Цагаан сар бол Хятадын 56 vндэстний хамтын баяр юм. Хань vндэстнээс гадна, vндэстний цєєнхvvд ч єєр єєрийн vндэстний онцлогоор энэ уламжлалт баяраа тэмдэглэдэг.
Ли vндэстэн: голцуу Хятадын ємнєд нутгийн Хайнань мужд тєвлєрч байгаа Ли vндэстэн битvvний шєнє гэр бvлэрээр хуран цугларч, хоол зууш идэн, амьтад сархад ууж, дуулан бvжиглэж баяраа тэмдэглэдэг. Шинийн нэгэн буюу шинийн хоёрт бvгдрээ ан хийж, ангийн олзынхоо тал хувийг анчиндаа єгч, vлдсэн тал хувийг бvгдрээ хуваалцаж авдаг бєгєєд жирэмсэн эмэгтэйчvvд хоёр хувийн олз олдог юм байна.
И vндэстэн: голцуу Хятадын баруун ємнєд нутгийн Си Чуань мужд тєвлєрч байдаг И vндэстэн цагаан сарын баяраар “ Аши” гэдэг бvжиг бvжиглэж тэмдэглэдэг. Зарим тосгон сууринд шинийн нэгэнд эрэгтэйчvvд нь гэр бvлийн ажил хийж, эмэгтэйчvvд нь амардаг. Энэ нь эмэгтэйчvдийнхээ бvтэн жил ядарсны хариу болгож байгаа явдал юм.
Мяо vндэстэн: голцуу Хятадын Хунань, Гvйжєv хоёр мужд амьдрадаг Мяо vндэстэн цагаан сарыг “зочдын жил” гэж нэрлэж, гэр бvл болгон гахай, хонь нядалж, ирэх жилдээ хур бороо сайн, элбэг ургацтай байхыг хvсдэг бєгєєд хавар эхэлсэн дуу дуулж тэмдэглэдэг байна.
Манж vндэстэн: голцуу Хятадын зvvн хойтын 3 муж болон Бээжин, Хэбэй мужд тархан амьдарч байгаа Манж vндэстэн цагаан сараа хоёр удаа тэмдэглэдэг заншилтай. Битvvний шєнє, шинийн нэгнийг тэмдэглэхээс гадна, цагаан сараас ємнє бас морь тэмээ уралдуулах ёс бий.
Дvн vндэстэн: голцуу Хятадын баруун ємнєд нутгийн Гvйжєv мужд амьдарч байгаа Дvн vндэстэн шинийн нэгний єдєр загс идэдэг. Энэ нь шинэ нэгэн жилд бэлэг тэмбэрэлтэй байхыг харуулдаг юм байна.
Жуан vндэстэн: голцуу Хятадын баруун ємнєд нутгийн Гуаншигийн Жуан Yндэстний Єєртєє Засах Районд амьдарч байгаа Жуан vндэстэн битvvний шєнє шинийн нэгний хоолоо бэлтгэж тавьдаг бєгєєд тvvнийгээ “ жилийн хоол” гэж нэрддэг. Энэ нь ирэх жилдээ элбэг ургацтай сайн сайхан жил болохыг хvсэн бэлгэшээдэг юм байна.
Чян vндэстэн: голцуу Хятадын ємнєд нутгийн Сичуань мужд амьдарч байгаа Чян vндэстэн цагаан сараар айл єрх болгон vхэр хонин махаар євєг дээдсээ тахидаг. Yvнээс гадна, битvvний шєнє бас бvгдрээ амтад сархад ууж, ахмад настны дагуулгаар нэг метр урт хоолойгоор саванд байгаа арихаа баруунаас зvvнш зах дараалан уудаг заншилтай.
Шvй vндэстэн: Хятадын баруун ємнєд нутгийн Гvйжєv мужд амьдарч байгаа Шvй vндэстэн цагаан сараар хvvхдvvд нь гэр бvл болгоноор орж настан буурлуудаас чихэр жимс авдаг байна. Хэн нь хамгийн их олсон бол тэр хvvхэд нь аз буян хамгийн сайн, ирээдvйд цэцэн сэргэлэн, эрvvл саруул хvvхэд болно гэж vздэг.
Бай vндэстэн: Хятадын баруун ємнєд Юньнань мужд амьдарч байгаа Бай vндэстэн шинийн нэгний єглєє эртийн 1-р хоолондоо гэр бvлээрээ эрднэ шишин шvл уудаг, энэ нь шинэ нэгэн жилд сайн сайхан явахыг бэлгэдэл юм байна.
Солонгос vндэстэн: голцуу Хятадын зvvн хойт нутгийн Ляонин, Гирийн, Хэй Лvнжян мужд амьдарч байгаа Солонгос vндэстний айл єрх болгон хос уянга нааж, олон янзын хоол зууш хийдэг. Энэ хоолоо “8 эрднийн хоол” гэж нэрддэг бєгєєд шинийн нэгнээр хvмvvс vндэстний хувцсаа ємсч, настан бууралынхаар айлчилж явдаг байна.
Монгол vндэстэн: голцуу Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Районд амьдарч байгаа Монгол vндэстэн шинийн нэгний єглєє Монгол дээлээ ємсч, мориндоо мордон, Монгол гэрvvдээр хvрч, настан буурлууддаа мэндэлдэг. Yvнээс гадна, Монголчууд бас “цамын хурал” хийж, хуучин жилээ vдэж, шинэ жилээ угтдаг байна.
Хани vндэстэн: Хятадын баруун ємнєд нутгийн Юньнань мужд амьдаря байгаа Хани vндэстэн цагаан сараар архи ууж, дуу дуулан, бvжиг бvжиглэдэг бєгєєд бас насны ханиа сонгодог байна.
Наши vндэстэн: Хятадын баруун ємнєд нутгийн Юньнань мужд амьдарч байгаа Наши vндэстэн шинийн нэгний єдєр, 13 хvрсэн хvvхдvvдэд ёслол хийж, 13 хvрсэн охидод “юбка ємсєх ёс” хийж, 13 хvрсэн хvvд “ємд ємсєх ёс” хийж єгєєд энэ ёслолоор дамжаад насанд хvрснийг харуулдаг байна.
Пvми vндэстэн: Хятадын баруун ємнєд нутгийн Юньнань, Сичуань мужд амьдарч байгаа Пvми vндэстэн шинийн нэгний єглєє, цаасан пуужиг тавьж, бvрээ vлээж цагаан сараа тэмдэглэдэг.
Бv-и vндэстэн: Хятадын баруун ємнєд нутгийн Гvйжєv мужд амьдарч байгаа Бv-и vндэстэн цагаан сараар, залуучууд vндэстний хувцсаа ємсєч, харилцан айлчладаг бєгєєд хєдєє хээр зугаалж, дуу дуулан, бvжиг бvжиглэж, их орой болсон хойно гэртээ харидаг заншилтай.
Орчоон vндэстэн: Хятадын зvvн хойт нутгийн Хэй Лvнжян мужд амьдарч байгаа Орчоон vндэстэн шинийн нэгний єглєє, залуучууд нь урьдчлаад настан бууралууддаа арих барьж шинийн мэнд хvргэдэг бєгєєд дараа нь залуучууд харилцан арих єргєж шинэлдэг. Єглєєний хоолны дараа залуучууд хамтдаа морь уралдах, ном харвах зэрэг тэмцээн зохион явуулдаг байна.
Дагуур vндэстэн: голцуу Хятадын зvvн хойт нутгийн Хэй Лvнжян мужд амьдарч байгаа Дагуур vндэстэн шинийн нэгний єглєє, залуучууд гартаа хєє тvрхэж, бусдын нvvрэнд харилцан хєє тvрхэдэг бєгєєд хєєрхєн охидыг залуучууд хєє тvрхэж “vнэсгэлжин охин” болгодог. Энэ нь уламжлал ярианд элбэг ургац авч, сайн сайхан байхын бэлгэдэл юм байна .




