Хятадын Өвөр Монголын Нисэх онгоцны буудлын корпорац компани саяхан Монгол Улсын нисэх онгоцны хамгийн том буудал Чингис Хааны олон улсын нисэх онгоцны буудал болон Монгол Улсын Агаарын тээврийн компанитай найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээрийн дагуу, Өвөр Монголын Нисэх онгоцны буудлын компани нь Чингис Хааны нисэх онгоцны буудалтай удирдлага, бэлтгэл дасгалын талаар хамтран ажиллах болно. Монгол Улсын Агаарын тээврийн компани Хөх-хотоос Улаанбаатар хүрэх агаарын шугамын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тээврийн эрэлт хэрэгцээ тааруу үед долоо хоног тутамд гурван ээлжийн нислэг хийж, тус тус даваа, лхагва, басан гаригт биелүүлнэ. Тээврийн эрэлт хэрэгцээ ихтэй үед долоо хоногт дөрвөн ээлжийн нислэг хийлгэж, тус тус даваа, лхагва, басан, ням гаригт биелүүлнэ.
Өнгөрсөн зууны 90-ээд оны эхний үеэс Хятад, Монгол агаарын тээврийн шууд нислэг хийх болж, Бээжин, Хөх-хот, Хайлараас нислэг хийх болсон юм. \Цэцэн орчуулав\




.gif)