中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хот орж үйлсийн жолоо сунгасан Отгон-бат

2009/8/27 14:45   

     Ажилч хоёр гар хурц сэргэг ухаанаараа үйлс бүтээхээр шийдэж, Сөнөд барууны хошууны Өргөн-төл суурины Сайхан-шил гацаанаас хошуун төв Сайхан-тал сууринд ирж, "Цэцэгт зуслан Айрагийн баар" ажиллуулан, хот орж үйлс бүтээж ганзага дүүрэн яваа нэгэн малчныг Отгон-бат гэдэг юм. Тэрээр "Цэцэгт зуслан Айрагийн баар"ын захирал хийгээд хоёрхон жил болж байгаа ч гэсэн Монгол нутгийн тансаг сайхан хоол ундааны соёл болон үндэстний онцлогтой үйлчилгээгээрээ хол ойрын хэрэглэгчдийн талархал сайшаалыг хүлээж, хот орж үйлс босгох хүмүүст үлгэр дууриал үзүүлэн, ажил үйлсээ өөд нь татаж, орлогоо нэмэгдүүлэн гялруулж байна.

     Отгон-бат уул нь Тамчийн талын торгон талд мал аж ахуй эрхэлж, ажил амьдрал босгож байжээ. Гэтэл өнгөрсөн зууны сүүлчийн үргэлжилсэн ган хавсаргаад нутаг бэлчээр нь тачирдаж, экологийн очин ахуйн нь муудснаас малын тоо толгойг хязгаарлан, бэлчээр хаан хамгаалах болсон байлаа. Отгон-бат нам засгийн уриалгыг дагаж, 2002 онд мал сүрэг, нутаг бэлчээрээ бусад хүнд тушааж өгөөд хошуун төв орж, гуанз ресторан ажиллуулж, хүний газар үйлс бүтээх анхны алхмаа хийжээ. Түмэн хэргийн түрүүний алхам хэцүү гэдгээр хөдөөгийн бор малчин хот орж арилжаа наймаа хийх нь түүнд авч хэлбэл амаргүй хатуу шалгалт байлаа. Гэвч тэрээр хэдэн жилийн амьдрал тэмцлээс итгэл хүнд, яс чанар, үйлчилгээ бол арилжаа наймаа хийхийн үндсэн зарчим мөн гэснийг ойлгож, хожим хойшдын зам мөртөө үндэс суурь тавьсан байлаа.

     2006 онд Отгон-бат зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу Сайхан-тал сууринд Монгол онцлогтой цагаан идээ, айраг цэгээгээр гол болгосон зоогийн газар байгуулахаар шийдэж, 150 мянган юаний хөрөнгө оруулан, гудамжинд хандсан 96 квадрат метрийн талбайтай хоёр давхар байшин засаж янзлан "Цэцэгт зуслан Айрагийн баар" нээсэн байна. Тэрээр мөн өвөрмөц онцлогтой хоол ундаа болон чанартай сайн үйлчилгээгээр зоогийн газраа сайтар эрхлэхийн хамт хошуу суурины дэмжлэгтэйгээр "Өргөн-тал суурины Сөнөд сүүний үйлдвэрлэлийн нийгэмлэг" байгуулан, сүү саалийн үйлдвэрлэл эрхэлсэн 20 гаруй айл өрөхтэй холбоолон сүү нийлүүлэх газар, боловсруулан эдшүүлэх газар байгуулан өдөрт 350 килограмм сүү боловсруулан, архи нэрэх, цэгээ хийх, айраг тараг, хурууд бяслаг, шар тос, өрөм хийж борлуулах зэрэг аргаар орлогоо нэмэгдүүлсэн бөгөөд орон нутгийн саалийн үнээ тэжээж байгаа хүмүүст дөхөм үзүүлж байна.

     Хөдөлмөр хүний гомдоодоггүй гэдэг, Отгон-батын хүчин чармайлтаар ажил үйлс нь өөд эсрэг болов. Өнөө Айрагийн баараандаа нэг удаад 40 гаруй хүнийг хүлээн авч чадах болсон төдийгүй, цагаан идээний борлуулаг нь улмаар сайжран хөх-хот, Баян-нуур, Ордос, Бугт зэрэг газарт борлуулагдаж, зарим газартай бөөнөөр борлуулах гэрээ хэлэлцээр байгуулж, 2008 оны цагаан идээний борлуулалтын орлого нь 210 мянган юаньд хүрч, гэр бүлийн дөрвөн хүний дундаж цэвэр орлого 25 мянган юаньд хүрч, хоол хувцсандаа зовохгүй чинээлэг амьдралтай болжээ. Отгон-бат хот орж өөрийн амьдрал ахуйгаа өөд нь татсан төдийгүй, хот орсон 7 малчныг ажлын байраар хангаж, амьдралыг нь дээшлүүлсэн байна.

在线客服
在线客服系统