оронд 30 мянга гаруй єндєр зэргийн дунд сургууль байна, сургуульд сурч байгаа сурагчийн тоо 30 саяд хvрч байгаа бєгєєд, адил насны хvхдvvдийн єндєр зэргийн дунд сургуульд орсон хэмжээ 40 хувь гаруйд хvрсэн байна. Сvvлийн хоёр жилд Хятадын Боловсролын Яам єндєр зэргийн дунд сургуулийн боловсролыг чармайн хєгжvvлж, єргєн олон сурагчдын боловсрол хvлээх эрэл хvслийг нь хангаж байгаа юм.





