Хятадын Тvвдийн Єєртєє Засах Районы тєв Лхас хотод байрладаг Будлаа ордон бол “Дэлхийн нууруун дахь гэрэлт сувд” хэмээн нэр алдаршсан, урлагийн асар их vнэ цэнэтэй євєрмєц содон гайхамшигтай барилга юм. Энэ нь Тvвд vндэстний барилгын урлагийг тєлєєлєх гармагай бvтээл болох бєгєєд хятадын эртний хамгийн нэртэй барилгуудын нэг болох юм.
Будлаа ордон бол Тvвдийн vе vеийн лам нарын улс тєр, шашны ажиллагаа хийдэг газар болох бєгєєд Тvвдэд єнєє байгаа эртний хамгийн єндєр барилга болох юм. Сурвалж бичгийн тэмдэглэлээс vзэхэд Будлаа ордонг манай тооллын 7-р зууны Тvвдийн хаант тєрийн Соронзонгомбын vед байгуулж, улаан ордон гэж нэрлэж байсан ажээ. Тvвдийн хаант тєрийн улс тєрийн тєв нь байсан асар их цар хэмжээтэй энэ ордон гадуураа 3 давхар хэрэмтэй, дотроо мянган єрєє таслагатай юм байна. Манай тооллын 9-р зуунд Тvвдийн хаант тєр задарч, Тvвд нь урт хугацааны турш дайн дажны хєлд талхигдаж, улаан ордон ч аажмаар нурж сvйдсэн байлаа. Тавдугаар дvрийн далай ламтан манай тооллын 1645 оноос Будлаа ордонг дахин байгуулж, гол барилгуудыг нь 50 жилийн хугацаа зарцуулан байгуулсан ба хожим нь бас нэмэж байгуулсаныг бодвол урид хожид 300 жилийн хугацаа хэрэглэж байгуулсан байна.
Будлаа ордон нь Лхас хотын тєв дэх улаан уулан дээр байгуулагдсан байдаг. “Будлаа” гэдэг нь санскрит хэлний “Потала” гэдэг vгийн авиачилсан орчуулга юм. Бурхны шашны номлолд Хомсим бодисатваагийн оршин сууж байсан арлыг ингэж нэрэлдэг байсан ажээ. Будлаа ордон нь Тvвдийн эртний хаант тєрийн 32-р vеийн хаан Соронжонгомбын vед﹙манай тооллын 7-р зуун﹚байгуулагдсан ба тухайн vед тvvнийг улаан ордон гэж нэрлэж байжээ. Хожим нь Тvвдийн хаант тєр нурснаас хойш аажмаар эзгvйрсэн юм. Манай тооллын 17-р зууны vед тавдугаар дvрийн Далай ламтан улаан уулны ордны буурин дээр аугаа сvрлэг ордон байгуулж, “Будлаа” ордон гэж нэрэлснээс хойш, тэр нь Тvвдийн улс тєр шашны тєв болон хєгжиж ирсэн юм.
Будлаа ордон гаднаасаа 13 давхартай харагддаг ба тvvний єндєр нь 110 метр байдаг юм. Уг ордон бол Тvвдєд єнєєг хvртэл хэвээр хадгалагдаж байгаа эртний хамгийн том барилга болох юм. Будлаа ордон нь бvхэлдээ мод чулуун бvтэцтэй бєгєєд ордны хэрмийг бvхнийг боржин чулуугаар цогцолж, хамаг єргєн газартаа 5 метрт хvрдэг байна. Хэрмийн индрийг хадны давхарганд шургуулж, хэрмийн ёроолын гадар талаар бас ширэм хайлуулан чутгаж, барилгыг бvхэлд нь бэхлэж, доргилтоос хамгаалах чадлыг нь нэмэгдvvлсэн бєгєєд алтан дээвэр, алтан туаз зэргээр чимэглэл хийж, эртний том барилгын аянга цахилгаанаас хамгаалах асуудлыг маш сайхан зохицуулсан байгаа юм. Хэдэн зуун жилийн турш Будлаа ордон нь аянга цахилгааны ниргэлт болон газар хєдлєлт зэргийг ажиггvй туулж сэхvйн сvндрэлсээр байна. Будлаа ордн далайн тvвшнээс 3700 гаруй метр єндєр, гурван зуун жаран мянган хавтгай дєрвєлжин метр талбайтай, барилгын талбай нь зуун гучин мянган хавтгай дєрвєлжин метр байж, гол барилга нь 115.7 метр єндєр байдаг юм. Арван гурван давхар энэ Будлаа ордонд ордон харш, шарьлын суврага, бурхны дуган, ном хурах дуган, лам нарын байр, хvрээ хашаа зэрэг бvрэн гvйцэд байдгаараа дэлхийд далайн тvвшнээс хамгийн єндєр, хамгийн том ордон харшийн хэлбэртэй тvvх соёлын дурсгалт барилга болох юм.
Будлаа ордон нь голцуу зvvн хэсгийн цагаан ордон﹙Далай ламтны сууж байсан газар﹚, тєв хэсгийн улаан ордон﹙Бурхны дуган болон ємнєх дvрvvдийн Далай ламтны шарлын суваргууд﹚ болон лам хувраг нарын суудаг баруун хэсгийн цагаан байшингуудаас бvрддэг юм. Улаан ордны чиг ємнє байрладаг цагаан єнгєтэй єндєр индэр бол бурхны хєрєг зураг дэлгэдэг тавцан юм. Буддын шашны баяр дурсгалын єдєр энэ тавцан дээр бурхны хєрєгтэй том хивсvvдийг дэлгэдэг байна. Будлаа ордны барилгууд нь хэдийгээр адил бус цаг vед байгуулагдсан боловч бvгд л уулны байрлал газрын байцыг маш сайхан эвлэг нийцтэй ашиглаж, нийт барилгыг аугаа сvрлэг бєгєєд гайхамшигтай зохицолдуулан байгуулж, барилгын урлагийн гоо сайхны талаар маш єндєр тvвшинд хvрсэн байна.
Улаан ордон бол бvх барилгынхаа гол цогц нь юм. Yvнд ємнєх дvрvvдийн Далай ламтны шарлын суварганы дуганууд болон бурхны янз бvрийн дуганууд багтдаг юм. Тvvний дотор тавдугаар дvрийн Далай ламтан Лувсанзамцын шарлын суварганы дуган нь хамгийн гоо хээнцэр байдаг юм. Шарлын суварганы єндєр нь 15 метр, дєрвєлжин индэртэй, бємбєргєєн оройтой бєгєєд суварганы индэр, суварганы бие, суварганы орой гэх гурван хэсгээс бvрддэг байна. Тавдугаар дvрийн Далай ламтны шарлыг єнєрт эд болон гvргэм цэцгийн хамт суварганд оршуулжээ. Суварганы биеийг алт мєнгєєр бvрэхэд 3724 кг шижир алт хэрэглэсэн бєгєєд очир эрдэнэ, бадмаарга, маргад эрдэнэ, индранил, сувд, мана зэргийн ховор эрдэнэсийг 15000 гаруй ширхэг шигтгэсэн бєгєєд суварганы индэрт янз бvрийн номын болон тахилгын эд хэрэгслvvд єрж тавьсан байдаг билээ. Баруун талын том дуган бол тавдугаар дvрийн Далай ламтны шарлын суварганы буяны дуган юм. Улаан ордонд хамгийн том нь болох энэ дуган нь 48 том модон тулгууртай, 6 метр єндєр байдаг. Барилгад Хань vндэстний барилгад байнга хэрэглэдэг гулдан бvтэцийг ашигласан ба бас модоор их хэмжээний бурхны хєрєг, арслан заана зэргийн янз янзын амьтан сийлжээ.
17-р зуунд Будлаа ордонг засаж байгуулахдаа болон хожим нь єргєтгєж байгуулахдаа уран зураачдаар Будлаа ордны том жижиг харш дуган, танхим, гудам хонгил зэргийн хананд тvvхт хvмvvсийн болон бурхан номын учир холбогдол бvхий vлгэр домог, барилга, иргэдийн зан заншил, биеийн тамир, зугаа цэнгээн гэх зэргийн агуулгыг харуулсан хэдэн арван мянган ширхэг зураг зуруулсан байна. Эдгээр нь хэмжээлэшгvй их vнэ цэнэтэй уран бvтээлvvд байгаа юм. Yvнээс гадна, Будлаа ордонд бас 17-р зууны vеийн эвхмэл зураг, мод чулуун сийлмэл, шавар баримал, навчин дээр бичигдсэн тvvх соёлын дурсгалт зvйлс, Тvвд хивс, номын залма, ваар шаазан, хаш зэргийн уламжлалт гар урлалын хязгаалашгvй их vнэ цэнэ бvхий 10 мянга орчим ховор нандин зvйлс хадгалагдаж байгаа бєгєєд эдгээр нь Тvвд Хань зэрэг vндэстний 1000 гаруй жилийн турш найрсгаар харилцаж, єнє удааны соёлын солилцоотой байсан тvvхийг харуулж байгаа юм.
Будлаа ордонд тvvх соёлын хэдэн арван мянган ширхэг тєрєл бvрийн дурсгалт зvйл хадгалж бий. Тан улс, Сvн улс, Юань улс, Мин улс, Манж Чин улсын vеийн тєрєл бvрийн шуумал хєргvvд, танкаа зураг болон шаазан хэрэгсэл, хаш эдлэл, алт мєнгєн сав, шашны номын эд хэрэгсэл, дарцаг, шvхэр, лавир чимэг зэрэг маш олон ховор нандин дурсгалт зvйл болон гар урлалын бvтээл хадгалж байна. Энэ ордонд бас далай их агуулгатай болон одон орон, анагаах ухаан, гар урлал, боловсруулах, тvvх, бурхны ном зэрэг агуулгатай тал бvрийн судар номууд vлэмж их хадгалж байгаа нь эрдэм шинжилгээ урлагийн маш их vнэ цэнтэй юм. Дэлхийн нурууны гэрэлт сувд гэгдэж байгаа Будлаа ордны ордон харшийн байршил байгуулалт, мод шороон бvтэцтэй барилга, металлоргийн боловсруулалт, уран зураг, сийлмэл зэрэг нь бvр дэлхийд нэртэй байж, Тvвд vндэстнээр гол болгосон Хань, Монгол, Манж зэрэг vндэстний урчуудын єндєр тvвшин бvхий ур мэргэшил болон Тvвд vндэстний барилгын урлагийн агуу их ололт амжилтыг харуулсан байгаа юм.
Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш нам болон тєр засгаас Будлаа орднг хамгаалан удирдах ажлыг маш хvндэтгэн vзэж ирсэн юм. 1961 онд Будлаа орднг бvх Хятадын хэмжээний тvvх соёлын дурсгалт гол болох байгууллага нэгжээр нотлон тогтоосон юм. Олон жилийн турш улсаас их хэмжээний мєнгє санхvvжvvлэн энэ ордонг засан сэлвэж, хамгаалж ирсэн юм.
Будлаа ордон 1994 онд НYБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллагын “Дэлхийн євийн жагсаалта”-д албан ёсоор орсон юм. Дараа нь Лхас хотын Их зуу хийд болон лувлинкааг ч уг слёлын євийн жагсаалтад нэмж оруулсан билээ.




