中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хааны ордон

2009/8/25 11:18   

     Хятадын нийслэл Бээжин хотын тєвд єнгє гэрэл сацарсан, сvр жавхалантай, ариун дархан эртний барилга байдаг юм. Энэ бол даруй дэлхийд алдартай Бээжингийн бор хот болно. Даруй хааны ордон юм. Бээжингийн хаанй ордон бол хятадын эртний ордон харшийн барилга дотроо нэгэн гэрэлт сувд болох бєгєєд бас дэлхийд єнєє хадгалагдаж байгаа цар хэмжээгээр хамгийн их, хамгийн бvрэн бvтэн эртний модон бvтэцтэй барилга болох юм. Хааны ордон нь1987 онд “дэлхийн євийн жагсаалта”-д орсон юм.

     Бээжингийн хааны ордонг манай тооллын 1406 онд Мин улсын 2-р хаан Чжv дигийн зарлигаар эхлэн байгуулж, 14 жилийн хугацаа зарцуулж баймаанжин байгуулсан байжээ. 1911 онд Манж Чин улсын тєр мєхєх болтол 500 гаруй жилийн тvvхэн явцад нийт 24 хаан энд оршин сууж аж тєрєн амьдарч байсан бєгєєд тєр гvрний хэрэг шийдэж байжээ. Бээжингийн хааны ордны цар хэмжээний єргєн их, хэв намбын гоо сайхан, байшин барилгын гэрэл сацрангуй, тавилга хэрэгсэлийн нvнжиг хээнчэр зэрэг нь бvр дэлхийд ховорхон билээ.

     Бээжингийн хааны ордны талбай нь 720 мянга гаруй хавтгай дєрвєлжин метр, хойш урагшаа 1000 шахам метр урт, зvvнш барууншаа 800 шахам метр єргєн, 4 талаараа 10 метр орчим єндєр хотын хэрэмтэй. Хэрэмний гадар талаар 50 метр гаруй єргєн хот хамгаалах голтой. Хааны ордонг байгуулахдаа Фиодалын хаант тєрийн заяг ёс, улс тєрийн дvрэм журам, ёс суртхууны vзэл санааг ягштал мєрдєжээ. Тvvний бvхэл байршуулалт, цар хэмжээ, барилгын хэлбэр маяг, єнгє будаг засал чимэглэл, тавьлага хэрэгслvvд зэрэг бvх зvйлд хааны эрх юунаас ч эрхэм дээд болох болон хатуу чанга зэрэг дэсийн ялгалыг харуулж байдаг. хааны ордны доторх 3 том дунан нь хvмvvсийн анхаарлыг хамгийн их татдаг юм. Энэ нь даруй Тай хэ дянь, Жvн хэ дянь, Бао хэ дянь болно. Энэ 3 дуган бол хааны ноёрхох эрхээ хэрэгжvvлэх болон том чухал тэмдэглэх ажиллагаанууд хийдэг газар юм.

     Тай хэ дянь бол хааны ордныхоо тєв нь юм. Хааны алтан ширээ Тай хэ дянь дотор байрлаж байдаг. Энэ нь мєн ч хааны ордны хамгийн жавхалантай бєгєєд vзэсгэлэнтэй барилга болох юм. 30 мянган хавтгай дєрвєлжин метр талбайтай єргєн чєлєєний чиг хойт талд Тай хэ дянийг 8 метр єндєр цагаан чулуун индэр дээр байгуулжээ. 40 метр орчим єндєр энэ барилга бол хааны ордын хамгийн єндєр барилга юм. Хятад соёлд луу нь хааны эрхийг тєлєєлж байдаг тул хааныг “хурмаст тэнгэрийн хєвгvvн жинхэнэ луу” гэж нэрэлдэг. Тай хэ дянь доторх засал чимэглэлд лууны дvрсийг ихээр хэрэглэж, нийт нийлэн 13 мянган луу бvтээжээ. Хааны ордын барилгад бас их олон заяг ёс бий. Хааны ордон дотор vй олон ордон харш, давхар давхар байшин барилгатай байж, 9999.5 єрєє таслагатай гэсэн уламжлал яриа бий. Эртний хvмvvсийн vзэхээр бол хурмаст тэнгэр тэнгэрийн ордонд 10 мянган єрєє таслагатай байртай юм байна. Хаан нь хурмастын хvv болсоны хувьд хурмастаас давуулахгvйгээр биеэ барих хэрэгтэй. Иймээс хааны ордон нь хурмастын ордноос тал єрєє дутуу юм байна.

     Аугаа их хааны ордны барилга байгуулалт бол хятадын хєдєлмєрчин ард тvмний олноос хэтийдсэн ухаан билгийн бvрэлваа юм. Ихээс нь авч хэлэхэд бvх барилгын бvтэц, багаас нь авч хэлэхэд янз янзын дээвэр, vvд хаалга, ханан дээрх засал чимэглэл бvхнээс уран санаа гайхамшигтай сэтгэмж харагдаж байгаа юм. Жишээлбэл Тай хэ дяний цагаан чулуун индэр нь Тай хэ дянийг улам ч ауга сvрлэг, vзэсгэлэнтэй сайхан болгосоны зэрэгцээ бас хур уснаас сэргийлж чадах болгожээ. Чулуун индрийн ус залах тєхєєрємжийн vзvvрийг тоймог луу буюу домогт гардаг эвэргvй лууны толгойн дvрстэй зохиож, 3 дэгтэр индэрт нийт ийм тоймог лууны 1000 толгой сийлж хийсэн нь их бороо орхоор хурсан ус эдгээр лууны амнаас гадагшаа цоргин буух нь сvргээр луу ус vлээж байгаа юм шиг онцгой vзэсгэлэнтэй сайхан билээ.

     Хааны ордон нь модон бvтэцтэй барилга болохоор галаас сэргийлэх талаар тvvхэнд барилгачид тархиа шавахаж ирсэн байжээ. Жишээлбэл хааны ордон дотор доторхыг нь шороо чулуугаар дvvргэсэн 4 мєр байшин байдаг. Yvнийг гаднаас нь харахад гэр байшин шиг боловч vнэндээ барилгачидын уран сэтгэж хийсэн галаас сэргийлэх хана юм. Хааны ордны хvрээ хашаа болгонд бас зэсээр чутгасан ауга том 308 ган бий. Энэ зэс ган дотор жилийн 4 улиралд ус дvvргэж, гал унтраахад бэлэн байлгадаг. Євєл болоход тусгай ажилчид ус хєлдєхєєс сэргийлж эдгээр ганы доороос нь гал тєлдєг байжээ. Хааны ордон бол єнєє дэлхийд хадгалагдаж байгаа хамгийн том, хамгийн бvрэн бvтэн эртний ордон харшийн барилгууд болно. Тvvх сударт тэмдэглэсэнээс vзэхэд хааны ордныг байгуулахад Мин улсын хаант тєр 100 мянган дархан болон сая ажилчин ажлуулж, материалыг хэдэн мянган километрын зайтай баруун ємнєд хязгаарын Юнь нань мужийг багтаасан бvх хятадын олон газраас цуглуулсан байлаа.

     Yvнээс гадна хааны ордонд бас тvvх соёлын их хэмжээний ховор нандин дурсгалт зvйлс байдаг. Бvртгэсэнээр энэ нь сая гаруй ширхэгт байж, хятадын бvх дурсгалт зvйлсийн зургааны нэг хувийг эзэлсэн байна. Yvний доторх их олон зvйл нь хорвоод ижил нь vгvй ховор эрдэнэ болох ажээ. Єнгєрєгч зууны наяад онд хятадын засгийн газар 100 гаруй газар доорх агуулах байгуулж, хааны ордны дурсгалт зvйлсийн зонхилохыг нь энэ газар доорх ордонд хадгалсан байна. Нvсэр жавхалантай яруу vзэсгэлэнтэй хааны ордны барилгууд нь хятадын гэрэл сацрангуй соёлын бэлэг тэмдэг болоод байна.

     Бээжингийн хааны ордны зохион тєлєвлєлт болон байгуулалт бол харьцуулж vлитгэшгvй содон гайхамшигтай бvтээл, энэ нь хятадын єнє удааны соёлын уламжлалыг харуулж, 500 гаруй жилийн ємнєх хятадын дархадын барилгын талаарх гарамгай амжилтыг харуулж байна гэдгийг барилгын ухааны дотоод гадаадын эрдэмтэн нар нийтээрээ хvлээн зєвшєєрч байгаа юм. Хааны ордон байгуулагдаад 580 гаруй жил болж байна. Єнєє зонхилох барилга нь хуучирсан бєгєєд сvvлийн жилvvдэд хааны ордонтой танилцаж байгаа жуулчид дахинаар нэмэгдэж, жилдээ давхардсан тоогоор 10 мянгаад жуулчин хvлээж авч байгаа тул хааны ордонг нэн сайн хамгаалахын тєлєє хятадын засгийн газар ноднингоос эхлэн хааны ордонд аажмаар бvх талаар засвар хийж байна. Энэ ажил 20 жил vргэлжлэх юм байна.

     Бээжингийн хааны ордонг Мин улсын Юн лэ хааны 4-р он буюу 1406 онд эхлэн байгуулж, Юн лэ хааны 18-р он буюу 1420 онд байгуулж дуусгажээ. Ингэж олон тєрийг дамжин єргєтгєж єєрчлєн байгуулсаар байж єнєєгийн байдал тєрхийг бий болгосон байна. Мин улсын 14 хаан﹙Юн лэ хаанаас Чєн чжэь хаан хvртэл﹚, Манж Чин улсын 10 хаан ﹙Эеэр засагч хаанаас Хэвт ёст хаан хvртэл﹚энд аж тєрєн амьдарч байсан бєгєєд бvх хятадыг эндээс захирч байжээ. 1912 оны 12-р сард Манж Чин улсын эцсийн хаан Пv и хаан суурьнаа юvvлж єгсєн байна. 1913 онд ємнє тєрийн 3 их ордонг эртний эд юумсыг дэлгэн vзvvлдэг vзэсгэлэнгийн газар болгож, 1925 оны 10-р сарын 10-ны єдєр арын ордонд хааны ордны музей байгуулж, 1948 онд энэ vзэсгэлэн музей хоёрыг нэгтэгсэн байна.

     Хааны ордны талбай нь 720 мянган хавтгай дєрвєлжин метр. Одоо барилгын талбай нь 160 мянган хавтгай дєрвєлжин метр, 8700 гаруй єрєє бvхий ордон харш vлдээд байна. Энэ бол дэлхийд хамгийн том бєгєєд хамгийн бvрэн бvтнээрээ байгаа эртний ордон харш юм. Yvнийг 1961 онд тєрийн зєвлєлєєс тvvх соёлын дурсгалын vндэсний хэмжээний гол болох байгууллага нэгжээр нотлон тогтоосон. 1987 онд НYБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагаас тvvнийг дэлхийн євийн жагсаалтад хамруулсан юм.

     Хааны ордонд эртний барилга болон хааны цэцэрлэгт хvрээлэн байгаагаас гадна бас хааны ордон музейд тvvх соёлын дурсгалт зvйлс болох ордон харшийн дурсгалт эд бараанууд, шинжлэх ухаан техникийн дурсгалт зvйлvvд, шашин шvтлэгийн дурсгалт зvйлvvд, эртний урлагийн холбогдол бvхий уран бичлэг, уран зураг, хvрэл эдлэл, ваар шаазан, эрдэнийн чулуу хаш эдлэлvvд, торго дурдан нэхмэл бараа зэргийг багтаасан саяад ширхэг vзмэр бий. Хааны ордны музей бол дэлхийн том музейнуудын нэг юм.

在线客服
在线客服系统