中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Үндэстний баярыг тэмдэглэх ажиллагааны бэлтгэл дасгал хийжээ

2009/9/1 09:13   

      Нийслэл Бээжингийн БНХАУ-ыг тунхагласны 60 жилийн ойг тэмдэглэх Бээжин хотын бэлтгэл ажлын хорооны хэвлэлийн төлөөлөгч сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, үндэстний баярын ажиллагааг урагштай явагдахыг батлахын төлөө 8-р сарын 29-ний оройноос 30-ны өглөө эрт болтол Тянь Аньмэний талбайд үндэстний баярын олон түмний жагсаал, үдэшлэгийн тоглолт болон цэргийн парадын бэлтгэл дасгалыг оролцуулсан үндэстний баярыг тэмдэглэх ажиллагааны бэлтгэл дасгал хийсэн байна гэжээ.

     Танилцуулснаас үзвэл, 29-ний оройгоос эхэлсэн үндэстний баярын олон түмний жагсаалын бэлтгэл дасгалыг хоёр үе шатанд хийсэн байна. 1-р үе шат нь олон түмний жагсаал болно. 2-р үе шат нь талбайн арын үзэмж болно. Энэ бэлтгэл дасгалд нийт 200 мянган хүн, 60 машин оролцжээ. 30-ны орой, үндэсний баярын үдэшлэгт нийт 12 мянган хүн оролцжээ. 30-ны үрээр Тянь Аньмэний талбайд мөн цэргийн парад зэрэг агуулгаар зохицох дасгал хийсэн байна. \Гэрэлт орчуулав\

在线客服
在线客服系统