中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Шилдэг гадаад оюутны сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргах (бүртгүүлэх заавар)

2009/8/18 17:11   

     Хятад улсад бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн бөгөөд мөн үргэлжлүүлэн түүнээс дээш боловсрол эзэмшихээр сурлага, сахилга батаараа тэргүүлэн сонгогдон үлдсэн гадаад оюутныг сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн суралцахад ба туслалцаа үзүүлэх үүднээс Хятадын Боловсролын яам “Шилдэг гадаад оюутанын сургалтын тэтгэлэг”хэмээх сургалтын тэтгэлэгийн төслийг байгуулсан юм. Хятадын Улсын гадаадад сурадцах сангын удирдах комисс нь өргөдлийг хүлээн авч хянан шүүлт хийх, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах ба бусад өдөр тутмын удирдах ажлуудын зохион байгуулалтыг хариуцдаг. 
2007 онд бүтэн тэтгэлэгээр нийт 50 оюутан сургана.  
1.      Оюутан элсүүлэх төрөл ба тэтгэлэгийн хугацаа 
А. Магистр: 1-3 жил
Б. Доктор: 1-4 жил 
2.      Бүртгүүлэх арга зам ба хугацаа 

А. Хэрэв бүртгүүлэгч нь өөрийн суралцаж буй сургуульдаа үргэлжлүүлэн суралцах бол  сурч буй сургуулиараа тодорхойлолт гаргуулах ба сургууль нь Гадаадад суралцах сангын удирдах комиссд хандан өргөдөл гаргана.  
Б. Хэрэв бүртгүүлэгч нь суралцаж буй сургуулиа төгсчихөөд шинэ сургуульд орж үргэлжлүүлэн суралцах бол шинээр орсон сургуульдаа өргөдөл гаргаж, сургууль нь бүртгүүлэгчийн төгссөн сургуулиас холбогдох материалыг авч тодорхойлолт гаргаж Гадаадад суралцах сангын удирдах комиссд хандан өргөдөл гаргана.  
В.  Бүртгүүлэх хугацаа: Жил бүрийн бүртгэлийн хугацаа ихэвчилэн 5-6 сарууд хүртэл явагддаг. Та бүртгэлийн хугацааг Хятадын төрийн сангийн вэб сайт/www.csc.edu.cn/-аас харна уу.   

3.      Бүртгүүлэгчийн эрх 

А. Бүртгүүлэгч нь Хятад улсад суралцдаг гадаад улсын харъялалтай бие байдал эрүүл чийрэг гадаад оюутан байх.  
Б. Бүртгүүлэгч нь суралцаж байх хугацааны бүх хичээлийн дүн онцгой сайн, сурлага сахилга бат сайтай мөн Хятадад үрэлжлүүлэн магистр эсвэл докторт суралцаж байх.  
В. Магистрт бүртгүүлэгчийн хувьд 35 наснаас хэтрэхгүй байх. Докторт бүртгүүлэгч нь 40 наснаас хэтрэхгүй байх.
Г. Бүртгүүлэгч нь бусад ямар нэгэн сургалтын тэтгэлэгийн туслалцаа аваагүй байх. 

4. Тэтгэлэгийн агуулга, журам 

Бүтэн тэтгэлэг
- Бүртгэлийн хураамж, сургалтын төлбөр, туршилт дадлагын төлбөр болон сургалтын материал, байрны төлбөр гэх мэт зардалуудын төлбөрөөс чөлөөлнө. - Тэтгэлэгийн амьдарлын өртөг болон нэг удаагын төвхнүүлэлтийн тэтгэмж олгоно.
-Эмчилгээний төлбөр болон Хятадын засгийн газрын сургалтын тэтгэлэгээр Хятадад ирсэн гадаад оюутнуудын нэгдсэн эмчилгээний даатгал олгоно.
-Хичээл орох үед хилээр орсон боомтын хотоос сургууль байрлах хот хүртлэх эсвэл хятад хэл сурах сургууль байрлах хот хүртлэх, төгсөх сургууль байрлах хотоос хил гарах боомтын хот хүртлэх нэг удаагийн галт тэрэгний хатуу унтлагын билетээр хангана.

5.Өргөдөл гаргахад шаардагах материал 

Бүртгүүлэгч нь дараах материалуудыг үнэн бодитоор нь бөглөнө. (Материал бүрээс 4-н хувь)
1.《Шилдэг гадаад оюутны сургалтын тэтгэлэгийн өргөдөлийн мэдүүлэг》. Мэдүүлэгийг сургуулиасаа авч болно мөн Гадаад оюутаны сургалтын тэтгэлэгийн сангын удирдах комиссийн вэб хуудаснаас татаж авах боломжтой. http//www.csc.edu.cn
2. Бакалавр эсвэл магистрийн зэргийн суралцсан гэрчилгээ (Төгсөлтийн гэрчилгээ/毕业证书/ эсвэл Зэргийн гэрчилгээ/学位证书/)-ийн хуулбар. Хэрэв бүртгүүлэх үед Төгсөлтийн гэрчилгээ эсвэл Зэргийн гэрчилгээгээ авж амжаагүй бол сургуулийн гадаад оюутны голлох салбараас гаргасан батлах бичгийг авсан байх.
3. Магистр эсвэл докторын шалган авсан мэдэгдлийн бичгийн хуулбар, эсвэл магистрт суралцаж байгаагын баталгаа (хэрэв бүртгүүлэх үед шалган авсан мэдэгдлийн бичгээ аваагүй бол сургуулийн аспирантын голлох салбараас гаргасан батлах бичгийг авсан байх ) 4. Хятадын их дээд сургуульд суралцаж байсан дүнгийн хүснэгт.
5. Суралцах хугацааны төлвөлгөө ( мэргэжилийнхээ талаар болон үрэглжлүүлэн сурах төлвөлгөөгөө тодорхой бичнэ: Магистрт сурах нь 1000-с доошгүй ханз, Докторт сурах нь 2000 ханз)
6. Суралцах хугацаандаа гаргасан өгүүлэл болон эрдэм шинжилгээний үр бүтээл
7. Өргөдөл гаргагчийн суралцаж буй сургуулийн гадаад оюутны голлох салбараас тодорхойлолт, Удирдагч багш , анги даасан багш эсвэл хичээл ордог багшийн 2 ширхэг тодорхойлолт
8. Өргөдөл гаргагч нь өөрийн харъяалагдах улсаас Хятад улсад суугаа элчин сайдын яамнаас тус сургалтын тэтгэлэгт бүртгүүлэхийг зөвшөөрсөн мөн хоёр улсын засгийн газар хоорондын солилцооны сургалтын тэтгэлэгийн төлвөлгөөний орон тоонд оруулаагүй гэсэн албаны нот бичиг гаргуулах. Дээрх өргөдөлийн материал нь уг хүнийг танилцуулж буй сургуулиар дамжуулан 2007 оны 6 сарын 10-наас өмнө Гадаадад суралцах сангын удирдах комиссд илгээнэ. Хувь хүний өргөдөлийг хүлээж авахгүй. 

6. Шалган авах ба мэдэгдэл

Гадаадад суралцах сангын удирдах комисс нь мэргэжилтнүүд бүртгүүлэгчийн материалд сонгон шалгаруулалт хийх ажлыг зохион байгуулж 7 сарын сүүл гэхэд 《Шилдэг гадаад оюутны сургалтын тэтгэлэгт хамрагсагдын нэрсийн жагсаалт》-ыг танилцуулсан сургуулиудад мэдэгдэж сургуулиар дамжуулан бүртгүүлэгчид 《Шилдэг гадаад оюутаны сургалтын тэтгэлэгт хамрагдсаны гэрчилгээ》-г гардуулна. 

7. Бусад  

1. Хэрэв тогтоосон хугацаанд сургуулиа дуусгаж чадахгүй бол сургалтын тэтгэлэгийн хугацааг сунгахгүй.
2. Суралцагч нь Хятадад суралцаж байх хугацаандаа Хятад улсын гадаадад суралцах сангын удирдах комиссоос жил болгон зохион явуулдаг сургалтын тэтгэлэгийн жилийн цэгнэн шалгаруулалтанд заавал оролцох ёстой. Шалгаруулалтанд тэнцээгүй тохиолдолд тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно. 
8. Хятад улсын гадаадад суралцах сангын удирдах комиссын холбоо барих арга:
Хаяг: 车公庄大街9号院2号楼A3单元

在线客服
在线客服系统