中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Шилийн гол аймаг нутаг бэлчээрээ үр ашигтай хамгаалж байна

2009/8/27 14:27   

     Өвөр Монголын Шилийн гол аймгийн дарга Жан Гүөхуа 27-ны өдөр "Хятад оронтой танилцъя. CRI-гийн дотоод гадаадын сэтгүүлчдийн хилийн аялал"-ын Өвөр Монголын хэсэгт ярилцлага өгөх үед хэлэхдээ, хэдэн жил хүч тавин ажилласны үрээр Шилийн голын бэлчээрийн экологийн орчин муудаж буй байдлыг үр ашигтай тогтоон барьж чадлаа. Зарим нутгийн бэлчээр хадлан илт сайжирсан гэжээ.

    Өвөр Монголын төв хэсгийн Шилийн гол аймаг 18 сая га бэлчээр хадлантай юм. Өнгөрсөн зуунд малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрснээс бэлчээр хадлан ихээр тачирдаж, Хятадын элсэн шуурга их гардаг нутгийн нэг болсон байв.

    Танилцуулснаас үзэхэд, Шилийн гол аймаг бэлчээр хадлангаа үр ашигтай сэргээж чадсанаар экологийн байдал нь тун сайжирч байна . \Э.Цогзолмаа орчуулав\

在线客服
在线客服系统