Хятад оронд аялан жуулчлах анхны алхамын хувьд та виз даруулах ажлыг биелvvлэх нь хамгаас чухал байгаа юм.Гадаадын найз нар Хятад оронд ирж аялан жуулчлахдаа нэ тэргvvнд Хятадаас гадаад оронд суугаа элчин сайдын яам, конслын газарт очиж жуулчлалын виз даруулах хэрэгтэй. Есєєс илvv хvнтэй аялал жуулчлалын хэсэг зохион байгуулан Хятад оронд ирж жуулчлах бол хамт олны аялал жуулчлалын виз даруулах єргєдєл дэвшvvлж болох юм. Шэнжэн, Жvхай, Сиямэн зэрэг эдийн засгийн онцгой районд хvрэх гадаадын жуулчид шууд дээр дурдсан боомтын визийн албад “ онцгой районд жуулчлах виз” даруулахаар єргєдєл дэвшvvлж болно. Хайнан мужид аялан жуулчлах жуулчид, тэнд байх хугацаа нь арван таван хонгоос хэтрэхгvй бол тvр цаг Хайкоv буюу Сан яа хотын гарцад виз даруулж болох юм. Сянганд байгаа гадаадын иргэн аялал жуулчлалын хэсэг зохион Шэнжэний онцгой районд ирж аялан жуулчлахад далан хоёр цагийн дотор бол хил орох виз даруулах шаардлага байхгvй. Аялал жуулчлалын визтэй гадаадын иргэн эрхбиш гадаадын иргэнд нээлттэй байлгаж байгаа Хятадын гарц буюу тогтсон гарцаар нэвтэрч, хилийн шалган єнгєрvvлэх байгууллагын шалгалтыг хvлээж сая хил орж ирж болох юм.
Та Хятадын нутагт єєрийнхээ хvчин тєгєлдєр паспорт болон жуулчлалын визээ авч, гадаадын иргэнд нээлттэй байгаа районд хvрч аялан жуулчилж болох юм. Хятадын засгийн газар Хятадын нутагт байгаа гадаадын иргэний хууль ёсны эрх ашгыг хамгаална. Гэвч аялал жуулчлалын визтэйгээр Хятад оронд аялан жуулчилж байгаа гадаадын иргэний хувьд та Хятад улсад єєрийнхээ нэрийдэлтэй нийцэхгvй ажиллага хийж болохгvй, жишээ нь аялал жуулчлал хийх нэрээр Хятадын нутагт орж ирээд ажлаар хангагдах, шашны сурталчилга хийх, хууль бусаар сурвалжлага хийх зэрэг ажиллага хийх юм бол шийтгэгдэн торгодно. Yvний зэрэгцээ Хятадын нутагт байх хугацаандаа та заавал Хятадын хуулийг сахиж, Хятадын зан vйлийг хvндэтгэх ёстой.
Та визийнхээ хvчинтэй хугацаанд Хятад улсад аялан жуулчилж болно. Хэбээ Хятад оронд байх хугацаа тань дууссан байхад мєн цаашид аялан жуулчлах шаардлагатай бол та тухайн орон нутгийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад очиж, Хятад оронд байх хугацаагаа сунгаахаар єргєдєл дэвшvvлэх хэрэгтэй. Танай аялал жуулчлал дууссаны дараа та визийнхээ хvчин тєгєлдєр хугацаанд багтааж, гадаадын иргэнд нээлттэй байлгаж байгаа олон улсын гарцаар, хилийн шалган єнгєрvvлэх байгууллагын шалгалтыг хvлээж, хилээс гарах ёстой.




.gif)