中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Ли жян-гийн эртний хот

2009/8/25 11:02   

     Ли жян хэмээх эртний хот Хятадын баруун ємнєд нутгийн Юнь нань мужийн Ли жян мєрний хєвєєн дєх На си vндэстэний єєртєє газас сяньд байрладаг. Энэ хотыг Сvн улсын сvvлч vе﹙манай тооллын 13-р зууны сvvлч е﹚-эр байгуулжээ. Энэхvv эртний хот нь Юнь нань Болон Гvй чжєvгийн єндєрлєг дээр байрлаж, далайн тvвшнээс 400 гаруй метр єндєрт байдаг юм. Нийт талбай нь 3.8 хавтгай дєрвєлжин киломтр болох энэ хот нь эрт дээр vеэсээ хол ойрдоо алдартай ах зээл болон чухал суурин юм. Энэ эртний хотод єнєє 6200 гаруй айл єрєх, 25000 гаруй хvн ам оршин сууж байна. Энэ дотроо На си vндэстэний хvн ам нь нийт хvн амынхаа зонхлохыг эзэлдэг. 30%-н оршин суугчид нь мєн л гууль зэс мєнгєн эдлэл хийх, арьс шир vс ноос эд болгох, нэхмэл, архи ундаа нэрэх зэргээр гол болгосон уламжлалт гар урлал болон худалдаа наймаагаар ажил тєрлєє болгож байна. 

(Зураг:Орон сууцны барилга)

     Ли жянгийн эртний хотын зээл гудамжууд нь уулаа тvшин усаа дэрлэн байршиж, хотоо хадаар жийрэглэж байгуулсан боохоор борооны улиралд шавар балчиг болохгvй, ган хуурайд ч тоос шороо хийсэхгvй бєгєєд хадны байгааллаг сайхан хээ зураг нь хотынхоо байгаль орчинтой маш сайхан уусан нийцсэн байдаг. эртний хотын тєв дэх дєрвєлжин гудамжууд бол Ли жянгийн эртний гудамжуудын тєлєєлєх бvтээл байгаа юм. 

Зураг:Ли жянгийн эртний хот

Зураг:Эртний гудамж

     Ли жянгийн эртний хотын Юй хэ голын усны систем дээр 354 гvvртэй. Нэг хавтгай дєрвєлжин километрт дунджаар 93 гvvртэй. Эдгээр гvvр нь янз янзын байдаг. Yvний дотроо Мин Чин улсын vе﹙манай толлын 14—19-р зуун﹚-д байгуулагдсан Сvє цvй цяо, Да ши цяо, Вань цянь цяо, Нань мэнь цяо, Ма ань цяо, Рэнь шєv цяо зэрэг нь нэлээд нэртэй аж. Yvний дотроо дєрвєлжин гудамжнаас зvvнш 100 метр зайтай орших Да ши цяо гvvр нь хамгийн онцлог нь болох юм. 

(Зураг:Эртний хотын єнгє vзэмж)

     Эртний хот доторх Мv овогтны ордон бол Ли жянгийн удам дамжин овог аймгийн ахлагч явсан Мv овогтны ордон байсан юм. Юань улсын vе﹙манай тооллын 1271—1368 он﹚-д байгуулсан байжээ. 1998 онд д ахин байгуулалт хийж музей болгож єєрчилсєн байна. Тvvний талбай нь 3 га гаруй бай даг. Уг ордонд том жижиг єрєє нийт 162 байдаг. Энэ ордонд бас хаадын шагнаж єгсєн илэрхийлэл 11 байж, Мv овогтоны угсааны мандаж доройтсон тvvхийг харуулж байдаг юм. 

     Хот доторхи Фv гvє сы хийдийн Y фэн лєv асрыг Мин улсын vеийн Вань лигийн 29-р он﹙манай тооллын 1601 он﹚-д байгуулжээ. Асрын єндєр нь 20 метр. Тvvний хэлбэр тєрх нь нисэн ирсэн солонгон 5  маш адилхан болохоор 5 гарьдийн асар буюу Y фэн лєv гэж нэрлэсэн байжээ. Асрын таазанд бас маш олон уран сайхан хээ зурагтай билээ. Y фэн лєvд Хань, Тєвд, На си зэрэг олон vндэстэний барилгын урлагийг уусган нэгтгэж байгуулсан болохоор энэ бол Хятадын эртний барилга дахь ховор эрдэнэ болох бєгєєд vлгэр жишээ барилга болох юм.    

     Бай ша-гийн иргэдийн орон сууцууд нь Ли жянгийн эртний хотоос хойш 8 километр зайтай оршдог. Энэ газар нь Сvн улс Юань улсын vе﹙манай тооллын 10—14-р зуун﹚-д Ли жян районыхаа улс тєр, эдийн засаг, соёлын тєв байсан юм. Бай ша-гийн иргэдийн орон сууцууд нь хойш урагшаа чиглэлтэй тэнхлэг шугам дээр тєвлєрч, гол хэсэгтээ шаталжин хэлбэртэй єргєн чєлєєтэй, єргєн чєлєєний хойт талаас боргилж байгаа булгийн ус талбай руугаа дэлж, єргєн чєлєєнєєс гарсан 4 зам гудамжуудаар 4 зовхист нэвтэрч, маш онцлог байдаг юм. Бай ша-гийн иргэдийн орон сууцуудын бий болж хєгжсєн нь Ли жянгийн эртний хотын бvрэлдэн тогтоход ул суурь тавьсан ажээ. 

     Сv хэ голын иргэдийн орон сууцууд нь Ли жян мєрний эртний хотоос баруун хойшоо 4 километр зайтай оршдог. Энэ бол Ли жянгийн эртний хотын ойролцоох бяцхан зах юм. Эдгээр орон сууцууд нь Ли жянгийн эртний хотын дєрвєлжин гудамжуудтай адилхан байршил тогтоцтой байдаг. Цин лvн хэ гол тосгоны тєвєєр єнгєрдєг. Тvvний дээр Мин улс﹙манай тооллын 1368—1644 он﹚-ын vед байгуулсан Цин лvн цяо гvvр бол Ли жян нутаг дахь хамгийн том чулуун гvvр юм. 

     Эгэл борогжуун хэв намбатай Ли жянгийн эртний хот нь єнє удааны тvvхтэй юм. Хот нь эмхи цэгцтэй байршиж, уулан нутгийн онцлогтой бєгєєд усан нутгийн намбтай байдаг. Ли жянгийн иргэний орон сууцууд нь Хань, Бай, И, Тєвд олон vндэстэний шилдэг сайхан уламжлалыг уусган шингээсэн бєгєєд На си vндэстний євєрмєц хэв намбыг ч бvтээлчээр ашигласан болохоор хятадын барилгын тvvх, соёлын тvvхийн судалгаан дахь ховор нандин єв уламжлал болох юм. Ли жянгийн эртний хот нь vндэстэний баялаг их уламжлалт соёлыг багтааж, На си vндэстэний хєгжил цэцэглэлийг тєвлєрєнгvй харуулсан байдаг. Энэ бол хvн тєрєлхтєний соёлын хєгжлийг судлах тvvхэн чухал материал байгаа юм. Ли жянгийн эртний хот бол vндэстэний цєєнхvvдийн тєвлєрєн суугаа маш их ач холбогдол бvхий уламжлалт район юм. Тэр нь хvн тєрєлхтєний барилгын тvvхийн судлал, хvн тєрєлхтєний vндэстэний хєгжлийн тvvхийн судлалд ховор нандин материал хангасан байна. Хятадын цаашлаад дэлхийн ховор эрдэнэ болох энэхvv эрхэм нандин соёлын єв нь дэлхийн євийн жагсаалтад орох шаардлагыг бvрэн хангасан байна. 

Зураг:На си настан

Зураг:Хаалгын асар

     Ли жян бол На си vндэстэний тєвлєрєн суугаа нутаг юм. Ли жян-гийн Да яний хуучин хот, єєрєєр хэлбэл Ли жян-гийн эртний хот нь Юй лvн цаст уулын хормойд байрлаж байна. Юань улсын Хувилай хаан ємнєш Да лийг дайлах vе эхлэн байгуулснаас аваад одоод хvрч иртэл найман зуу гаруй жилийн тvvхтэй болж байна. Дєрвєн талаараа уул устай, хот доторх номин тунгалаг гол горхи нь vзэсгэлэнтэй сайхан туналзан урсч байгаа нь яг л асар том бэхний зууруул яньтайтай адилхан байдгаар нь Янь тай гэсэн нэртэй болжээ. Yзэсгэлэн сайхан уул ус, єнє удааны тvvхтэй энэ хот нь vндэстэний соёлын гvн зузаан уур амьсгалтай юм. Ли жянд хавтгай чулуугаар дэвссэн эртний хуучин гудамжтай. Хуучин хотын тєвийн дєрвєлжин гудамжуудын хоёр талаар тунгалаг урсгалтай гол горхи туналзан урсч байдаг. Гудамжны дундуур татсан суваг шуудууны урсгалын зарим нь айлын байшингийн доогуур ороод алга болсон ба бас зарим нь айлын байшин дороос гадагшаа урсч байгаа юм уу эсгvvл дахиад л бусад айлын байшин доогуур ороод алга болсон байдаг нь хачин гайхалтай билээ. Гудамжны хажуугаар, сувгийн хєвєєгєєр уд улиасны намаа нахилзаж, дэлгvvр худалдаа болон иргэдийн орон сууцууд мєр мєрєє даран vргэлжилж, модны намаа цэцгийн дэлбээ хэрэм хананы толгой дээгvvр цухалзаж, алтан нарны туяан доорхи хуучин хотын гудамжаар толовдон дусах цоохор сvvдэр найган найгна.

(Зураг:Ли жянгийн єнгє vзэмж)

     Эртний хот Ли жян бол байгалийн сайхан болон гар урлалын сайхан, урлаг болон хэргэлгэний эдийн засгийг урганигаар уялдуулсан цогц юм. Уг хот 1997 оны 12-р сард НYБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал эрхлэсэн байгууллагаар батлан зєвшєєрvvлж, дэлхийн євийн жагсаалтад жагсаагдсан юм. Дэлхийн євийн хорооноос Ли жянгийн эртний хотыг vнэлэж тэмдэглэхдээ, эртний хот Ли жян нь эдийн засаг болон стратегийн чухал газрыг газар зvйн бэрх бартаатай байрлалтай уран сайхан уялдуулж, эртний эгэл борогжуун хэв намбыг vнэн мєнєєр нь тєгєс сайхан хадгалаж дахин илрvvлсэн байна. Эртний хотын барилгууд нь vй олон тєрийн он цагуудыг єнгєрvvлж, олон vндэстэний соёлын онцолгийг уусган шингээснээрээ дэлхий нийтэд алдаршсан юм. Ли жянд бас єнє эртний ус хангалгын системтэй. Уран сайхан тєлєвлєж зохиосон ус хангалгын энэ сvлжээ систем нь єнєє мєн vр ашигтай ажилласаар байна.

在线客服
在线客服系统