中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Эдийн засгийн бэрхшээлтэй оюутнуудын сургуульд элсэхийг бүх талаар баталгаажуулж байна

2009/9/1 09:12   

     Энэ онд Хятадын их дээд сургуулиудад нийт 6 сая 290 мянган шинэ оюутан элсэж, элссэн сурагчийн тоо хамгийн ихтэй жил болсон байна. Хятадын боловсролын байгууллага болон их дээд сургуулиуд холбогдох бодлого, арга хэмжээ тогтоож, ар гэрийн амьдрал нь хүнд шинэ оюутнууд саадгүйгээр сургуульд орж суралцахыг баталгаажуулж байна.

     Танилцуулснаар, энэ оны намрын улирлын хичээл эхэлсний дараа Хятадын олон газарт шинээр сургуульд элсэн орж байгаа оюутнуудын төрсөн нутагт итгэмжийн зээлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна. Өөр муж районы ердийн их дээд сургуульд элсэн орсон сурагчид хэрвээ ар гэрийн амьдрал нь хүндрэл бэрхшээлтэй бол нутагтаа сурлагын итгэмжийн зээлийн өргөдөл дэвшүүлж, хүн тус бүр жилд дээд тал нь 6000 юаний зээл авч болох юм байна.

     Хятадын Боловсролын Яам заахдаа, газар хөдлөлтийн гамшиг, өмнөд нутгийн үер усны гамшигт өртсөн районы гэрийн амьдрал нь ядуу бэрхшээлтэй шинэ оюутан бүрийг үндэстний сургалтын тэтгэлгийн мөнгө олгох хүрээнд хамруулна гэжээ.\Хүчит орчуулав\

在线客服
在线客服系统