中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Тvvх ба одоох байдал

2009/8/25 10:40   

     Бvvр эрт манай он тооллоос ємнє, Хєхнуур Тvвдийн єндєрлєгт нутаглан амьдарч байсан Тvвд vндэстний євєг дээдэс Хятадын дотор газрын Хань vндэстэнтэй хэлхээ холбоотой байсан юм. Он удаан жилийн туршид, Тvвдийн єндєрлєг дээр тархай бутархай амьдарч байсан аймаг бvлгvvд аажимдаа нэгдээд одоогийн Тvвд vндэстнийг бvрдvvлсэн байна.

      Манай тооллын 7-р зууны эхээр, Хятадын тєв хэсгийн районы 300 гаруй жилийн хагаран бутарсан байдал эцэс боллоо. Yvний зэрэгцээ Тvвд vндэстний баатар Соронзонгомбо ч Тvвдийн Вант тєрийг албан ёсоор байгуулж, Лхасд нийсэллэсэн байна. Соронзонгомбо хаан сууж байсан хугацаандаа Тан улсын тэргvvний vйлдвэрлэлийн техник болон улс тєр соёлын ололт амжилтыг хvлээн авч, улс тєр, эдийн засаг, соёл зэрэг талаараа Тан улстай тун найрсаг харилцаатай байжээ.

     13-р зууны дунд vеэр, Тvвд район албан ёсоор Хятадын нутаг дэвсгэрт харьяалагдсанаас хойш, Хятад улс хэдэн хаант тєрийг єнгєрvvлж, тєв засгийн газар нь олонтоо солигдсон боловч Тvвд нь ямагт тєв засгийн газрын харьяанд байсан юм.

     1644 онд Чин улс байгуулагдсанаас хойш, Тvвдыг нэн чанд удирдан захирч, тєв засгийн газраас Тvвдэд бvрэн эрх хэрэгжvvлхээ улмаар дvрэмжvvлж, хуульжуулсан байна. 1727 онд, Чин улсын засгийн газраас Тvвдэд сайд суулгаж, тєв засгийн газрын ємнєєс Тvвдийн орон нутгийн засаг захиргаанд хяналт тавиулсан байна.

     1949 онд, БНХАУ байгуулагдлаа. Ардын тєв засгийн газраас Тvвдийн тvvх болон тэр vеийн бодит байдлынх нь дагуу тайван замаар чєлєєлєх чиг шугам хэрэгжvvлхээр шийдсэн байна. Ардын тєв засгийн газар Тvвдийн ард тvмний эрэл хvслийг дагаж, Тvвдэд ардчилсан єєрчлєлт хийж, феодал хамжилгийн дvрмийг цуцлаад vй олон хамжлагачид болон боолчуудыг чєлєєлсєн байна, ингээд тэд хамжилгийн эздын наймаалах, шилжvvлэх, золио солио хийх, єр ширэнд барьцаалах хувийн ємч биш болж, хамжилгийн эздэд дахиж алавдалгаар хар ажил хийж єгєхєє больж, хvний эрх чєлєєг эдэлж, шинэ нийгмийн эзэн болсон байна. Олон жилийн тогтвортой хєгжлєєр, 1965 оны 9-р сард ТЄЗР албан ёсоор байгуулагдсан байна.

在线客服
在线客服系统