Усны бохирдолтын байдал
Хятадын хєрсєн дээрх усны эх сурвалж гол нь Хєхмєрєн, Хатан, Сунгари, Лао хэ, Жv Жян, Хай хэ, Хуай хэ зэрэг долоон гол мєрнєєс ирч байдаг. Хятадын долоон том гол мєрний усны бохирдолын хэмжээ тасралтгvй сайжирч ирсэн байна. 2003 оны бvртгэлээс vзвэл Хятадын 1-3-р зэрэглэлийн усны чанар 37.7 хувийг эзлэх болсон байна. Харин 2001 онд гуравны нэг хувьд ч хvрэхгvй байсан гэж Хятадын байгаль орчныг хамгаалах vндэсний ерєнхий газрын нийтэлсэн “2003 оны Хятадын байгаль орчны чанарын байдал”-д харуулсан байна.
Долоон их усны системд Хай хэ болон Ляо хэ голын сав газрын бохирдол хамгийн ноцтой. Усны бохирдолын гол vзvvлэлтэд нефтийн тєрєл, биохимид хэрэгсэх хvчилтєрєгчийн хэмжээ, шивтэр азот, дээд мянган хvчлийн давсны vзvvлэлт, ширгэх феноль, мєнгєн ус зэрэг байна. Нуур бvрд, усан сангийн бохирдолд голцуу азот, фосфор нилээд ноцтойгоос баяжуулсан шим тээжээл ихтэй болсон байна. Ялангуяа Тянь чи нуур баяжуулсан шим тэжээлд ноцтой бохирдсон байна. Хятадын гуравдах том нуур Тай Ху болон тавдах том нуур Чао ху ч баяжуулсан шим тэжээлд адил бус хэмжээгээр бохирдсон байна.
Хятадын дийлэнх тооны хот болон газар нутгийн хєрсєн доорх усны чанар vндсэндээ нилээд сайн байж, хэсэг газарт адил бус хэмжээгээр бохирдолтой болсон байна. Бохирдол ноцтой зарим газар нь голцуу хvн ам шигvv, єндєр аж vйлдвэржсэн хотын тєв район байж, хєрсєн доорх усанд нь азотын хvчлийн давс, дутуу азот хvчлийн давс, шивтэр азот, тємєр, манган, хлорт бодис, хvхэр хvчлийн давс зэрэг баримжаанаас давсан байна.
Агаар мандалын байдал
Сvvлийн жилvvдэд Хятадын хотуудын агаарын бохирдолын байдал ерєнхийдєє сайжирч ирсэн хэдий ч 2/3 хувийн хотын агаарын бохирдлын хэмжээ мєн л улсын агаар мандлын 2-р зэрэглэлийн баримжаагаа хэтэрч байна. Агаарын тоос нь хотын агаарын гол бохирдол бодис байж, умард нутгийн хотын тоосны бохирдол ерєнхийдєє ємнєд нутгийн хотуудаас ноцтой их байдаг. Тоосны бохирдол ихтэй хот голдуу умард, баруун хойт зvvн хойт, тєв нутаг болон Сы Чуан мужийн зvvн бие, Чун Чин хот зэрэг район юм. Yvний хэсэг зарим хот хvхрийн давхар ислийн бохирдол ноцтой юм. Харин ємнєдийн єргєн уудам нутгаар шивтэр борооны бохирдолтой байдаг.




