Эрхэм та Бээжинд жуулчлаж ирэхэд хvрвэл цагаан хэрэм, хааны ордон, тэнгэрийн сvмтэй заавал танилцаарай. Учир нь эдгээр нь хятадын эртний барилгын хамгийн єндєр тvвшинг харуулж байгаа юм. Эдгээрийн дотроос Тянь тань буюу тэнгэрийн сvм бол хятадад єнєє байгаа хамгийн бvрэн бvтэн, хамгийн их цар хэмжээ бvхий тахилга тайлгын барилга болох юм. Нар хур нь тэнцэж, хорвоо дэлхий амгалан тайван байхыг хvсэн даатгаж, хятадын vе vеийн хаадууд жил болгон тэнгэр газар нар сар уул усны бурхан сахиулсан навдаг савдагуудад тахилга тайлга єргєдєг байжээ. Yvний дотор тэнгэрийн тахилга нь хамгийн чухал тахилга байлаа. Хятад оронд хааныг тэнгэрийн хєвгvvн хэмээн єргємжилдэг болохоор хаадууд ч тэнгэрийн хєвгvvний хувиар ард иргэдээ ноёрхож, тєр гvрнээ засаж байжээ. Иймээс тэнгэр тахих ажиллагаа нь ч хаадын онц эрх болж, эгэл жирийн ард иргэд ийм эрхгvй байжээ. 2 сая 700 мянга гаруй хавтгай дєрвєлжин метр талбайтай Тянь тань буюу тэнгэрийн сvм бол хятадад єнєє байгаа тахилгын сvмvvдийн дотор хамгийн том нь болох юм.
Тянь таний Мин улсын Юн лэ хааны 4-р он﹙манай тооллын 1406 он﹚-д эхлэн байгуулж, мєн Юн лэ хааны 18-р он﹙манай тооллын 1420 он﹚-д байгуулж дуусгаад Тянь ди тань буюу тэнгэр газрын мандал гэж нэрлэж байсныг Зя цингийн 13-р он﹙1534 он﹚-д Тянь тань буюу тэнгэрийн сvм гэж єєрчилжээ. Энэ бол Мин улс болон Манж Чин улс﹙манай тооллын 1368—1911 он﹚-ын 2 тєрийн хаадын тэнгэр газар бурхан сахиулсан тахиж байсан газар юм. Тянь тань нь Бээжингийн нэртэй Зи цзинь чэн буюу бор хот﹙хааны ордон﹚-ын ємнє биед байрладаг. Тvvний талбай бор хотынхоос 5 дахин том юм. Тянь танийг хvрээлсэн хэрмийн хамаг ємнєд тал нь дєрвєлжин хэлбэртэй байж, газрыг бэлэгдэж байдаг.
Мєн хэрмийн хамаг хойт тал нь тал дугуй хэлбэртэй байж, тэнгэрийг бэлэгдэж байдаг. Хятадын эртний хvмvvс “тэнгэр бємбєргєєн газар дєрвєлжин” гэж vздэг байсаныг мєрдєж ингэж зохиосон байжээ. Тань тань нь 2 давхар хэрэмд дотор мандал гадар мандал гэж 2 хуваагддаг. Тань таний гол болох барилгууд нь дотор мандлын гол тэнхлэг шугмын ємнє хойт 2 vзvvрт тєвлєрч, ємнєєс хойшоо Хуань Циv, Хуан Циvн юй, Ци нянь дянь дараалан байрлаж, хоор хоорондоо 30 метр єргєн, 4 метр єндєр тоосгон замаар холбогдож, замын 2 хажуугаар арц майлс жигдэрч, тєв чанга сvр жавхаатай байдлыг бий болгожээ. Хуань циv гэдэг нь бол дугуй хэлбэртэй, 3 дэгтэртэй, чулуун индэр юм. Дэгтэр болгоны ирмэгээр чулуун сараалжтай. Дуграг хэлбэртэй энэ индэр бол даруй хааны тэнгэр тахих ёслол vйлддэг гол газар нь юм. Хааны тэнгэр тахих ёслол нь маш их заяг ёстой явагддаг.
Их тєлєв жил болгоны билгийн улиралын євлийн туйл﹙12-р сарын 22-ны єдрийн орчмоор﹚-ын vvрийн цолмон гархаас ємнє явагддаг. Хаантан биечлэн заларч ёслолыг удирдаж явуулдаг. Ёслолын vеэр мандлын ємнvvр, дотор нь метр гаруй урт бvдvvн бvдvvн ла асаасан том том дэнлvv єлгєнє. Хуань циvгийн зvvн ємнє талд онцгой хийцтэй бойпорууд байдаг. Эдгээрийн дотор тэнгэрт тахилга болгож єргєх мал адгуусан, алт мєнгє эд эрдэнэс торго дурдан зэрэг тахилгын зvйлvvдийг шатаадаг байна. Тахилгын ёслол эхлэхэд утаа манан суунаглаж, харанга хэнгэрэг нvргэлэн бялар бисгvvр хангинаж, уур амьсгал маш тєв хичээнгvй нvсэр жавхалантай болдог. Хуань циvгийн хойт талд байрладаг Хуан циvн юй бол дуграг хэлбэртэй, ганц давхартай, жижигхэн ордон харш юм. Энгийн vед энд тахилгад хэрэглэдэг сахиулсаны нэрсийн пайзыг хурааж хадгалдаг байна. Хуан циvн юйг тойруулж байгуулсан нэг дугуй хэрэм бий. Энэ бол даруй нэрд гарсан цууриатай хэрэм болно. Цууриатай хэрэм нь маш сонин гайхалтай хэрэм юм. Хэрмийн нэг vзvvрт намхан дуугаар vг хэлэхэд нєгєє vзvvрт нь тодхон сонсогддог. Энэ хэрмийн дотор тал нь тэгш гvлгэр болохоор дуу чимээ нь хэрмийн дугрууг дагаж, нэг vзvvрээс нь нєгєє vзvvрт тодхон дамжиж чаддаг байна. Иймээс vvнийг дуу чимээ дамжуулдаг хана ч гэдэг юм.
Тянь таний тахилга тайлгын нєгєє нэг бvлэг барилга бол даруй Ци нянь дянь болно. Энэ нь бол 3 давхар дээвэртэй дугуй хэлбэртэй том дуган юм. Yvнийг 3 дэгтэртэй, дугуй хэлбэртэй индэр дээр байгуулжээ. Ци нянь дянь бол нар хур тэнцэж элбэг ургац авах єнгє єєд жил болохыг даатгаж хаантан зун болгон энд тахилга тайлга vйлддэг газар болохыг тvvний нэрнээс нь ч гэсэн мэдэж болох юм. Иймээс Ци нянь дяний барилга нь хєдєє аж ахуйн сроёлтой холбоотой байдаг. Жишээлбэл дуган доторх тооно тулсан 4 багана нь хавар зун намар євєл 4 улиралыг тєлєєлдєг. Эрт дээр vед хятадынхан нэг хоногийг 12 цагт хувааж байжээ. Иймээс хамгийн доод талын 12 тулгуур нь 12 цагийг бэлэгдэж байдаг. Харин дундах дээврийн 12 тулгуур нь нэг жилийн 12 сарыг бэлэгддэг. Энэ 2 дээврийн нийт 24 тулгуур нь хятадын билгийн улиралын нэг жилийн 24 цаг улиралыг бэлэгдэж байдаг юм байна. Тянь таньд Хуань циv болон Ци нянь дянь гэх энэ 2 гол барилгаас гадна бас баруун хаалганы дотор талд сахиулсаны хєгжмийн хэрэг эрхлэх алба болон тахилгын мал адгуусаныг тэжээдэг газар байжээ. Энэ нь бол тахилгын хєгжим бvжгийн ажил эрхлэсэн хvмvvсийн оршин суудаг газар болох бєгєєд тахилгад хэрэглэх ариун малыг тэжээдэг газар юм.
Хятадын эртний дархад Тянь танийг байгуулахдаа хязгаалашгvй их ур авьяас гаргажээ. Жишээлбэл барилгын єнгє будгийн талаар маш их хэмжээнд шинийг vvдсэн байна. Хятадын хааны ордны барилгад голцуу шар єнгєтэй шилэн ваар хэрэглэж, хааны эрхийг тєлєєлvvлдэг юм. Харин Тянь таний барилгад дархдууд тэнгэрийн хєх єнгєєр гол єнгє болгожээ. Цуриатай хэрэм буюу чимээ дамжуулдаг хананы орой, Хуан циvн юй, Ци нянь дяний орой болон энэ 2 барилгын жигvvрийн ордон харш, хашааны хаалганы орой зэргийг бvр хєх єнгєтэй шилэн ваараар дээвэрлэжээ.
1998 онд Тянь тань дэлхийн євийн жагсаалтад орсон юм. Дэлхийн євийн хорооноос Тянь танийг vнэлж тэмдэглэхдээ, хятадад єнєє байгаа эртний тахилга тайлгын хамгийн том барилга болох Тянь тань нь нягт уялдаа авцалдаатай зохион тєлєвлєж хийсэн байршуулалт, сонин гайхалтай барилгын бvтэц, нvнжиг vзэсгэлэнтэй барилгын засал чимэглэл зэргээрээ хорвоод алдаршсан юм. Энэ нь хятадын барилгын тvvхэнд чухал байр суурь эзэлдэг тєдийгvй мєн ч дэлхийн барилгын урлагийн ховор нандин єв болох юм гэжээ.




