中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Тvvхэн хувьралт

2009/8/25 09:32   

Тайваний тvvх

     Тайвань бол Хятадын салж болошгvй нэг хэсэг болох юм. Газар зvйн талаас авч хэлхэд, балар эртний vед Тайвань болон эх газар нийлж байжээ. Сvvлд нь газрын гадаргуугийн хєдєлгєєнєєс болж холбогдож байсан хэсэг эх газар нь тэнгисийн хоолай болсон бєгєєд Тайвань аазмаар арал болсон байна. Тайваний олон газраас олдсон чулуун зэвсэг, хар ваар, єнгєт ваар зэрэг олон бичиг турсгалын зvйлvvд нь Тайваны тvvх соёл нь Хятадын эх газартай адил болхыг гэрчилсэн байна. 

     Эртний баримт бичигд тэмдэглэснийг vзвэл, нийтийн он тооллын 230 онд Y улсын эзэн Сvнь чуань жанжин Вэй вэнь болон Жv гэ жи тэргvvтэй 10 мянган усан цэргийг тэнгэс гадлуулан Тайваньд очуулж байжээ. Энэ бол Хятадын эх газрын сугааль ард тэргvvний соёл иргэншилээр Тайванийг хєгжvvлж байсан эхлэл болох юм. Манай тооллын 6-р зууны эцэс 7-р зууны эхээр Сvй улсын vеийн Сvй ян ди хаан 3 удаа хvн томьлон Тайваньд очуулж, тухайн газрын зан заншилтай танилцаж, орон нутгийн ард иргэдийг тохинуулж байсан юм байна. Сvvлийн Тан улсаас Сvн улс хvртлэх 600 жилийн хугцаанд эх газрын тэнгисийн эрэг дагуугийн сугааль ард ялангууяа Фужянь мужийн Чуань жєv, Зан жєv зэрэг газрын оршин суугчид дайн дажинаас зайлж Пэн хv буюу Тайваньд нvvдлэн очиж, атар хагалбарласан байна. Манай тооллын 1335 онд Юань улс Пэн хvд албан ёсоор “Шалган байцаах газар” байгуулж, Пэн хv болон Тайваний иргэдийн засаг захиргааг удирдаж байжээ. Хятад улс Тайваньд тусхай засаг захирганы байгууламж байгуулах явдал энэ vеэс эхлэсэн юм. 

     Мин улсаас хойш, эх газар болон Тайваний ард тvмэн дасралтгvй явалцах болсон байна. Далайн аялагч Зэн хэ мондог том онгоцоор далайгаар аялан ємнє тэнгисийн олон оронд хvрч Тайваньд буудалж байсан бєгєєд тухайн газрын иргэдэд гар урлагийн бvтээгдэхvvн болон хєдєє аж ахуйн бvтээгдэхvvн хvргэж єгч байсан юм байна. Манай тооллын 1628 онд Фужянь мужид их ган гарч, ард иргэд амьрахын араггvй болсон тул Фужяний иргэн Зэн жи лvн хэдэн арван мянган иргэнийг зохион байгуулж Тайваньд очуулж, атар хагалварлаж тариа тариулсан байна. Тайвань vvний дараа их цар хэмжээгээр нээн хєгжvvлэх vе шатанд орсон байна.

Зэн чэн гvн Тайванийг буцаан авсан

     16-р зууны дунд vеээс хойш, баялаг сайхан Тайвань арал єрнєєтийн колончлолын булиалдах этгээд болсон байна. Испани, Португал зэрэг хvцэрхэг орнууд урид хожид Тайванийг тvрэмхийлж, эх баялагийн нь булиаж, шашин болон соёлын тvрэмхийлэл хийж, эсгvvл шууд цэрэг томилон эзэлсэн юм байна. 1642 онд Голландчууд Тайваний хойт хэсгийн Испанийн эзэлж байсан газрыг булиаж, Тайвань vvний улмаас Голландын колони орон болсон байна. 

     Голландын колончлогчид Тайванийг эзэлж байсан хугцаанд Тайваний ард тvмнийг хагис хэрчгэй булиан дээрэмдсэн байна. Тайваний ард тvмэн Голландыг дасралтгvй тэмцсээр ирсэн юм. 1662 vндэстний баатар Зэн чэн гvн Тайваний ард тvмний туслалцаатайгаар Голландын тvрэмхийлэгчдийг vлдэн хєєж, Тайванийг буцаан авсан юм. Зэн чэн гvн удалгvй євчнєєр нас баржээ. Хожим нь тvvний хvv Зэн жин, хvvгийн хvv Зэн кэ шуан Тайванийг урид хожид 22 жил удирдан зассан байна. Зэн овогтын гурван vеийн хvмvvс Тайванийг удирдан засаж, саахар vйлдвэрлэх, давс vйлдвэрлэхийг сайшааж, аж vйлдвэр худалдааг эрхилж, худалдааг хєгжvvлж, сургууль байгуулан, Гао шань vндэстний хєдєє аж ахуйн vйлдвэрлэлийн арга маягийг сайжруулсан байна. Эдгээр арга хэмжээнvvд нь Тайваний эдийн засаг , соёлыг тvргэн хєгжvvлсэн юм. Энэ бол Тайваний тvvхэн дэх хамгийн чухал нээн хєгжvvлсэн тvvх болох бєгєєд тvvхэн дээр vvнийг “Мин улсын Зэн овогтын vе” гэж нэрлэдэг юм. 

 Чин улсын эхний vед Хятадын газрын зурагт оруулав

     1683 онд \ Чин улсын энх амгалан хааны 22 он\ Чин улсын засгийн газар цэрэг томилон Тайванийг цохисонд Зэн кэ шуан олноо дагуулан бууж єгсєн юм. Чингийн засгийн газар Тайваньд нэг фv, 3 сянь байгуулж, Фужянь мужийн хариа бологсон байна. Ингээд Тайванийг дахин Хятадын тєв засгийн газрын нэгдэлтэй удирдалагд оруулаж, улс тєр, эдийн засаг, соёл зэрэг талаар эх газартай байх харилцаа холбоо нэн нягт болж, улс орны бvхэл цогцийн салгаж болошгvй бvрэлтгvvн хэсэг болсон байна. 

     1885 онд \ Чин улсын бадруулалт тєрийн 22 он\ Чин улсын засгийн газар Тайванийг муж болгон байгуулж, анхны цагдан байцаах сайдаар Лиv мин чуанийг томилсон юм. Лиv мин чуань Фужянь Гуан дvн мужийн суугааль иргэдийг Тайваньд нvvлгэн очуулаж, их цар хэмжээний нээн хєгжvvлэх арга хэмжээ авч, урид хожид Атар хагалбарлах ерєнхий газар, Цахилгаан холбооны ерєнхий газар, Тємєр замын ерєнхий газар, Зэр зэвсэгийн газар, Худалдааны газар, Уурхай нефтийн газар, Мод огтлох газар зэрэг байгууламжийг байгуулаж, галт бууны тайз босгон, хамгаалалтын vйл ажиллагааг цэгцэлэн, цахилгаан утас тавьж, шуудан байгуулж, тємєр зам тэвисч, уурхай нээж, худалдааны усан онгоц vйлдвэрлэж, аж vйлдвэр худалдааг хєгжvvлхийн зэрэгцээ Хятад болон барууны маягийн сургууль байгуулаж, соёл гэгээрэл боловсролыг ч хєгжvvлсэн байна. 

 Японы эзэлсэн vе

     19-р зууны сvvлийн хагасд, Япон “Мэйзигийн шинэчлэт”-тээр дамжин капитализмын хєгжлийн замаар явсан байна. 1894 онд Япон, Хятад Японы дайныг vvсгэжээ, vvнийг тvvхэнд бас “Хєх морин жилийн дайн” гэж нэрлэдэг юм. Дайнд ялагдсан Чингийн засгийн газар Японтой улс орны бvрэн эрхийг гутаасан “Ма гуаны гэрээг” байгуулж, Тайвань болон Пэн хvv арлыг Японд салгаж єгсєн байна. Ингээд Тайвань Японы колони болж, 50 жил vргэлжлэсэн Японы эзэлсэн vе эхэлсэн юм. 

     Япон Тайванийг эзэлсний дараа Тайбэй хотод Ерєнхий амбан захирагчийн газар байгуулж, Тайванийг захирах хамгийн дээд байгууламж болгосон бєгєєд олон газар орон нутгийн захиргаа байгуулж, цагдаагаар захируулах дvрэм тогтоож, Тайваньд колонийн ноёрхол болон хаант ёсны хvмvvжил явуулсан байна. Yvний зэрэгцээ єєрийн орны эдийн засгийн хєгжлийн хэрэгцээний дагуу эхэндээ Тайванийг хєдєє аж ахуйг хєгжvvлэх болон хєдєє аж ахуйн бvтээгдэхvvн боловсруулах бааз болгож, Тайваний боловсруулах аж vйлдвэр болон зам харилцаа тээврийг анх алхам хєгжvvлсэн юм байна. Дэлхийн хоёрдугаар их дайны vед Япон ємнєєш тvрэмхийлэх бодлогодоо vйлцлvvлхийн тєлєє Тайваньд цэрэг дайний холбоотой олон аж vйлдвэрийг улам хєгжvvлсэн юм. 

 Буцаан авсан ба салсан

     Тvvхэн vнэн байдлын дагуу, Дэлхийн 2-р их дайны vеийн олон улсын гэрээ хэлэлцээрд Тайвань бол Хятадын нутаг дэвисгэрийн салж болошгvй нэг хэсэг болхыг дахин шинээр нотолсон байна. 1943 оны 12-р сарын 1-ны єдєр Хятад, Америк, Англи гэрван орны хамтран гарын vсэг зурсан “Каирын тунхаг”-д Япон булиан эзэлсэн Хятадын нутаг дэвисгэр жишээлбэл, Манжуур, Тайвань, Пэн хvv арлуудыг Хятадад буцаан єгєх хэрэгтэй гэж тогтоосон байна. 1945 оны 7-р сарын 26-ны єдєр Хятад, Америк, Англи гурван орон болон хожим нь бас Зєвлєлт холбоот улс оролцож гарын vсэг зурсан “Потсдамын албан мэдээнд” “Каирын тунхагийн заалтуудыг завал биелvvлэх хэрэгтэй” гэж цохон тэмдэглэсэн байна.

     1945 оны 8-р сарын 15-ны єдєр Япон “Потсдамын албан мэдээ”-ний заалтуудыг хvлээн зєвшєєрч, нєхцєлгvй бууж єгєхєє мэдэгдсэн байна. Мєн оны 10-р сарын 25-ны єдєр Хятадын засгийн газар Тайбэйд Тайвань мужийн Япон цэрэг бууж єгєх ёслол хийсэн юм. Гэвч, Тайванийг буцаан авсны дараа тухайн vед Хятадыг ноёрхож байсан Гамингийн эрэх баригчид маш буруу бодлого хэрэгжvvлж, Тайваний ард тvмэнд цэргийн ноёрхол явуулж, vvний улмаас засаг тєр нь торойтож, авилгал газар авсан тул Тайваний ард тvмний хоорондох зєрцєл нэн хурцдмал болсон байна. 1947 оны 2-р сарын 28-ны єдєр Тайваний ард тvмэн Гамингийн диглэмийг эсэргvvцсэн зэвсэгт бослого гаргажээ. Гаминчууд их хэмжээний цэрэг дайчлан Зи лунгаар Тайваньд хvрч цусат дарангуйлал явуулж, 30 мянга гаруй хvн хорлогдсон юм. Yvнийг тvvхэнд “2-р сарын 28-ны хэрэг хувьсал” гэдэг юм. 

     1949 оны 10-р сарын 1-ны єдєр Хятадын ард тvмэн ХКН-ын удирдлаг доор Гамингийн засгийн газрыг тvлхэн унагааж, шинэ Хятад улс байгуулснаа тунхагласан юм. Хятадын эх газар чєлєєлєгдхєєс ємнєєхєн Чан кай ши болон Гамингийн цэрэг засгийн хэсэг хvмvvс Тайваньд зугтан очсон юм. Тэд Америкийн хамгаалал болон дэмжлэгээр Тайваньд сууж, Тайвань болон эх орны эх газрыг дахин хаглан салгаасан байдалд оруулсан юм.

在线客服
在线客服系统